
УИХ-ын гишүүн Г.Уянгын зохион байгуулж буй сандалтай суулт өнөөдөр дахин үргэлжилнэ. Өчигдөр Чингисийн талбайд эхэлсэн тус жагсаалын нэр нь “Монголын нэг өдөр-2014” юм. Харин Г.Уянга гишүүн уг цуглаанаа эрх баригчдад амьдрал таниулах ардын цуглаан хэмээн нэрлээд байгаа. Тиймээс УИХ-ын гишүүдэд цуглаанд идэвхитэй оролцохыг уриалж албан бичиг явуулсан. Харин Г.Уянга гишүүний цуглаанд О.Баасанхүү гишүүнээс өөр гишүүн очоогүй юм. Уг цуглаанд амьдралд нь асуудалтай байгаа, түүнийгээ олон нийт, эрх баригчдад хүргэж мэдүүлэх шаардлагатай гэж үзэж буй иргэд оролцож байгаа. Мөн цалин тэтгэвэр нь амьдралд нь хүрэхгүй байгаа, нийгмийн халамж зайлшгүй шаардлагатай боловч түүнээс хүртэж чадахгүй байгаа иргэд шударга бус шүүхийн шийдвэрээс хохирсон иргэд, гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдаж байгаа иргэд эрх баригчдад амлалтыг нь сануулахыг хүсэгчид, зээлд хамрагдаж чадахгүй байгаа иргэд мөн оролцож үгээ хэлэх боломжтой юм.
Т.Энхэлээ