
Пүрэв гарагийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхлэх үед МАН-ынхан давхар дээлтэй сайд нарыг дан дээлтэй бол сайхан харагдана гэсэн утгатай сурталчилгааны самбар өлгөсөн байсан. Гэтэл Ц.Оюунгэрэл сайд өөрийнхөө хөх торгон дээлтэй зуургаа өрөөндөө сэм оруулчихсан байна. Уг нь тэр дундаа л хамгийн аятайхан харагдаж байна гэж эргэн тойрныхон нь хэлж байсан ч сайд чухам юунд эмзэглэж энэ самбарыг аваад алга болсон нь сонин. Өөрсдийнх нь өмч нь алга болсонд гайхсан МАН-ынхан самбараа хайсаар эцэстээ сайд өөрөө авсан болохыг мэджээ. Ийнхүү өөрсдийнхөө өмчийг авахыг хүссэн ч Ц.Оюунгэрэл сайд самбараа олонд дахин дэлгүүлэх тун дургүй байгаа гэнэ. Ц.Оюунгэрэл сайд МАН-ын байртай өмч хөрөнгийн маргаан хийж яваа бол ордон дотор түүнээс самбараа авахаар цаадуул нь өмч хөрөнгийн маргаан хийж явна.
Сэтгэгдэл (4)