Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

МАН жагсаж, АН төр барьж, МАХН хамтарч чадахгүйгээ харуулав

2014-4-15
0
ЖИРГЭХ
Ядаж л жагсаалд ирж байгаа дарга нар нь гал улаан зангиагаа намируулсаар гараад ирэх юм.
МАН-ынхан жагсаж чаддаггүй
МАН
    МАН-д өгөх зөвлөлгөө байна. Та нар хэзээ ч жагсаж чадахгүй юм байна. Жагсаалын менежмент, маркетинг, сурталчилгаа гэдэг юм та нарт алга. Эхлээд энэ бүхнээсээ суралчихаад дараа нь жагсвал арай л илүү үр дүнтэй болно доо. Ядаж л жагсаалд ирж байгаа дарга нар нь гал улаан зангиагаа намируулсаар гараад ирэх юм. О.Магнай, Ж.Батзандан шиг шар, цэнхэр бүч зүүчихээд орилоод байж болноо доо.

    Дээр нь нөмгөн дээлтэй сайдуудын давхар дээлийг тайлуулах гэсэн санаачилга нь бөөн шүүмжлэл дагуулав. “Ард түмнээ хэлмэгдүүлсэн”, “1937 оноо санагалзаж байна”, “нөмгөн дээлтэй олон аавын хөвгүүдийг үүрээр ч үдшээр ч ингээд аваад явсан даа” гэх мэт хатуу ширүүн үгсээр булуулав. 

       Сайхан санаачилга нь ямар үр дагавартайг тооцоолсонгүй. Бас “өсвөр насныхны 40.9 хувь нь хар тамхи хэрэглэдэг” гэсэн лоозон барьсан нь бөөн дуулиан дэгдээв. Монголын бүх хүүхэд залуусын тал нь хар тамхи хэрэглэдэг гэж зарласан явдал шүү дээ. Ийм лоозонг МАН-ынхан юуг үндэслэж хийсэн нь тодорхойгүй. Магадгүй ийм лоозон бичсэн, барьсан нь өөрөө мансуурсан байж мэднэ гээд шалгахад гэмгүй.

    Энэ мэт үйлдэл нь жагсаалаа утгагүй болгож орхив. Асар их хүч гаргаж, багагүй хүмүүс цуглуулсан жагсаал нь үр дүнгүй болж, эрх баригчдын таанц эргэх тоглолтын талбар болсноор өндөрлөв. МАН-ын сөрөг хүчин болсноос хойшхи олон жагсаал иймэрхүү үр дүнг дагуулав. Олон жил дарга хийсэн тэд жагсаал цуглаан гэж ямар байдаг талаар сургалтанд хамрагдмаар юм. Тийм ч учраас олон нийт МАН-ынхан жагсаж чаддаггүй гэсэн дүгнэлтийг хийж байна.

АН-ынхан төр удирдаж чаддаггүй
АН
    МАН-ынханыг чадахгүй ч гэсэн жагсах гэж оролдоход хүргэсэн явдал бол өнөөгийн эдийн засгийн хүндрэл, дампуурал. Эрх баригчдын бодлогогүй алхам ийм байдалд хүргэсэн гэдэгтэй олонх нь санал нийлнэ. Харин эрх баригчид “өмнөх засгийн газрууд буруутай”, “гадаад зах зээл буруутай” гэж мянган удаа буруугаа бусад руу чихэх гээд ч эцсийн хариуцлагыг ард түмэн өөрсдтэй нь тооцно гэдгийг даанч ойлгохгүй юм.

    Ард түмэн АН-ынханд итгэл, сэтгэлээ саналтайгаа хамт өгсөн. Харин ардчилагчид эргүүлээд ард түмнийхээ итгэл рүү ус цацаж байна. Арай гэж өсч өндийж байсан эдийн засгаа тас гэдэргээр нь унагачихлаа. Өөрсдөө өдөр бүр амьдрал сайхан үлгэрээ ярьж байгаа ч ард түмний итгэл бага багаар буурч эхлэв. Эрх баригчдын “сайхан”-ы тухай үлгэр үргэлжилж байх зуур ард түмний гомдол, бухимдал дээд цэгрүүгээ явлаа. Олон аж ахуйн нэгжүүд үүд хаалгаа барьж, ажилчидаа гудамжинд гаргаж байна. Вальютын ханш гэрлийн хурдаар цойлов. Алдагдалтай ажилласан аж ахуй нэгжийн тоо эрс нэмэгдэв. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өдрөөс өдөрт өөдөө тэмүүлэв. Хөрөнгө оруулагчид Монголоос нүүр буруулав гээд энэ улсад болж байгаа юм алга. Бүх л зүйл урвуугаараа эргэж байна.

    Ийм байхад ард түмэн АН-д өгсөн итгэл сэтгэлээ буцаалгүй яахав. Тийм ч учраас АН төр удирдаж чаддаггүй гэсэн хэлц хэллэгийг бий болгож үнэн зөв хэмээн дэмжих боллоо. 1996-2000 оны хооронд Н.Энхбаярын хэлдэгээр “Төрийг хямрааж, түмнийг ядууруулсан” АН-ынхны муухай имиж дахин бүрдэж эхлэв. Тэгээд ч олон нийт АН-ынхныг төр удирдах гэж самарч байхаар жагсаж цуглаж, эрх баригчдыг сандаргаж явах нь илүү хэмээн үзэж эхлэв. Тэдний сөрөг хүчин байх нь ард түмэнд илүү таалагдах хөрс суурийг эрх баригчид өөрсдөө л бүрдүүлж байна. АН төрийг удирдаж чадахгүйгээ олон үйл явдлаараа нотолж байна. Тэд яаралтай шинэчлэлийн бодлогоо жинхнээрээ хэрэгжүүлэхгүй бол ирэх сонгуулиар сөрөг хүчнийхээ байр суурин дээрээ эргэж очиж мэдэхээр боллоо.

МАХН, МҮАН хамтарч чаддаггүй
МАХН
    УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийн тодорхойлсноор “Шударга ёс эвсэл хэзээд араас хутга зооход бэлэн” гэдгээ энэ өдрүүдэд харуулж байна. Улс орны хөгжлийн төлөө хамтарч Засгийн газар байгуулчихаад Засгийн газрынхаа эсрэг бодлого явуулдаг хүмүүс бол МАХН ба МҮАН-ынхан. Тэдэнтэй хэзээ ч холын аянд, анд хамт явж болохгүйг өнгөрсөн хийгээд өнөөдрийн үйл явдлууд нотолж байна.

    “Шударга ёс” гэсэн сайхан нэртэй ч “Шударга бус” хүмүүсийн цуглуулга энэ эвсэлд багтсан юм шиг харагдах болов. Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамьян гэж нөхөр сайдтайгаа хэзээ ч таарахгүй. Үргэлж бодлого сөрнө. Эдийн засгийн хөгжлийн дэд сайд О.Чулуунбат хэмээх эр ам нээх болгондоо Засгийн газраа муулна. Д.Тэрбишдагва, Н.Удвал сайд нарын удирдлагад ажилладаг нөхдүүдээс байнга л хэл ам тасрахгүй. Бүгдээрээ “сөрсөн базаанууд”.

    “Шударга ёс” эвслийн гишүүн Г.Уянга Сүхбаатарын талбайдаа эргэн ирж байна. Тэр саарал ордныг биш Сүхбаатарын талбайд байхдаа илүү жаргалтайгаа мэдэрч эхэлжээ. Тэр энэхүү тайван суултаа “Ард иргэдийн амьдралыг эрх баригчдад таниулах зорилготой” гэж тодорхойлж байна. Өөрөө эрх баригч намын гишүүн бас хамтрагч нь. Тэгсэн мөртлөө ийм зорилго өмнөө тавиад “Гал үндэстэн”, “Гамшгийн эсрэг үндэсний төв”, “Урангүй Монгол”, “Шинэ эрин үе”, “Гол нууруудын нэгдсэн хөдөлгөөн”, “Ногоон цөм”, “Монгол Улсын аюулгүй байдлын төлөө зүтгэе”, “Нэгдмэл Монгол” гэх мэт хөдөлгөөнүүдтэйгээ нэгдэхээ бахархалтайгаар зарлаж байна. Эртний андуудаа хоёр жил өнгөрүүлж байж санагалзаж эхэлжээ. Хамгийн хачирхалтай нь тэрээр эрх баригчидаас, шахалт дарамтаас эмээж байгаа бол маск эсвэл баг зүүж ирээд үгээ хэлж болохыг сануулжээ. Эрх баригч мөртлөө эрх баригчдынхаа эсрэг жагсдаг түүхийг “Шударга ёс” эвслийнхэн ингэж бүтээж байна.

    Мөн “Шударга ёс” бүлгийнхэн “эзэн” Н.Энхбаярынхаа баривчлагдсан өдрийг тэмдэглэж “угаал” үйлдэх мэдээлэл хэвлэлээр түгээж ёслол үйлдэв. Буддын шашинтай даргыгаа хэлмэгдүүлсэн өдрөөр Христийн шашны ёслол “угаал үйлдэх”-ийг чухалчилж байгаа нь гайхаш төрүүлнэ.  Уг ариун үйл явдалд оролцсон гишүүд нь “Шударга төртэй л болмоор байна” хэмээх лоозон барьсан харагдав. Өөрсдөө төрийг барьж байгаа эрх баригч хүчин шүү дээ. Өөрөөр хэлбэл өөрсдийн барьж байгаа төрөө “Шударга бус” гэж зарлаад байгаа юмуу эсвэл өөрсдийгөө “Шударга бус” хүмүүс гэж хэлээд байгаа ч юмуу ойлгоход төвөгтэй. Ер нь “Шударга ёс” эвслийн бүтэц, лидерүүд, удирдлагуудын шийдлийг хэн ч ойлгоход төвөгтэй. Тэд ч ямар ч шийдэл гаргаж чадна. Ийм л хүмүүс эрх баригч болчихоод дэвээд байх юм. Эрх баригчид өөрсдийг нь цаг минут бүрийг алдахгүй “гөвдөг” ийм хүмүүстэй хамтраад “хусуулаад” суугаад байдгийг ч ойлгоход хэцүү. Ядаж л эрх баригч АН-ынхан ямар хүмүүстэй хамтраад байгаагаа ойлгодог ч болоосой.

0
ЖИРГЭХ
Санал болгох
У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн ирлээ
УИХ-ын дарга С.Бямбацогтод Европын парламентын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дэд дарга Хана Жалу Муро бараалхав
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (25)

  • Иргэн (103.9.91.146)
    Улаан өнгөнөөс яагаад цэрвээд байдаг юм бэ. Энэ чинь галын дөл, эрч хүч, уургийн улаан цай, улаан залаатай монгол, ургахын улаан нар гээд л монгол түмний билэгдлийн өнгө шүү дээ. Эх оронч өвөг дээдс минь коминтерний хувьсгалт улаан өнгийг тугандаа авахдаа бас энэ мэтийг бодолцц л биз дээ. МАН харин хувьсгалт гэдэг үгнээс салж намынхаа анхны нэрийг авах зоригтой, эрсдэлтэй алхам хийсэн гэж бодож байна. Улаанбаатар хотын маань нэр ч гэсэн надад утга төгөлдөр сайхан монгол нэр санагддаг юм. Гадны хэл усаар хэлж бичсэн ч сонсголонтой тодорхой сонсогддог юм. Харин АН-ын зарим зүтгэлтнүүд харин ч хэт туйлширсан хувьсгалт бодлого бариад, эв эеээ чухалчлахгүй, Магнай мэтийн зарим нь өөрийгөө хувьсгалч гээд л цээжээ дэлдээд байдаг биз дээ. Хувьсгал болгон аливаа улс орон, ард түмэнд үр ашигтай байдаггүй гэдгийг Арабын ертөнцөд болсон цуст хувьсгалууд, одоо Украйнд өрнөж буй хэт баруунжсан хувьсгалууд харуулж байна. Харин 1911, 1921 оны хувьсгалууд бол харийн давхар давхар дарлалд байсан монголын ард түмнийг эрх чөлөө тусгаар тогтнолын төлөө хийсэн, хөгжил дэвшилд хөтөлсөн ач холбогдолтой хувьсгал байсан юм. Алдаа байсан. Гэхдээ гадны нөлөө байсныг ч үгүйсгэхгүй. МАН-ын олон эх оронч зүтгэлтнүүд амь нас, гэр бүлээ дэнчин тавьж тусгаар тогтнолыг авчирсан юм. Хэлмэгдлийг одоогийн энэ хүн хараагаад устгах, хураах юм яриад, МАН-ыг түүхийн тавцангаас арчих юм яриад байгаа хэт хувьсгалч үзэл, зан суртахуунтай этгээдүүдтэй адил зан чанартай цөөн хэдэн хүмүүс хийлцсэн гэдгийг ойлгох хэрэгтэй. МАН-ын гишүүд дэмжигчид ч гэсэн монгол хүмүүс шүү дээ_. Эв эеэ хичээж, хэт туйлширч хувьсгалжихгүй, гадны нөлөөнд автахгүй хамтраад хөгжие л дөө монголчуудаа.
    2014 оны 05 сарын 02 | Хариулах
  • Zochin (124.158.120.10)
    Uneheer bileg dembereliig bodoh yostoi shuu bidnii hedhen Mongolchuud tusgaar togtnol erh chuluuguu bodoj yos zuitei baimaar bna
    2014 оны 04 сарын 23 | Хариулах
  • Арга ядагч (103.14.36.42)
    ан+ман+махн бүгдийг нь бууд!!! Ингэж байж нийгэм цэвэршинэ!!!!
    2014 оны 04 сарын 22 | Хариулах
  • Этгээд (103.11.192.34)
    тэгвэл байр байрандаа эргээд очьё лдоо. Уянга, Баянгсэлэнгэ, БӨатзандан, Магнай нар талбайдаа жагс, Алтанхуяг тэргүүтэй АН-ынхан сөрөг хүчин болоод хашгираад зогч бай, сайн ч муу ч улс орныг удирдаж байсан МАН-ынхан төр баръя. Дийлэхгүй ачаа үүрээд, дээлээ нөмгөлчихөөд яваа сайдуудын үнэн төрхийг харуулсны төлөө аль 37 оныг өөрийн нүдээр үзсэн юм шиг зохиогоод байгаа тэр нөхдүүд хамгийн сайн чаддаг юмаа хийг. Тийм үү хүмүүс ээ. Ан-д ахиж бийтгий итгэл үзүүлээрэй
    2014 оны 04 сарын 16 | Хариулах
  • zochin (213.114.133.250)
    altanhuyag gej urwaj sharwah owchtoi hvn 1 bol bayriig dagaj daltagnaad l 1 bol enhbayriig dagaj daldagnad tegeed boon boon denzengvvd daguulaad iim bvtehgvi nohoriig yaaj ANin darga gej helehed hetsvvl um bn daa ene nam chineron MANtaigaa adilhan alban ushliin owchtoil nohodiin boognorol um bishvv ene bol dampuu mongol gej eniig helh baih daa
    2014 оны 04 сарын 16 | Хариулах
  • bataa (203.169.53.11)
    mahn namiig bi demjdeg tsaashdaa ch demjine. ene man namiinhan oorsdoo tor zasag bariltsaagui dee buur uhehnee. urduur ni shavar haagaad zasag bariltsaj bgaa mahn namd ataarhaad bur uhehnee. kkkkkkkkk. ***** man-n luivarchidaa. ta nartai nargui mongoliin uls tor bolj l taaraa. er ni ardchilsan nam huvisgalt nam gej 2 nam l baih bolnoo. udahgui man nam gej buur baihgui bolnoo omhii luivarchidaaa. kkkkkkk
    2014 оны 04 сарын 15 | Хариулах
  • Зочин (103.26.194.5)
    БОЛЬЁ ОО
    2014 оны 04 сарын 15 | Хариулах
  • Зочин (103.26.194.7)
    Улс төр сонирхогчид оо Сугарт шүүхийн зарлан ирвэл МАН улстөржсөн жагсаал цуглаан нийтлэл явагдаж бдгийг анзаарч бна уу Саяхан Сүхийн талбайд болсон давхар дээлний МАН ын жагсаал гэхээсээ илүү Сугарыг хамгаалах явдал бсан
    2014 оны 04 сарын 15 | Хариулах
  • Зочин (202.70.33.90)
    ene ardchilsan nam vneheer ard tvmnii amidraliig doroituullaa shvv ene hyamral cn 2 jil vrgeljilne gesii shvv erunhii said n uuruu tegej zarlasan gene de
    2014 оны 04 сарын 15 | Хариулах
  • Зочин (202.55.191.130)
    өө яг МАН-д засаг өгье АН аас арай дээр, эвсэлийг тараая байдаг байдаг газраа буцаад очицгоог, АН сөрөг хүчин байгаад жагсаад л шүүмжлээд л хүний эрх яриад явж байг
    2014 оны 04 сарын 15 | Хариулах
  • Зочин (202.126.91.153)
    etsiin bulegt AN iig odoo ard irged demjih hereg. MAN bogood MAXN yamar gedgiig bid bugdeeree harlaa uzlee....Dargiin toloo uls bolgoson...Dragiin ehneriin toloo uls bolgoson....nuguu ni Eronhii saidiin Bant uls bolgoson.....bidend yu ogson yum....bugdeeree medej baigaa biz dee....odoo ene Zasgiig unagah geed hend ch ashiggui..ter unagah geed baigaa humuust helehed...Mun gadaa jagsaal tsuglaan holsoor hiideg humuust helehed....Ajil hiij tsalin avch, ulsdaa tatvar tolj amidarch sur gemee baina...
    2014 оны 04 сарын 15 | Хариулах
  • зочин (182.160.40.113)
    Одонтуяа гишүүн наадах үхэр зантай нөхөртөө ардчилалын талаар зөвөлгөө өгч байгаачээ.Дэндүү мунхаг загинах юмаа
    2014 оны 04 сарын 15 | Хариулах
  • zochin (202.21.120.126)
    AH-mongolin tuuhend suuliin udaa tor barij bg gedegee medeed amjij alban tushaal horongonii dain hiij bhad ard tumen tsohorch bgaag nugel byuan ulgan burhan tseerluuleh odor udahguiee
    2014 оны 04 сарын 15 | Хариулах
  • зочин (103.254.120.242)
    МАХН-ыг засгаас гаргах хэрэгтэй. ингэсэн тохиолдолд Тэрбишдагва гэдэг этгээд дахин урвана, эсхүл амиа хорлоно.
    2014 оны 04 сарын 15 | Хариулах
  • Зочин (103.254.120.242)
    махн -ыг засгаас яаралтай хөөж гаргах хэрэгтэй. яг энэ үед тэрбишдагва нэг бол АН-д орно, эсхүл амиа хорлоно.
    2014 оны 04 сарын 15 | Хариулах
  • ёёёёёё (202.72.245.122)
    ХОТЫН ТОХИЖИЛТ ЧИНЬ БЄЄН ХАЛТУУР БОЛООД ХУВИРЧИХЛАА ШЇЇ, ОЮУТНУУД ГУДАМНЖЫ НЄХДЇЇДИЙГ ХАРГАЛЗАЖ ПЛИТА БУЛААД Л ЯВГАН ЗАМ СЭТГЭЛ ЄВДМЄЄР
    2014 оны 04 сарын 15 | Хариулах
  • bataa (76.169.36.38)
    ene odoo MAN-han hezeeneesee tsagaan tagtaa baisan yum shig hogiin yhyylgaa boloi ene zasgiin gazar harin ch ih yum hiij bn teg 2016 ond ajliig ni dygnei gehdee olom jiliin hor yrshgiig arilgahad tsag hygatsaa heregtei hymyys oilgono.oilgohiig hysehgyi idsen yysan ni ilreh geed baigaa yls l iim yum bicheed bn daa
    2014 оны 04 сарын 15 | Хариулах
  • Зочин (202.72.247.249)
    гарчиг нь зохсон гэж ванлий яг голоор нь олж хэлжээ сайн бичсэн байна
    2014 оны 04 сарын 15 | Хариулах
  • зочин (203.160.48.82)
    Баячуудын жагсаалаа гэж.
    2014 оны 04 сарын 15 | Хариулах
  • baagii (202.126.89.251)
    alibaa uls toriin shiidbert todorhoi hugatsaahii daraa ur dun hi gardag odoogiin yaduural urd zasgaas uideltei. Ene zasgiin ajliin ur dun daraagiin songuuliar yalsan erh barigchdiin ued haragdah uchir odoo buhimdahguigeer demjih heregtei
    2014 оны 04 сарын 15 | Хариулах
  • Зочин (103.26.194.7)
    СХД Ар Гүнтэд төмс хүнсний ногоо, жимс жимсгэнэ, хүлэмж, газар тариалан, төрөл бүрийн аж ахуйн фермер эрхэлэх боломжтой, эрүүл тэгшхэн, цахилгаан ойрхон, эрүүл агаартай, хотоос 25-30км зайд байрлалтай эрүүл тэгшхэн 5га газар яаралтай маш хямд зарлаа.Утас 99084179
    2014 оны 04 сарын 15 | Хариулах
  • зочин (122.201.19.99)
    МАХН-МАН хоёр монголын хөрснөөс устаж зайлах хэрэгтэй комунист дарангуйлагч нар худлаа сайхан юм ярихаас цаашгүй
    2014 оны 04 сарын 15 | Хариулах
  • Зочин (103.9.91.146)
    AN dampuuruulj duuslaa shtei
    2014 оны 04 сарын 15 | Хариулах
  • ganga (202.126.91.170)
    ihl gordij dee dahin iim baidald orohiig hench husegui man luiwarchidaasaa salchiwal neg magadgui udanadaa udnna eniig bichmer bolson hunii uzel bodol nich uurchilugdunu nas chini ch hurehgui bhaa
    2014 оны 04 сарын 15 | Хариулах
  • тэгвэл (103.26.194.6)
    Тэгвэл бүхнийг өөрчилж буюу чаддаг, чаддагаа хийж, МАН төр барьж, АН жагсаж, Эвсэл бутаръяа
    2014 оны 04 сарын 15 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
    9 цаг 56 мин
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы санаачилгаар “Хүүхэд хамгаалагч цагдаа” ЕБС-иудад ажиллахаар боллоо
    13 цаг 38 мин
  • Нэг хөл тоормосон дээр, нөгөө хөл хаазан дээр
    14 цаг 2 мин
  • С.Баттулга: Өвлийн улиралд үйлчлэх нийтийн тээврийн бэлэн байдлыг хангаж, аюулгүй зорчилтыг нэн тэргүүнд тавьж байна
    14 цаг 23 мин
  • Эрчим хүчний эх үүсвэрээ 100 хувь нарнаас авдаг "Ногоон өртөө" ашиглалтад орлоо
    14 цаг 27 мин
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
    14 цаг 50 мин
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
    15 цаг 45 мин
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
    16 цаг 31 мин
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
    16 цаг 34 мин
  • Аризона мужийн алдарт Гранд Каньонд хүчтэй үер буусны улмаас 15 хүн сураггүй болжээ
    17 цаг 41 мин
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    17 цаг 48 мин
  • Умард Киприйн эрэгт гатлага онгоц хөмөрсний улмаас 8 хүн амиа алдаж 18 хүн сураггүй болжээ
    18 цаг 18 мин
  • Непалын үерийн дараах аймшигт тоонууд: 800 орчим хүн амиа алдаж, 3000 гаруй хүн сураггүй байна
    19 цаг 55 мин
  • Украинд амиа алдсан Оросын цэргүүдийн баталгаажсан тоо 242 мянга давжээ
    20 цаг 9 мин
  • АНУ Ираны Ларак аралд цохилт өгч, Ойрх Дорнодын мөргөлдөөн дахин хурцдав
    20 цаг 25 мин
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
    20 цаг 30 мин
  • “УРЬХАН” Б.ЧИНБАТЫН ДААЛГАВРААР ГЭМГҮЙ ИРГЭНИЙГ ШОРОНД ХОРЬСОН ШҮҮГЧ Ч.АЛДАРЫГ АЖЛААС НЬ ТҮДГЭЛЗҮҮЛЖ ШАЛГАНА УУ, ШЕЗ-ИЙН ДАРГА АА!
    21 цаг 28 мин
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
    23 цаг 45 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн ирлээ
    Уржигдар 21 цаг 38 мин
  • ФОТО: "Талын Хөх Чононууд" Фижи улсын шигшээ багийн эсрэг тоглоно
    Уржигдар 08 цаг 53 мин
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • FACT: Дэлхий дахинд одоо хамгийн их яригдаж буй 24 хүн
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
  • 9/11 халдлагын гол БУРУУТАНГ шүүх хурал 2028 онд болох тов гарчээ
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Замналынхаа туршид 3000 гаруй дуу хийсэн домогт Долли Партон таалал төгслөө
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
  • NFL-ийн нас барсан тоглогчдын дор хаяж 25 хувьд архаг гэмтлийн гаралтай тархины эмгэг илэрчээ
24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК