
УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаан өглөө 9.00 цагт эхлэх байсан ч дөнгөж сая эхэллээ. Учир нь АН болон Шударга ёс эвслийн бүлэг хуралдсан байна. Шударга ёс эвслийн бүлэг хуралдаанаа дуусгаж чуулганы танхимд орж ирсэн учир хуралдааныг ийнхүү эхлүүлэв. Харин АН-ын бүлэг үргэлжлүүлэн хуралдаж байна. Яг одоо Монгол Улсаас Бүгд Найрамдах Индонези, Холбооны Бүгд Найрамдах Бразил Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд нарыг томилох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг зөвшилцөх эсэх асуудлыг хэлэлцэж байна.
Үүний дараа Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн өргөн мэдүүлсэн Засгийн газрын гишүүн УИХ-ын гишүүнээр давхар ажиллахгүй байх буюу "давхар дээл"-ийг дан болгох хуулийн төслийг хэлэлцэх юм.
Т.Энхэлээ