
Өнөөдөр 14.00 цагт Хууль зүйн байнгын хороо хуралдаж, Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах асуудлыг хэлэлцэнэ. УИХ-ын гишүүн О.Баасанхүү өнгөрсөн долоо хоногт Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах тогтоолын төслийг өргөн барьсан. Хуулийн дагуу өргөн барьсан тогтоолын төслийг долоо хоногийн дотор Байнгын хороо, УИХ-аар хэлэлцэх ёстой. Энэ дагуу өнөөдөр хэлэлцэх юм.
О.Баасанхүү гишүүн Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг хууль зөрчиж, хариуцлага алдсан, салбараа удирдах чадваргүй гэсэн үндэслэлээр огцуулах хүсэлт гаргаад байгаа юм.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (2)