
-Хотыг дахин хөгжүүлэх тухай, Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 10.00 цагаас 334 тоот өрөөнд;
-Хүнсний аюулгүй байдлын хүрээнд: Пестицидын зохистой хэрэглээ, түүний тулгамдсан асуудал сэдэвт Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хэлэлцүүлэг 14.00 цагаас “В” танхимд;
-“Хөгжлийн бодлого, төлөвлөлтийг боловсронгуй болгох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөлд санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий Төсвийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Г” танхимд.
Жич: Галт зэвсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг галт зэвсгийн хадгалалт, хамгаалалт, нөхцөл байдалтай 14.00 цагаас холбогдох байгууллага дээр очиж танилцана.
24tsag.mn