Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Багийн Засаг дарга нарын үг шийдвэр, ажил болж эхэлсэн гэв

2014-4-15
0
ЖИРГЭХ

    Шинэчлэлийн бодлогод багийн Засаг дарга нарын саналыг тусгахаар ЗГХЭГ-аас зохион байгуулж байгаа “Баг-иргэний засаг захиргаа” цуврал хэлэлцүүлэг Төв аймагт үргэлжиллээ. Ерөнхий сайд Н.Алтанхуяг Төв аймагт ажиллах үеэрээ хэлэлцүүлэгт зочилж, багийн удирдлагуудын үгийг сонслоо.

Үүний өмнө Булган, Орхон, Дархан, Сэлэнгэ аймгийнхныг хамруулсан 2 удаагийн хэлэлцүүлгийн үеэр гарсан санал бүртэй танилцсанаа Ерөнхий сайд тодотгоод, энэ удаа ч давтагдаж байгаагаас харвал доод шатанд зузаан зузаан бичиг цаас шидэлцэх байдлаар ажил явуулдаг хандлага төдийлөн арилаагүйг анзаарлаа гэлээ.
DSC_0199(1)
Төрийн үйлчилгээг иргэддээ улам ойртуулахын тулд Шинэчлэлийн Засгийн газар засаг захиргааны анхан шатны нэгжийн ажлыг шинэчлэхийг зорьж байна. Багийн ажлыг сайжруулахад удирдлагуудаас нь дэвшүүлсэн санал эхнээсээ шийдвэрлэгдэн ажил хэрэг болж эхлээд байгаа юм.  Засаг дарга нарт ачаалал нэмдэг статистик тоо бүртгэл цахимжиж, банкинд зориулж тодорхойлолт бичих ажил ТҮЦ машинд шилжиж, унаа шатахуун, цаг заран байж айл болгоноор орж хүргэдэг зарыг мэдээллийн технологи, орон нутгийн телевиз радио ашиглан шуурхай явуулах боломж нээгдсээр байна. Баг, сумаас Засгийн газар хүртэлх төрийн бүх шатны мэдээллийг нэг урсгал, нэгдсэн цахим санд оруулах ажлыг энэ оны 10 дугаар сард багтаан бэлэн болгоно гэж Ерөнхий сайд онцоллоо. Түүнчлэн, аймагт бүрт орон сууц барих, оношилгооны төв байгуулах, орчин үеийн тав тух бүрдүүлсэн шинэ сум босгох, хатуу хучилттай автозамаар нийслэлтэй холбох гэх мэт орон нутгийн хөгжлийг дэмжсэн Шинэчлэлийн Засгийн газрын бодлого, үйл ажиллагаанаас танилцууллаа.

Үүний дараа хэлэлцүүлгээс хэд хэдэн онцлох санал гарсан юм.

Төрийн ажил үүргийн хуваарилалт урвуу пирамид хэлбэртэй байна гэлээ
DSC_0199(1)
Анхан шатны үйлчилгээг багаас, суурь үйлчилгээг сумаас, иж бүрэн үйлчилгээг аймгаас үзүүлэх ёстой. Хуулиар тогтоосон энэ бүтэц, механизм өнөөдөр урвуу хэлбэртэй байна гэж Төв аймгийн Засаг дарга Д.Баярбат үзэж байна. Төрийн үйлчилгээний гол ачаа дээд шатанд төвлөрч, тэр дундаа хөдөөгийн багууд иргэндээ төдийлөн хүрч үйлчилж чадахгүй байгаа нь өнөөгийн бодит байдал. Энэ төвлөрлийг доод шатанд шилжүүлэх, засаг захиргааны нэгжүүдийн ажил үүргийг оновчтой хуваарилах шаардлага бий гэдэгтэй Төв аймгийн 97 багийн Засаг дарга санал нэгдлээ. 90 мянган хүнтэй Төв аймаг 27 сум, 97 багтай. Багийн Засаг дарга нартаа унаа, компьютер, хэвлэгч, чанга яригч авч өгч, зарим багийн төвийг контортой болгоход өнгөрсөн жилүүдэд Төв аймаг 2,4 тэрбум төгрөг зарцуулсан ч бэрхшээлийг бүрэн шийдэж чадахгүй байгаа нь орон нутгийн түвшинд бус төрийн бодлогын дэмжлэг хэрэгтэйг харуулсан гэж аймгийн удирдлагууд онцоллоо.

Төв, хөдөөгийн багийн хэт ялгаа төрийн ажил цалгардах шалтгаан болж байна.Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан баг 53 өрхтэй байхад Дорноговь аймгийн Сайншанд сумын 1 дүгээр баг 1826 өрхтэй байна. Төв, хөдөөгийн багийн Засаг дарга нарын эрх хэмжээ, цалин хөлс адилхан хэрнээ эрс ялгаатай ачаалалтай ажилладаг ийм байдал Төв аймагт ч бий. Аймгийн төвийн багт 650-1000, хөдөөгийн багт 150 өрх байвал иргэд эзэнгүйдэхгүй, төрийн ажил цалгардахгүй гэсэн тооцоог мэргэжилтнүүд гаргажээ. Үүний зэрэгцээ аймгийн болон сумын төвийн баг гэх илүүц нэгж ажил үүргийн давхардал, эсвэл орхигдол үүсгэдэг гэнэ. Монголд өнөөдөр 1699 баг байгаагийн 335 нь сумын төвийн баг юм. Иймд багийн өрхийн дээд хязгаарыг тогтоох, хилийн цавыг шинэчлэх, багийг малд биш хүнд төвлөж хөгжүүлэх, анхан шатны нэгжид захиран зарцуулах төсөв хуваарилах гэх мэт бодлогын асуудлыг нэн тэргүүнд шийдвэрлэх шаардлагатай гэж хэлэлцүүлэгт оролцогчид үзлээ.
DSC_0199(1)
Багийн Засаг дарга нарт тулгардаг бас нэг “том” бэрхшээл бол аймаг сум, яам агентлагийн дарга даамлууд олон төрлийн мэдээ тайлан нэхдэг, төлөвлөгдөөгүй ажлаар дардаг байдал. Баг, хорооны Засаг дарга нар албан ёсны статистикийн 20 төрлийн мэдээ, тайлан эрхлэн гаргадаг. Хүн амын урсгал хөдөлгөөн ихтэй Төв аймагт иргэний бүртгэл, статистикийн дүн багагүй зөрдөг гэнэ. Харъяалалтай хэдий ч нутаг орондоо удаан хугацаагаар ирээгүй иргэд, оюутнуудын гэр бүлийн байдал, ажил эрхлэлт гээд бүх мэдээллийг баг хянах нөхцөлгүй байгаа нь бүртгэл, статистикийн дүн зөрөх, эсвэл нэг хүн хот хөдөөд давхар хаягтай болох шалтгаан болж байна. Иймд улсын бүртгэлийн газар иргэний шилжилт, харъяаллыг үндсэн сангаараа шалгаж бүртгэдэг болмоор байна гэсэн саналыг багийн Засаг дарга нар хэллээ. Энэ чиглэлээр ч шинэчлэл хийж байгааг  Үндэсний статистикийн хорооны Хүн ам, орон сууцны тооллогын товчооны дарга А.Амарбал хэлэлцүүлгийн үеэр танилцууллаа. Статистик мэдээ гаргах аргачлал, багийн түвшинд тооцох үзүүлэлтийн хүрээг энэ оны эхний хагаст шинэчилж дуусгахаар салбарынхан ажиллаж байна.

Анхан шатанд ажиллаж байгаа Засгийн газрын төлөөлөгч болох багийн Засаг дарга нар энэ мэтчилэн асуудал бэрхшээлээ гарган тавьж, Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлж байгаа шинэчлэлтэй танилцсан хэлэлцүүлэг бүтэн өдөр үргэлжиллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн ирлээ
УИХ-ын дарга С.Бямбацогтод Европын парламентын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дэд дарга Хана Жалу Муро бараалхав
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
    9 цаг 56 мин
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы санаачилгаар “Хүүхэд хамгаалагч цагдаа” ЕБС-иудад ажиллахаар боллоо
    13 цаг 39 мин
  • Нэг хөл тоормосон дээр, нөгөө хөл хаазан дээр
    14 цаг 3 мин
  • С.Баттулга: Өвлийн улиралд үйлчлэх нийтийн тээврийн бэлэн байдлыг хангаж, аюулгүй зорчилтыг нэн тэргүүнд тавьж байна
    14 цаг 24 мин
  • Эрчим хүчний эх үүсвэрээ 100 хувь нарнаас авдаг "Ногоон өртөө" ашиглалтад орлоо
    14 цаг 28 мин
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
    14 цаг 51 мин
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
    15 цаг 46 мин
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
    16 цаг 32 мин
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
    16 цаг 35 мин
  • Аризона мужийн алдарт Гранд Каньонд хүчтэй үер буусны улмаас 15 хүн сураггүй болжээ
    17 цаг 41 мин
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    17 цаг 49 мин
  • Умард Киприйн эрэгт гатлага онгоц хөмөрсний улмаас 8 хүн амиа алдаж 18 хүн сураггүй болжээ
    18 цаг 19 мин
  • Непалын үерийн дараах аймшигт тоонууд: 800 орчим хүн амиа алдаж, 3000 гаруй хүн сураггүй байна
    19 цаг 56 мин
  • Украинд амиа алдсан Оросын цэргүүдийн баталгаажсан тоо 242 мянга давжээ
    20 цаг 10 мин
  • АНУ Ираны Ларак аралд цохилт өгч, Ойрх Дорнодын мөргөлдөөн дахин хурцдав
    20 цаг 26 мин
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
    20 цаг 31 мин
  • “УРЬХАН” Б.ЧИНБАТЫН ДААЛГАВРААР ГЭМГҮЙ ИРГЭНИЙГ ШОРОНД ХОРЬСОН ШҮҮГЧ Ч.АЛДАРЫГ АЖЛААС НЬ ТҮДГЭЛЗҮҮЛЖ ШАЛГАНА УУ, ШЕЗ-ИЙН ДАРГА АА!
    21 цаг 29 мин
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
    23 цаг 46 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн ирлээ
    Уржигдар 21 цаг 38 мин
  • ФОТО: "Талын Хөх Чононууд" Фижи улсын шигшээ багийн эсрэг тоглоно
    Уржигдар 08 цаг 53 мин
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • FACT: Дэлхий дахинд одоо хамгийн их яригдаж буй 24 хүн
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
  • 9/11 халдлагын гол БУРУУТАНГ шүүх хурал 2028 онд болох тов гарчээ
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Замналынхаа туршид 3000 гаруй дуу хийсэн домогт Долли Партон таалал төгслөө
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
  • NFL-ийн нас барсан тоглогчдын дор хаяж 25 хувьд архаг гэмтлийн гаралтай тархины эмгэг илэрчээ
24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК