АНУ-ын Батлан хамгаалахын сайд Чак Хэйгэл Ази Номхон далайн орнуудад хийж буй айлчлал манай улсад дуусах учиртай. Тэгвэл тэрээр өнөөдөр Улаанбаатар хотноо ирж, яг одоо хэвлэлийнхэнтэй уулзалт хийж байна. Тэрээр айлчлалынхаа хүрээнд манай улстай батлан хамгаалах, цэрэг армийн салбар дахь харилцаа холбоогоо нэмэгдүүлэхийг зорьж байгаа юм байна.
АНУ-ын Батлан хамгаалахын сайдын Азийн орнуудад хийж буй айлчлалын гол сэдэв нь газар нутгийн маргаантай холбоотой хурцадмал асуудал болоод байгаа юм. Чак Хэйгел Япон, Хятад улсуудад хийсэн айлчлалынхаа үеэр Зүүн Хятадын тэнгис дэх газар нутгийн маргааны талаар ширүүхэн мэдэгдэл хийж байсан билээ. Тухайлбал, Чак Хэйгел Хятадад хандан Бээжингийн эрх баригчид хөрш орнууддаа хүч хэрэглэвэл АНУ үүний эсрэг зогсоно гэдгийг хатуу анхааруулсан билээ.
24tsag.mn

























































Сэтгэгдэл (7)