МАН-ын байр болох Тусгаар тогтнолын ордны өмнө хэсэг залуус “Бид хар
тамхичид биш”, “Би янхан биш” зэрэг уриа лоозон барин жагсаж байна. Өнгөрсөн долоо хоногт МАН-ынхан жагсаал зохион байгуулах үеэрээ “Айл бүрт нэг янхан, нэг архичин байна”, “Өсвөр
үеийн 49 хувь нь хар тамхинд умбалаа” гэж хэлснийг эдгээр залуус эсэргүүцэж байгаа аж. Тус залуус “МАН-ынхан өсвөр үеийнхэн биднийг доромжилсон. Бид хар тамхичин биш. Улс төрийн
асуудалдаа хүүхэд, залуусыг оролцуулж, гүтгэн доромжилж байна” гэж хэллээ. Иймээс өсвөр, залуу үеийг доромжилсон үйлдлийнхээ төлөө МАН-ыг уучлал гуйхыг шаардав.


24tsag.mn
Сэтгэгдэл (1)