
Өнөөдрөөс яг хоёр жилийн өмнө МАХН-ын дарга Н.Энхбаяр баривчлагдаж байв. Гэм буруугүй гэдгээ илэрхийлж урт хугацааны өлсгөлөн хүртэл зарлаж байсаныг та бүхэн санаж байгаа байх. Хожим тэрхүү Н.Энхбаярын баривчлагдсан өдрийг МАХН-ын гишүүд дэмжигчид Орчин цагийн хэлмэгдүүлэлт хэмээн нэрлэж, хөшөө хүртэл босгож байсан юм. Тэгвэл тэр өдрөөс хойш даруй хоёр жил өнгөрсөн байна. Энэ өдрийг нэхэн санаж МАХН-ын эмэгтэйчүүд төрийн ордны гадна хаалгыг угаахаар болсон бол намын зүгээс "Шударга ёсны индер" арга хэмжээг ч зохион байгуулж байна.
Энэхүү арга хэмжээнд хууль бусаар эрх чөлөөгүй хасуулсан, гүтгүүлсэн, хэлс хэрэгт унасан иргэдийн ар гэрийнхэн оролцож байгаа юм. Энэхүү арга хэмжээ МАХН-ын төв байрны гадна талбайд үргэлжилж байна.