Гишүүдийн асуулгад Н.Удвал, Х.Баттулга нар хариулна
Долоо хоног бүрийн баасан гарагт Засгийн газрын үйл ажиллагаатай
холбоотойгоор Ерөнхий сайд мэдээлэл хийж, сайд нар асуулгад хариулдаг. УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдрийн хуралдаанаар гишүүн Д.Сумьяабазар, Су.Батболд нарын асуулгад зарим сайд нар хариулт өгнө. Тодруулбал агаарын бохирдол хүний эрүүл мэнд, эхийн урагт хэрхэн нөлөөлж байгаа,
үүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийж буй ажлын талаар Н.Удвал сайд, "Хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах" дэд хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар Х.Баттулга сайд нар асуулгад хариулж УИХ-д мэдээлэл хийх юм.