Чуулганы хуралдаанаар дөнгөж сая Монгол Улсаас Индонези болон Бразил улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд нарыг томилох тухай асуудлыг хэлэлцэж дэмжлээ. Ингэснээр Ш.Батцэцэг Индонези улсад, С.Сосормаа Бразилд элчин сайдаар суухаар боллоо. Ш.Батцэцэг, Ч.Сосормаа нар нь улс орноо хилийн чанадад төлөөлөн ажиллах өндөр хариуцлагатай, нэр хүндтэй албыг хаших боломжтой, төрийн болон иргэний нийгмийн байгууллагуудад олон жил идэвхтэй ажиллаж ирсэн, олон улсын харилцааны туршлагатай хүмүүс гэдгийг ГХЯ-аас мэдээлж байгаа юм.
Нэр дэвшигч Ч.Сосормаа сэтгэл зүйч, судлаач, төрийн захиргааны менежер мэргэжилтэй. 2010 оноос Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, иргэний оролцооны бодлогын зөвлөхөөр ажиллаж байгаа бол Ш.Батцэцэг жижиг, дунд бизнесийн удирдлагын менежер, багш мэргэжилтэй. 2009 оноос Монгол Улсын Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх, 2013 оноос МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр ажиллаж байгаа аж.
Дашрамд дуулгахад, манай улс анх удаагаа Бразил улсад элчин сайдын яамаа нээж байгаа юм.
Т.Хулан
















































