
2014 оны хаврын тариалалтанд зориулж улсын нөөцөөс 5,940 тонн улаанбуудайн үрийг тариалан эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд худалдаж, 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн дотор борлуулалтын орлогоор нь нөхөн бүрдүүлэх арга хэмжээ авахыг Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагвад зөвшөөрлөө.
Мөн Галын аюулгүй байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцээд Засгийн газрын гишүүдийн гаргасан саналыг тусган Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтов.