
Хотын даргын захирамжаар хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сургалтын төв
байгуулах зориулалтаар А зэрэглэлийн бүсэд олгосон газар дээр ХАХНХЯ-ны
сайд С.Эрдэнэ барилга бариулж ардчилсан хүчний холбоо, шонхор клубээ
оруулсан мөн барилгыг барьсан ТОБ компани нь түүний зөвлөхийнх байсан
зэрэг шуугиан дэгдэж багагүй маргаан үүсгэсэн билээ. Тэгвэл ихэнхи талбайг нь бизнесийн
байгууллага булааж багахан хэсэгт нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн
сургалтын төвийн оруулж байгаа гэх шүүмжлэлийн бай болсон уг
барилга дээр өчигдөр орой нэмж хаяг байршуулжээ. Хүүхэд залуучуудын боловсролыг
дэмжих "Төгс Эрдэм ТББ" гэдэг хаягийг С.Эрдэнэ сайдын даалгавараар
шинээр тавьж байна гэж үзэх хүмүүс олон байна.