
Хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Сумьяабазараас Эрүүл мэндийн сайд Н.Удвалд хандаж "Улаанбаатарын агаарын бохирдол иргэдийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж байгаа" талаар асуулгын хариултыг гишүүд сонссон юм.
Эрүүл мэндийн сайд Н.Удвал энэ үеэр агаарын бохирдлоос үүдэлтэйгээр хотын иргэд хөдөөгийн иргэдээс халдварт болон амьсгалын замын өчнөөр өвчлөх эрсдэл 7-8 дахин илүү, агаарын бохирдол дахь хар тугалгийн хэмжээ хүүхдийн биеийн дархлааг муудахад хортой нөлөө үзүүлдэг болсон гэдгийг онцоллоо.
Түүнчлэн гэрийн дотоод орчин дахь нүүрсний дутуу шаталтын үр дүн жирэмсэн эхчүүдийн ургийн гажиг ихэсч байгаа ч энэ талаар хийгдэж байгаа судалгаа, шинжилгээний ажил дорвитой хийгдэж чадахгүй байна. Өнгөрөгч 2013 онд л гэхэд 93 жирэмсэн эхийн ураг өсөлтгүй болсон гэв.
24tsag.mn