
Монгол Улс болон Бүгд найрамдах Социалист Вьетнам улс хоорондын прокурорын байгууллагын хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулах, санал солилцох, цаашид 2 орны прокурорын байгууллагын үйл ажиллагааг сайжруулах зорилгын хүрээнд 2014 оны 04-р сарын 12-наас 18-ны өдрүүдэд Монгол Улсын Ерөнхий Прокурор,Төрийн Хууль Цаазын тэргүүн зөвлөх Д.Дорлигжав Бүгд Найрамдах Социалист Вьетнам улсад ажлын айчлал хийж байна.
Айлчлалын бүрэлдэхүүнд Улсын Ерөнхий Прокурорын Эрх зүйн туслалцаа, Гадаад харилцааны хэлтсийн дарга Г.Ганзориг, болон Улсын Ерөнхий Прокурорын туслах, Сургалт судалгааны төвийн захирал Л.Болд, нар багтжээ.
Д.Ундрах /24tsag.mn/