Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.20
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Явуургүй сэнхрүүлэг амь тавилаа

2014-4-15
0
ЖИРГЭХ

   давхар дээл "Давхар дээл" хэмээх нэр барьж хийсэн сөрөг хүчнийхний явуулга амжилттай болж ард түмэн бүр цаашлаад УИХ дахь эвслийн бүлэг болон бие даагчдын зөвлөлийнхний санал бодол зөрчилдөж эхэллсэн. ЧШударга ёс" эвсэл дахь МАХН-ын олонхи нь "Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа гэхэд 2016 оноос эхэлж хэрэгжүүлэх ёстой" гэсэн байр суурь баримталж байгаа. Харин Эрчим хүчний сайд М.Сономпил МҮАН-д цөөнх болж МАХН-ын олонхийг дэмжиж байгаа бол МАХН-аас О.Баасанхүү гишүүн тэргүүтэн МҮАН-ын олонхийг дэмжсэнээр тэдний хооронд үл ойлголцол үүссэн гэх. Үүний тод илрэл нь УИХ-ын чуулганы хуралдаанаас завсарлага авах дээрээ тулсан явдал байлаа. "Шударга ёс" эвслийнхэн ажлаа хийдэггүй сайд нартай хариуцлага тооцохоо сануулсан мэдэгдэл хүртэл гаргаж амжсан. Энэ бүхнийг харж суугаа ажиглагчид "МАХН-ынхан хөдөлж эхэлж байгаа нь Н.Энхбаяр ирэх дөхөж байгаагийн илрэл" хэмээн тайлбарлаж байгаа юм.

    Харин бие даагчдын тухайд хоёрыг харьцах нь нэг гэсэн томъёлол бий болчихоод байгаа аж. УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн, УИХ-ын гишүүн Х.Болорчулуун нар давхар дээлийг тайлах асуудлыг дэмжиж байгаа ч Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ёстой" гэсэн байр суурийг илэрхийлж байгаа. Харин УИХ-ын гишүүн С.Ганбаатар энэ талаар ямар байр суурь баримталж байгаагаа өнөөдөр хэвлэлийн бага хурлаар дамжуулан мэдэгдэнэ гэсэн.

    Үүнээс гадна УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд дунд ч Ардын намынхны сэнхрүүлгэд автаж Ерөнхийлөгчийн өргөн барьсан Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталсан өдрөөс нь эхэлж мөрдөх ёстой гэсэн байр суурийг илэрхийлж байсан хүн цөөнгүй байсан гэх. УИХ-ын гишүүн, Барилга хот байгуулалтын сайд Ц.Баярсайханаас эхлээд дээрх хуулийн төслийг хэлэлцэх үед санал хураалтад оролцохгүй гэсэн утга бүхий бичиг баримт үйлдсэн нь үүнийг гэрчилнэ.

    Энэ бүхнээс харахад Ардын намынхны давхар дээлний сэнхрүүлэг үнэхээр хүчээ авсан нь тодорхой болно. Харамсалтай нь "Давхар дээлээ тайл" хэмээн орилж байгаа Ардын намын гишүүдийн олонхи нь энэхүү хуулийн төслийг өргөн барилцаж. батлалцсан хүмүүс байгаа юм. Үндсэн хуулийг 1996 онд өөрчлөн байж УИХ-ын гишүүдэд давхар дээл өмсүүлсэн хүмүүс нь Ардын намынхан байдаг. Одоо ч тэр хүмүүсээс УИХ-д сууж байгаа. Тухайлбал. УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Ц.Нямдорж, Д.Дэмбэрэл нарыг дурьдаж болно. Сөрөг хүчнийхэн өнөөдөр Засгийн газрын сайд нарын давхар дээлийг тайлахгүй л бол болохгүй хэмээн ард түмний тархийг "угаах"-ын зэрэгцээ улс төрийн хүрээнийхний толгойг эргүүлэх гэсэн ч хүч хүрсэнгүй. Бүр сүүлдээ УИХ дахь Ардын намын бүлгийн дарга С.Бямбацогт сайдын албан бичгийг зувчуулж. УИХ-ын гишүүн, сайд нарт шаардлага явуулж үзэв. Сайдын албан бичиг алдагдсаныг Ардчилсан намынхан нэг их юманд тоогоогүй гэж болно. Харин сайд нарт хүргүүлсэн шаардах бичгийн хариуд Ардчилсан намын бүлгээс “Үндсэн хууль, УИХ-ын тухай хууль зөрчиж УИХ-ын гишүүний халдашгүй бүрэн эрхэд нөлөөлөх оролдлого хийсэн" гэж үзэж, УИХ дахь Халдашгүй байдлын дэд хороонд хандаж байгаагаа мэдэгдээд байна.

    Учир нь 2006 оны зургаадугаар сард МАН олонхи байхдаа УИХ-ын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталж. УИХ-ын гишүүний таслах эрхийг хязгаарлаж байжээ. Харин Үндсэн хуулийн цэц гишүүний таслах эрхийг хасах нь УИХ-ын гишүүний бүрэн эрхэд халдсан үйлдэл болсон гэсэн дүгнэлт гаргаснаар УИХ-ын тухай хуулийн долоодугаар зүйлийн 7.1,3-т заасан заалтыг УИХ-ын тухай хуулиас хассан байна. Тухайн үед Үндсэн хуулийн Цэцээс "УИХ-ын гишүүний бүрэн эрх нь төрийн сүлдэндээ тангараг өргөснөөр эхэлж, дараагийн гишүүн тангараг өргөснөөр дуусгавар болно. УИХ-ын гишүүний санал өгөх эрхийг уг гишүүний сонирхлын зөрчлөөр тайлбарлан хязгаарлах нь түүнээс ч илүү хүчтэй бүлгийн сонирхлын зөрчлийг өөгшүүлэх тул УИХ-ын тухай хуулийн дээрх заалтуудыг хувь гишүүний сонирхлын зөрчлийг хязгаарлах үүднээс тайлбарлах үндэслэл байхгүй" гэсэн дүгнэлтийг гаргаж байсан байна. Давхар дээл тайлах тухай тоглолт эхэндээ сөрөг хүчний тооцоолсны дагуу өрнөж байсан ч хуулийн өмнө аргагүй сөхөрч, арга мухардаж байгааг энэ мэт үйлдлээс харж болох биз.
улс төрийн тойм
0
ЖИРГЭХ
Санал болгох
“Богдхан төмөр зам” төслийг хэрэгжүүлэхэд гарсан Засгийн газрын “маш нууц” тогтоол, хуралдааны тэмдэглэлийг төрийн нууцаас гаргалаа
Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
Г.Дамдинням: Тэсрэх, дэлбэрэх бодисын эргэлттэй холбоотой Засгийн газрын тогтоол батлагдлаа
Б.Жаргалан: МАН-ын живж байгаа усан онгоцонд сууж болохгүй
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх банкны салбарын төлөөлөлтэй уулзлаа
    3 цаг 0 мин
  • Баянзүрх дүүргийн Засаг даргаар И.Баттөгсийг сонгож, томилуулах саналыг Нийслэлийн Засаг даргад хүргүүлэхээр боллоо
    5 цаг 30 мин
  • Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд хүүхэд хамгааллын аян хэрэгжиж байна
    6 цаг 3 мин
  • Ухаа худагт үйл ажиллагаа явуулдаг Энержи Ресурс компанийн 2025 оны Тогтвортой хөгжлийн тайлан нийтлэгдлээ
    6 цаг 55 мин
  • ТЦА: Бороо, нойтон цас орж, зөөлөн цасан шуурга шуурахыг анхааруулж байна
    8 цаг 2 мин
  • ХХБ-аас Монгол Улсын гавьяат эдийн засагч төрлөө
    8 цаг 9 мин
  • “Богдхан төмөр зам” төслийг хэрэгжүүлэхэд гарсан Засгийн газрын “маш нууц” тогтоол, хуралдааны тэмдэглэлийг төрийн нууцаас гаргалаа
    8 цаг 44 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    8 цаг 56 мин
  • Г.Дамдинням: Тэсрэх, дэлбэрэх бодисын эргэлттэй холбоотой Засгийн газрын тогтоол батлагдлаа
    9 цаг 39 мин
  • Улаанбаатар марафоны үеэр 06:00-18:00 цагийн хооронд төв замыг хаана
    9 цаг 53 мин
  • Б.Жаргалан: МАН-ын живж байгаа усан онгоцонд сууж болохгүй
    10 цаг 50 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 9 нэмэгджээ
    10 цаг 58 мин
  • Никотин агуулсан цахилгаан тамхи нь тамхинаас гарахад хамгийн үр дүнтэй аргуудын нэг
    11 цаг 20 мин
  • О.Номинчимэг: Орон сууцтай холбоотой асуудлыг хуулийн байгууллага хурдан шуурхай шийддэг байх ёстой
    11 цаг 44 мин
  • ИРГЭД: Хуулийн цоорхойгоос болж л хохирчхоод байна
    12 цаг 6 мин
  • Неймар ДАШТ-д оролцох Бразилын багийн бүрэлдэхүүнд дуудагдлаа
    12 цаг 9 мин
  • Сэрэмжлүүлэг
    12 цаг 49 мин
  • В.Путин Д.Трампыг явснаас хэд хоногийн дараа Хятадад ирлээ
    12 цаг 51 мин
  • Лондон болж буй хоёр төрлийн жагсаалыг тайван барихын тулд олон мянган цагдаа хамгаалалтад гарлаа
    12 цаг 57 мин
  • БАРИМТ: Дэлхий даяар жил бүр таван тэрбум жинсэн өмд үйлдвэрлэгддэг
    12 цаг 58 мин
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • СТАТИСТИК: Улсын начин цолтон бараг л багтаагүй улирлын чансааг тэргүүлж буй ШИЛДЭГ 24 бөх
  • Есөн жилийн дараа Монгол бөхийн өргөөнд түрүүлж байгаа "Ганган Со"-гийн тухай 24 баримт
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • NBA-ийн "Үнэ цэнтэй тоглогч"-оор хоёр жил дараалан сонгогдсон Шай Гилгеус-Александер гэж хэн бэ?
  • 1924 онд Богд хааны голын ногоон ордныг түшиглэн анхны музейг нээснээр орчин цагийн Монголын музейн түүх эхэлсэн түүхтэй
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
  • Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх мэргэшлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
  • Мартин Лютер Кингийн хэлсэн дэлхийг өөрчилсөн ЭШЛЭЛҮҮД
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
24 баримт
  • БАРИМТ: Дэлхий даяар жил бүр таван тэрбум жинсэн өмд үйлдвэрлэгддэг
  • 24 БАРИМТ: Зэвсгийн үйлдвэрийн ажилчдын байгуулсан баг Премьер лигт 22 жилийн дараа дахин түрүүлэв
  • Төрсөн өдөр нь тохиож буй М.Содбаяр буюу Techno4k-ийн тухай сонирхолтой 20 баримт
  • Мартин Лютер Кингийн хэлсэн дэлхийг өөрчилсөн ЭШЛЭЛҮҮД
  • NBA-ийн "Үнэ цэнтэй тоглогч"-оор хоёр жил дараалан сонгогдсон Шай Гилгеус-Александер гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК