УИХ дахь МАХН-МҮАН-ын "Шударга ёс" эвслийн бүлгээс мэдээлэл хийлээ. Тус бүлэг өнөөдрийн хуралдаанаараа хоёр асуудлыг хэлэлцсэн байна. Гэхдээ Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах эсэх асуудлаар бүлгийн гишүүд саналаа нэгтгэж чадаагүй гэлээ. Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Засгийн газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дахин хэлэлцэх шаардлагатай хэмээн үзэж ирэх лхагва гаригт бүлгийг хуралдуулахаар болсон аж.Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэнэ. Түүний дараа саналаа нэгтгэнэ гэж Шударга ёс эвслийн бүлгийн дарга хэллээ.
Бүлгийн хуралдаанаар эл асуудлыг хэлэлцэх шатанд Хууль зүйн сайдад хариуцлага тооцох ёстой гэсэн байр суурийг зарим нэг гишүүн илэрхийлсэн байна. Гэхдээ санал хураагаагүй байгаа учраас энэ бол УИХ дахь МАХН-МҮАН-ын "Шударга ёс" эсвлийн бүлгийн байр суурь гэж үзэх боломжгүй аж.
Т.Энхэлээ

















































