Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Д.Оюунхорол: Эвслийн бүлэг тодорхой эрх ашгийн үүднээс завсарлага авсан

2014-4-14
0
ЖИРГЭХ

    buleg_01_20_sУИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар Монголын банкуудын холбооны төлөөллийг хүлээн авч мэдээллийг нь сонсчээ. Засгийн газраас өргөн барьсан эдийн засгийг идэвхжүүлэх тухай УИХ-ын тогтоолын төсөлд тусгагдсан зарим заалт  эдийн засгийг тэтгэж байгаа арилжааны банкуудыг элгээр нь хэвтүүлэх эрсдэл дагуулж буйг Монголын банкуудын холбоо мэдээлж, МАН-ын бүлгээс дэмжлэг хүссэн байна. Чанаргүй зээл их хэмжээгээр өсч байгаа энэ цаг үед дээрх тогтоолын төслийг хэлэлцэхдээ тал бүрээс нь нухацтай хандах шаардлагатайг  арилжааны банкуудын төлөөлөл хэлжээ. 

МАН-ын бүлэг Засгийн газраас өргөн барьсан эдийн засгийг идэвхжүүлэх тухай УИХ-ын тогтоолын төсөлтэй холбогдуулан хууль санаачлагчид болон Монголбанкны удирдлагуудын мэдээллийг бас сонсож, асуудлыг тал бүрээс нь сайн судалж байж шийдвэр гаргах ёстой гэж үзэж байгаагаа мэдэгдлээ. Мөн баялаг бүтээгчид, томоохон аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлтэй уулзаж, санал бодлыг нь дахин сонсохоор төлөвлөж байгаа гэж хэвлэлийн бага хурлын үеэр УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт мэдээллээ.

Энэ долоо хоногийн баасан гаригт Ерөнхий сайд Н.Алтанхуяг УИХ-ын нэгдсэн хуралдаанд эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийнэ. Энэ мэдээлэл нь УИХ-ын чуулганы хуралдааны дэг зөрчиж байгаа учраас хуулиа мөрдөхийг шаардсан шаардлагыг УИХ-ын даргад өгөх аж.

Засгийн газар УИХ-ын тогтоолыг биелүүлэхгүй байна гэв

УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Д.Оюунхорол царцаасан 243  объектын талаарх аудитын дүгнэлтийг өнгөрөгч баасан гаригийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх үед МАН-ын бүлгээс завсарлага авсан шалтгааныг тайлбарлав. Энэ асуудлаар МАН-ын бүлгээс ажлын хэсэг байгуулж дүгнэлт гаргахаар ажиллаж байгаа юм.

2012 оны арваннэгдүгээр сарын 8-нд УИХ-аас баталсан 60 дугаар тогтоолоор Засгийн газарт өгөгдсөн үүрэг хэрэгжээгүй. Тухайлбал, энэ тогтоолын 1.3-т "Дөрвөн жилийн хугацаанд хэрэгжих улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг УИХ баталж байхаар Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах саналыг боловсруулж 2012 онд багтаан УИХ-д өргөн мэдүүлэх" гэсэн заалт хэрэгжээгүйг бүлгийн дэд дарга Д.Оюунхорол онцлов. Түүнчлэн 2014 оны төсвийн хуульд "0" дүнтэй тусгагдсан хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээний төсөвт өртөг нэмэгдсэн, хугацаа удааширсан шалтгааныг тогтоож дөрөвдүгээр сарын 1-ний дотор УИХ-д өргөн мэдүүл гэсэн үүргийг УИХ-ын 63 дугаар тогтоолоор Засгийн газарт өгсөн ч биелүүлээгүй. Өөрөөр хэлбэл, Төсвийн байнгын хороо энэ асуудлыг санаачлан УИХ-д оруулж ирж байгаа нь Төсвийн хууль зөрчиж байна. Тийм учраас Ардын намын бүлэг энэ асуудлаар завсарлага авсан гэж Д.Оюунхорол гишүүн мэдээллээ. тухай хуулийн 9.1.2-т заасны дагуу УИХ зөвхөн төсвийг батлах үүрэгтэй бөгөөд төсвийг төлөвлөх, төсвийн төслийг боловсруулан УИХ-д өргөн мэдүүлэх асуудал нь Засгийн газрын чиг үүрэг байхаар хуульчлагдсан. Гэтэл УИХ гүйцэтгэх засаглалын хэрэгжүүлэх чиг үүргийг шууд хийж төсвийн хуваарилалтыг тогтоож байгаа нь хуультай зөрчилдөж байна. Засгийн газар УИХ-аас гаргасан тогтоол, шийдвэрийг удаа дараа биелүүлэхгүй байна. Хууль тогтоох дээд байгууллагын шийдвэрийг Засгийн газар нь хэрэгжүүлдэггүй болсны бодит жишээ нь Төсвийн хуулийг дагалдаж гарсан УИХ-ын 60, 63 дугаар тогтоолын хангалтгүй хэрэгжилт юм гэж МАН-ын бүлгийн дэд дарга Д.Оюунхорол хэллээ.

Мэдээллийн дараа бүлгийн удирдлагууд сэтгүүлчдийн асуултад хариулав.

-Сайд нарын "давхар  дээл"-ийг тайлах хуулийн төслөөс "Шударга ёс" эвслийн бүлгийн авсан завсарлагыг юу гэж дүгнэж байгаа вэ?

Д.Оюунхорол: -Манай бүлгийн хувьд хуулийг 2014 оны долдугаар сарын 1-нээс хэрэгжүүлнэ гэсэн байр суурьтай байгаа. Ер нь УИХ-ын гишүүд хуулийг 90 хоног уншаад шийдэлд хүрэхгүй байна гэж байхгүй. АН-ын бүлгээс 65 хоног завсарлага авсны дараа орж ирж байгаа хуулийн төсөл дээр эвслийн бүлэг тодорхой эрх ашгийн үүднээс завсарлага авсан гэж бид харж байгаа. Засаглалын хямрал улс орны эдийн засгийн хямралд хүргэж байгааг бид цаг алдалгүй засч залруулах ёстой.

-Хэрвээ Засгийн газар огцрохгүй бол УИХ-ыг тараана гэж яригдаж байсан. Энэ асуудал бүлэг дээр яригдсан уу?


С.Бямбацогт:
-Улс орны эдийн засгийг доройтуулсан албан тушаалтнуудад хариуцлага ярих эрх нь нээлттэй байгаа. Энэ асуудлыг үе шаттай ярина. Эхний ээлжинд хууль эрх зүйн асуудлаа шийднэ, цаашлаад Монголбанк, УИХ-ын асуудал яригдана. УИХ ажлаа хуулийн дагуу явуулах чадамж байна уу, үгүй юу гэдэг дээр гишүүд шүүмжлэлтэй хандаж байгаа. Энэ асуудлаар ярих цаг болсон. Парламентын ардчилал устаж, зөвшилцөл үгүй болсон, олонхиороо хүч түрж хуулийг уландаа гишгэдэг болсон. Сөрөг хүчний бүлгийн гишүүд нэг байнгын хороонд, "давхар дээл"-тэй гишүүд 2-3 байнгын хороонд харьяалагдаж байгаа. "Давхар дээл"-тэй, ажлаа хийж чадахгүй түүртэж яваа Засгийн газрын гишүүдэд хариуцлага тооцож чадахгүй байгаа УИХ байх уу, үгүй юу гэдэг асуудал аяндаа яригдана.
Т.Хулан

0
ЖИРГЭХ
Санал болгох
У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн ирлээ
УИХ-ын дарга С.Бямбацогтод Европын парламентын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дэд дарга Хана Жалу Муро бараалхав
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
    9 цаг 56 мин
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы санаачилгаар “Хүүхэд хамгаалагч цагдаа” ЕБС-иудад ажиллахаар боллоо
    13 цаг 38 мин
  • Нэг хөл тоормосон дээр, нөгөө хөл хаазан дээр
    14 цаг 2 мин
  • С.Баттулга: Өвлийн улиралд үйлчлэх нийтийн тээврийн бэлэн байдлыг хангаж, аюулгүй зорчилтыг нэн тэргүүнд тавьж байна
    14 цаг 24 мин
  • Эрчим хүчний эх үүсвэрээ 100 хувь нарнаас авдаг "Ногоон өртөө" ашиглалтад орлоо
    14 цаг 27 мин
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
    14 цаг 50 мин
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
    15 цаг 45 мин
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
    16 цаг 31 мин
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
    16 цаг 34 мин
  • Аризона мужийн алдарт Гранд Каньонд хүчтэй үер буусны улмаас 15 хүн сураггүй болжээ
    17 цаг 41 мин
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    17 цаг 48 мин
  • Умард Киприйн эрэгт гатлага онгоц хөмөрсний улмаас 8 хүн амиа алдаж 18 хүн сураггүй болжээ
    18 цаг 18 мин
  • Непалын үерийн дараах аймшигт тоонууд: 800 орчим хүн амиа алдаж, 3000 гаруй хүн сураггүй байна
    19 цаг 55 мин
  • Украинд амиа алдсан Оросын цэргүүдийн баталгаажсан тоо 242 мянга давжээ
    20 цаг 9 мин
  • АНУ Ираны Ларак аралд цохилт өгч, Ойрх Дорнодын мөргөлдөөн дахин хурцдав
    20 цаг 25 мин
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
    20 цаг 30 мин
  • “УРЬХАН” Б.ЧИНБАТЫН ДААЛГАВРААР ГЭМГҮЙ ИРГЭНИЙГ ШОРОНД ХОРЬСОН ШҮҮГЧ Ч.АЛДАРЫГ АЖЛААС НЬ ТҮДГЭЛЗҮҮЛЖ ШАЛГАНА УУ, ШЕЗ-ИЙН ДАРГА АА!
    21 цаг 28 мин
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
    23 цаг 45 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн ирлээ
    Уржигдар 21 цаг 38 мин
  • ФОТО: "Талын Хөх Чононууд" Фижи улсын шигшээ багийн эсрэг тоглоно
    Уржигдар 08 цаг 53 мин
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • FACT: Дэлхий дахинд одоо хамгийн их яригдаж буй 24 хүн
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
  • 9/11 халдлагын гол БУРУУТАНГ шүүх хурал 2028 онд болох тов гарчээ
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Замналынхаа туршид 3000 гаруй дуу хийсэн домогт Долли Партон таалал төгслөө
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
  • NFL-ийн нас барсан тоглогчдын дор хаяж 25 хувьд архаг гэмтлийн гаралтай тархины эмгэг илэрчээ
24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК