Монгол Улсаас Саудын Арабын Вант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Энхбат Саудын Арабын Вант Улсын Гадаад хэргийн дэд сайд Абдулазиз бин Абдулла бин Абдулазиз-д энэ сарын 14-нд Итгэмжлэх жуух бичгийнхээ хувийг гардуулав.Уулзалтын үеэр Элчин сайд С.Энхбат Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн мэндчилгээг Саудын Арабын Вант Улсын Цог Жавхлант Ван, Хоёр ариун сүмийн хамгаалагч Абдулла Бин Абдулазиз Аль Сауд-д, Гадаад харилцааны сайд Л.Болдын мэндчилгээг Саудын Арабын Вант Улсын Эрхэм дээд Ханхүү бөгөөд Гадаад хэргийн сайд Сауд Бин Файсал Бин Абдулазиз Аль Сауд-д уламжлахыг хүсэв.
Мөн Гадаад харилцааны сайдын мэндчилгээг Саудын Арабын Гадаад хэргийн дэд сайд А.А.Абдулазиз-д уламжилж, Монгол, Саудын Арабын харилцаа, хамтын ажиллагаа болон Монгол Улсын Гадаад харилцааны сайдын Саудын Арабын Вант Улсад энэ оны 4 дүгээр сард хийх айлчлалын талаар санал солилцов.
Итгэмжлэх жуух бичгийн хувийг барихад Саудын Арабын талаас ГХЯ-ны Ёслолын газрын захирал Аззам А.Аль Гаин, Азийн газрын захирал Мустафа Кавтар, манай талаас ЭСЯ-ны зөвлөх Д.Батсайхан нар байлцлаа.


















































Сэтгэгдэл (1)