
БНХАУ-аас манай улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Ван Сяолун УИХ дахь намын бүлгийн дарга нартай уулзсан байна. Тэрбээр “Bank of Chinа”-гийн салбарыг Монголд нээх болсон асуудлаар намын бүлгийн дарга нартай санал солилцож, тус банкны салбарыг нээх ажилд нь тусалж, дэмжихийг УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, Шударга ёс эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг нараас хүсчээ.
Өчигдөр МАН-ын бүлгийн хуралд Монголын банкуудын холбооны төлөөлөгч нар оролцсон. Энэ үеэр тэд “Bank of Chinа” –ийн салбарыг Монголд нээвэл банкуудад эрсдэл учирна. Тиймээс уг асуудлыг дэмжихгүй байхыг МАН-ын бүлгээс хүссэн байна. Тэгэхээр тус асуудал дээр МАН-ын бүлэг судалгаатай, нухацтай хандана гэдгээ илэрхийлжээ.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (2)