Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

МАН сэтгэл эмзэглүүлсэн жүжиг тавьсандаа уучлал гуйх ёстой

2014-4-14
0
ЖИРГЭХ

МАН    МАН сэтгэл эмзэглүүлсэн жүжиг тавьсандаа уучлал гуйх ёстой

Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт Шинэчлэлийн засгийн газрын 17 сайдыг “Давхар дээл”-ээ тайлахыг шаардаж энгийн иргэдээс эхлээд МАН-ын гишүүд, дэмжигчид, иргэний нийгмийн төлөөлөл, Чингисийн талбайд гурван цагийн турш жагссан билээ.

Тэгвэл өнөөдөр “Хэлмэгдэгсдийн холбоо”-ны тэргүүлэгч гишүүд, дэмжигчид хэвлэлийн хурал зарлаж “МАН иргэдийг уруу татсан, утга учиргүй хийрхэлээ зогсоож, ард түмнээс уучлал гуйх ёстой” хэмээн мэдэгдлээ. Хаврын улирал ирж, хүмүүсийн ажил хөдөлмөр эхэлж, бүтээн байгуулалтын ажил өрнөх үеэр иргэдийн уруу татаж, сэтгэл санаагаар нь тоглосон жагсаал, цуглаан хийж буй тэдний зүгээс эсэргүүцэж буйгаа илэрхийлсэн.

Тэдний үзэж байгаагаар, МАН-ынхөн жагсаал хийх үеэрээ нөмгөн дээл өмсөж, нөмөрч, тайлсан нь бидний хувьд эцэг дээдсийг нь минь тууж аваачаад хилсээр хороосон 1937 оны их хэлмэгдүүллийг санууллаа. Энэ бүхэн Монголын эмгэнэлтэй түүх болохоос эрх мэдлийн төлөө улс төрдөө ашигладаг инээдэм ханиадам биш. Түүхээр тоглож болохгүй. Эцэг эх, эмээ өвөөг нарыг маань 30 гаруй мянгаар нь хороочихоод уучлал гуйгаагүй хүмүүс эрх мэдлийн төлөө бидний сэтгэл санаагаар тоглосонд гомдолтой байна. Тоглоом тоотой нь дээр гэдэг, ахиж давтагдах учиргүй сэтгэл эмзэглүүлсэн эмгэнэлт түүхээр тоглох юм бол шоглоом болно. Их гомдолтой байна. Давхар дээл хамгийн олон удаа өөрсдөө өмсөж, ард түмнийхээ толгой дээр дээлийг нь нөмрүүлж явсан нам ийм сэтгэл эмзэглүүлсэн жүжиг тавьсандаа уучлал гуйх ёстой гэлээ.

Мөн “Давхар дээл” тайлуулах жагсаалын үеэр тус намын удирдлагууд өнөөгийн монгол айл бүр нэг янхантай гэж ард түмэн, монгол эхчүүд, эмэгтэйчүүд, үр хүүхдүүдээ гутаан доромжиллоо. Тэд өөрсдөө эхээс төрсөн, эхнэр, охид, эгч дүүтэй биш үү? Айл бүрт нэг янхан байдаг юм бол Монгол Улс 700 мянган биеэ үнэлэгчтэй гэж улс орноо, охид бүсгүйчүүдийнхээ нэр төрийг хэлмэгдүүлж хилсдүүллээ. Энэ бүхнийг гадаад ертөнц харж байгаа. Монгол айл бүр нэг архичинтай, нэг янхантай юм бол нэг сая 400 мянган архичин, янхантай гэж муухай улс гэж эх орныг маань бодно шүү дээ. МАН, МАН-ын эмэгтэйчүүдийн холбооны дарга Оюунхорол, НАМЗХ-ны удирдлага уучлал гуйхыг шаардаж байна. Монгол залуучуудуудын 41 хувь нь хар тамхинд умбалаа гэсэн бичиг барьсан байсан. Сая гаруй монгол залуучуудын 410 мянга нь хар тамхинд умбасан гэж гүтгэн доромжиллоо. Монгол залуучууд 410 мянгаараа хар тамхи татах ёс суртахуун, тэр их үнэтэй юмыг хэрэглэх мөнгө төгрөг нь ч байхгүй. Харин аль намын ямар дарга нарын хэний хүүхэд ийм хэрэгт ороод байгааг ард түмэн мэдэж байгаа шүү дээ. 700 мянган янхан, 700 мянган архичин, 410 мянган хар тамхичинтай гэж монгол ард түмэн, монгол айл гэр, монгол эмэгтэйчүүд, монгол залуучууд гутаан доромжилж, сурсан зангаараа нэр төрийг нь хилсдүүлэн хэлмэгдүүллээ. Мөн сурсан зангаараа уучлал гуйхгүй өнгөрөхийг хүсэх байх. Бид уучлал гуйхыг шаардаж байна хэмээсэн юм.
түүх
Монголын ард түмнийг, хэлмэгдэгcдийн үр хойчыг доромжилсон МАН-ынханыг уучлалт гуйхыг дахин дахин шаардаж байна

Хэлмэгдэгсдийн холбоо”-ны тэргүүлэгч гишүүн Д.Тангад “Монголын төр засгийн түүхэнд хамгийн олон жил давхар дээлтэй явсан улс төрийн хүчин бол МАН. 12 жилийн турш давхар дээлтэй явсан тэд 2012 оны сонгуульд ялагдаад дээлээ тайлчихсан чинь болохоо больчихлоо. Тэднээс бусад нь давхар дээлтэй байж болохгүй юм шиг загнаж байна. Ер нь ийм байдалд хүрч буй нь тэдний буруу. 2000 оны 12 дугаар сарын 14-ний өдөр тухайн үеийн МАХН буюу одоогийн МАН Үндсэн хуульд “УИХ-ын гишүүн Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн байж болно” гэдэг өөрчлөлтийг оруулсан. Энэ өөрчлөлтийг би Монгол Улсын Үндсэн хуулийг батлалцаж явсан хүнийхээ хувьд үнэхээр эсэргүүцэж байгаа. Бидний зүгээс МАН-д хандаж гурван шаардлагыг тавьж байгаа юм. Эхнийх нь энэ утга учиргүй хийрхэлээ зогсоо. Хоёрдугаарт, Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтөө үндсээр нь өөрчилж, хүчингүй болгох хэрэгтэй. Мөн Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл буюу давхар дээлийн хуулийг буцааж татах шаардлагатай” гэж ярьсан.

Түүнчлэн МАН-ынхан жагсаалын үеэр “айл бүр нэг янхантай” гэж хэлсэн нь ард түмэн, монгол эхчүүд, эмэгтэйчүүд, үр хүүхдүүдээ гутаан доромжилж байгаа явдал. Тиймээс МАН, МАН-ын Эмэгтэйчүүдийн холбооны дарга Д.Оюунхорол, НАМЗХ-ны удирдлага ард түмнээсээ уучлал гуйх хэрэгтэй. Мөн “Монголын залуучуудын 41 хувь нь хар тамхинд умбалаа” гэсэн бичгийг жагсаалын үеэр барьсан байсан нь монгол залуучуудыг гүтгэн доромжилж, эх орныхоо нэр хүндийг унагасан болчимгүй алхам болсон. Тиймээс хуралд оролцогчид Монголын ард түмнийг, хэлмэгдэгсдийн үр хойчийг доромжилсон МАН-ынхан уучлалт гуйх ёстой гэж үзэж буйгаа мэдэгдлээ.

Б.Буд
0
ЖИРГЭХ
Санал болгох
У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн ирлээ
УИХ-ын дарга С.Бямбацогтод Европын парламентын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дэд дарга Хана Жалу Муро бараалхав
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (8)

  • Зочин (182.160.36.70)
    АНгамингуудын ганц шоуддаг юм нь 37 оны явдал. өнөөдөр 37 оноос долоон дор хэлмэгүүлэлт явж байгаа биз дээ.энэ хэдэн хөгшчүүлийг АН хатгаж үг хэлийг нь зааж өгсөн шүү дээ.
    2014 оны 04 сарын 15 | Хариулах
    • МАН СӨНӨТҮГЭЙ!
      "37 ОНЫ ЯВДАЛ" ЧИНИЙ, ТАНАЙ АЛУУРЧИН НАМЫН ХУВЬД МЭДЭЭЖ ШОУ ГЭЖ ОЙЛГОГДОНО Л ДОО. ДЭЭР НЬ 2008 ОНД 5 ЗАЛУУГ ХЭЭВ НЭГ БУУДЧИХСАН АДГИЙН МАН СӨНӨӨСЭЙ! . . . . АВИЛГЫН ЭХ ҮҮСВЭРЭЭС ЧИНЬ АРД ТҮМЭН 2012 ОНД САЛГАЖ ХАЯСАН НЬ ТЭГЭЭД 30000 ХҮНИЙГ БУУДАЖ АЛСАНТАЙ ЧИНЬ ДҮЙХҮЙЦ ХЭЛМЭГДҮҮЛЭЛТ ЮМ БИЗ ДЭЭ? ШААДАГ ГАР ВЭ ХЭ ХЭ ХЭ . . . . . . . . ЭНЭ ХЭДЭН ХӨГШЧҮҮДИЙГ ТАНАЙ МАН ЦУСТ ЯРГАЛЛААРАА НАСАНД НЬ МАРТАХГҮЙ БОЛТОЛ "ҮГ ХЭЛ ЗААЖ ӨГСӨН"-ӨӨС ИНГЭЖ ТА НАРЫГ ЭСЭРГҮҮЦЭЖ БАЙГАА ЮМ. ЧИ Ч ОЙЛГОХГҮЙ Л ДЭЭ МАНГАР ЮМ ЧИНЬ!
      2014 оны 04 сарын 15
  • зочин (103.26.194.5)
    эмэгтэйчүүдийн дарга Цогзолмаа нь энэ тоо баримтыг гаргаж өгсөн байх даа
    2014 оны 04 сарын 14 | Хариулах
  • MGL (202.70.34.230)
    MANgaruud Mongoliin ard tumnees uuchlal guih yostoi.Uursdiinhuu buzar bulaig ard tumen ruu chiheh hereggui.Ene namiig taan buulgahiig shaardah heregtei.
    2014 оны 04 сарын 14 | Хариулах
  • ман д (103.26.194.3)
    МАН монголын нийт гэр бүлүүдээс даруй уучлалт гуйх ёстой Гэр бүл бүрд нэг я н хан нэг архи чин нэг бөө гэж гэр бүлүүдийг доромжиллоо Зүгээр сууж байтал нэг өдөр л гэнэт улс төрийн нам нь иргэдээ доромжлоод унадаг ийм муухай улс орон байх ч гэж дээ Арай ч дээ МАН өвөг дээдсийг минь дорд үзэж буудаж хороож байсан харааж газар доогуур оруулж байсан Одоо тэр зан нь үе үе хөдлөх болтой Ямар ч муухай юм Хэдэн он билээ гэтэл
    2014 оны 04 сарын 14 | Хариулах
  • МАН-д (103.26.194.12)
    МАН монголын нийт гэр бүлүүдээс даруй уучлалт гуйх ёстой Гэр бүл бүрд нэг я н хан нэг архи чин нэг бөө гэж гэр бүлүүдийг доромжиллоо Зүгээр сууж байтал нэг өдөр л гэнэт улс төрийн нам нь иргэдээ доромжлоод унадаг ийм муухай улс орон байх ч гэж дээ Арай ч дээ МАН өвөг дээдсийг минь дорд үзэж буудаж хороож байсан харааж газар доогуур оруулж байсан Одоо тэр зан нь үе үе хөдлөх болтой Ямар ч муухай юм Хэдэн он билээ гэтэл
    2014 оны 04 сарын 14 | Хариулах
  • brest (178.122.69.76)
    Tuuh unen caraig ulerhiilne.
    2014 оны 04 сарын 14 | Хариулах
  • Андуурч (103.9.91.146)
    Өнөөдөр эмэгтэйчүүдийн байгууллагынх нь тэргүүн нь Ц.Цогзолмаа ш дээ
    2014 оны 04 сарын 14 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
    9 цаг 55 мин
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы санаачилгаар “Хүүхэд хамгаалагч цагдаа” ЕБС-иудад ажиллахаар боллоо
    13 цаг 38 мин
  • Нэг хөл тоормосон дээр, нөгөө хөл хаазан дээр
    14 цаг 2 мин
  • С.Баттулга: Өвлийн улиралд үйлчлэх нийтийн тээврийн бэлэн байдлыг хангаж, аюулгүй зорчилтыг нэн тэргүүнд тавьж байна
    14 цаг 23 мин
  • Эрчим хүчний эх үүсвэрээ 100 хувь нарнаас авдаг "Ногоон өртөө" ашиглалтад орлоо
    14 цаг 27 мин
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
    14 цаг 50 мин
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
    15 цаг 45 мин
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
    16 цаг 31 мин
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
    16 цаг 34 мин
  • Аризона мужийн алдарт Гранд Каньонд хүчтэй үер буусны улмаас 15 хүн сураггүй болжээ
    17 цаг 41 мин
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    17 цаг 48 мин
  • Умард Киприйн эрэгт гатлага онгоц хөмөрсний улмаас 8 хүн амиа алдаж 18 хүн сураггүй болжээ
    18 цаг 18 мин
  • Непалын үерийн дараах аймшигт тоонууд: 800 орчим хүн амиа алдаж, 3000 гаруй хүн сураггүй байна
    19 цаг 55 мин
  • Украинд амиа алдсан Оросын цэргүүдийн баталгаажсан тоо 242 мянга давжээ
    20 цаг 9 мин
  • АНУ Ираны Ларак аралд цохилт өгч, Ойрх Дорнодын мөргөлдөөн дахин хурцдав
    20 цаг 25 мин
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
    20 цаг 30 мин
  • “УРЬХАН” Б.ЧИНБАТЫН ДААЛГАВРААР ГЭМГҮЙ ИРГЭНИЙГ ШОРОНД ХОРЬСОН ШҮҮГЧ Ч.АЛДАРЫГ АЖЛААС НЬ ТҮДГЭЛЗҮҮЛЖ ШАЛГАНА УУ, ШЕЗ-ИЙН ДАРГА АА!
    21 цаг 28 мин
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
    23 цаг 45 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн ирлээ
    Уржигдар 21 цаг 38 мин
  • ФОТО: "Талын Хөх Чононууд" Фижи улсын шигшээ багийн эсрэг тоглоно
    Уржигдар 08 цаг 53 мин
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • FACT: Дэлхий дахинд одоо хамгийн их яригдаж буй 24 хүн
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
  • 9/11 халдлагын гол БУРУУТАНГ шүүх хурал 2028 онд болох тов гарчээ
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Замналынхаа туршид 3000 гаруй дуу хийсэн домогт Долли Партон таалал төгслөө
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
  • NFL-ийн нас барсан тоглогчдын дор хаяж 25 хувьд архаг гэмтлийн гаралтай тархины эмгэг илэрчээ
24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК