Засгийн газрын сайдын албыг УИХ-ын гишүүд давхардуулан хаших нь зөв үү, буруу юу гэдэг дээр хүмүүс янз бүрийн л бодолтой байгаа. Улмаар чуулганаар хэлэлцэх санал хураалтанд сайд нар болоод гишүүд өөрсдөө оролцох эсэх ч иргэдийн анхаарлыг татаж байгаа асуудал. Тэгвэл УИХ-ын гишүүдийн давхар дээлийг тайлах асуудлаар иргэд ямар байр суурь, санал бодолтой байгааг тодруулахаар Стратегийн Академиас судалгаа хийжээ.Судалгаанд нийт 10 мянга гаруй иргэд хамрагдсанаас 78.5 хувь нь УИХ-ын сайд, гишүүдийн давхар дээлийг тайлуулах нь зөв гэж үзсэн байна. Экспресс судалгаанд оролцогсдын онцолж буйгаар “УИХ-ын сайд, гишүүд хуралдаа суудаггүй, мөн толгой томтой эрх мэдэлтнүүд олширч байна. Ялангуай одоогийн УИХ-ын дарга Засгийн газар, түүний сайд нарыг үг заавраар чуулганаа удирдан явуулах боллоо. Тиймээс эрх мэдлийн давхардалыг арилгаж, давхар дээлийг тайлуулах нь зөв” гэжээ.
Түүнчлэн, дээрх судалгаанд хамрагдсан иргэдийн 90.8 хувь нь УИХ-ын чуулганы санал хураалтад сайдын алба давхар хашиж байгаа гишүүдийг оролцуулсанаар ашиг сонирхолын зөрчил үүсэх нөхцөл бүрдэх учир оролцуулахгүй байх нь зөв гэсэн байр суурьтай байгаа аж.
Д.Ундрах /24tsag.mn/


















































Сэтгэгдэл (4)