Тус бүлгээс Эдийн засгийг эрчимжүүлэх саналыг энэ долоо хоногт дахин оруулж ирэх шийдвэрийг Засгийн газарт өгсөн байна.
Мөн Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах асуудлаар тус бүлэг нэгдсэн байр суурь илэрхийлэгүй гэж бүлгийн ахлагч Д.Эрдэнэбат мэдэгдлээ. Учир нь Хууль зүйн сайд Х.Тэмүүжингийн хийж байгаа үйл ажиллагаа нь Монгол Улсын
эрх зүйн орчныг шинэчлэхэд болон АН-ын шинэчлэлийн бодлогод гол түлхүү нөлөөг
үзүүлж байгаа учраас АН-ын бүлгийн гишүүд өөр өөрийн үзэл бодлоор
дүгнэх эрхтэй гэлээ.
Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах асуудлыг өнөөдөр 14.00 цагт Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэнэ. Энэ талаар АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат "УИХ-ын гишүүн О.Баасанхүү Засгийн газрын гишүүнийг огцруулах тухай тогтоолын төслийг өргөн барьж, хуулийн хугацаа дуусгавар болж байгаа учраас өнөөдөр Хууль зүйн байнгын хороо энэ асуудлыг хэлэлцэнэ. Өнөөдөр бүлгийн хуралдаанаар Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах асуудлыг нягталж, тодруулах шаардлагатай байсан. Зарим нэг мэдээлэл ирсний дагуу нотлох, магадлах, шаардлагатай зүйлүүд байгаа гэдэг нь тогтоогдсон. Тиймээс АН энэ мэдээллийг нягталж, тогтоож, маш нарийн нухацтай авч үзэх ёстой гэсэн байр суурьтай байна. Хууль зүйн байнгын хороо энэ асуудлыг хуулийн дагуу хэлэлцээд явах ёстой гэж найдаж байна" гэлээ.

Т.Энхэлээ