
Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан дөнгөж сая эхэллээ. Уг хуралдаанаар Стратегийн ач холбогдол бүхий Тавантолгойн нүүрсний орд газар дахь нүүрс олборлолт, борлуулалтын талаар мэдээлэл сонсож байна. Улсын чухал нөөцийн ордын тухай мэдээллийг сонсох тул зарим асуудлыг нууцлах шаардлагатай хэмээн тус хуралдааныг хаалттай явуулах шийдвэрийг гаргасан энэ юм.
Т.Энхэлээ