Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах асуудлыг Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцэх байсан ч уг асуудлыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулав. Учир нь хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Д.Ганбат "Хууль зүйн сайдыг сайдыг огцруулах мэдээлэлтэй
бүрэн танилцаж амжаагүй. Тиймээс мэдээлэлтэй танилцах хугацаа хэрэгтэй" хэмээн асуудлыг хойшлуулах
горимын саналыг гаргалаа. Энэ дагуу Хууль зүйн байнгын хорооны
гишүүдийн саналыг хураахад Д.Ганбат гишүүний саналыг 15 гишүүнээс 13 нь дэмжсэн тул уг
асуудлыг хэлэлцэх хугацааг тодорхойгүй хугацаагаар хойшлууллаа. Мөн УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ "Х.Тэмүүжин сайдыг огцруулах үндэслэлээс харахад олон ноцтой зүйлийг хөндөж. Хууль зүйн сайдтай холбоотой "Хар тамхины хэрэг хаашаа хөтлөв” нийтлэл өдөр тутмын сонинд гарсан болон өөрийн твиттер хуудаснаа жиргэсэн жиргээнүүдээс харахад ноцтой баримтууд байна.
Ийм ноцтой зүйлийн талаар зөвхөн Хууль зүйн байнгын хорооноос гадна бусад УИХ-ын гишүүд ч мэдээлэл авах ёстой" гэлээ.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү өнгөрсөн долоо хоногт Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах тогтоолын төслийг өргөн барьсан. Хуулийн дагуу өргөн барьсан тогтоолын төслийг долоо хоногийн дотор Байнгын хороо, УИХ-аар хэлэлцэх ёстой. Энэ дагуу өнөөдөр хэлэлцсэн нь энэ юм.О.Баасанхүү гишүүн Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг хууль зөрчиж, хариуцлага алдсан, салбараа удирдах чадваргүй гэсэн гурван үндэслэлээр огцуулах хүсэлт гаргаад байгаа юм.
Т.Хулан
























































