зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.08.24
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хууль бус мод бэлтгэлтэй тэмцэх чиглэлээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн гаргасан зарлигийг Засгийн газарт гардуулав

2014-4-17
0
ЖИРГЭХ

 засгийн газар   Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хууль бус мод бэлтгэлтэй тэмцэх чиглэлээр Засгийн газарт чиглэл өгсөн зарлиг гаргасныг өнөөдөр Засгийн газарт гардуулан өгөх ёслол болов. Зарлигийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан  гардуулж, УИХ-ын гишүүн, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Д.Батмөнх нар хүлээн авлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Н.Алтанхуяг нар гарын үсэг зурсан уг зарлигт:

 Нэг. Монгол Улсад хууль бус мод бэлтгэлтэй тэмцэх чиглэлээр төрийн байгууллагуудын үйл ажиллагааг эрчимжүүлэх, уялдаа холбоог хангах, энэ ажилд төрийн бус байгууллага, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /Н.Алтанхуяг/-т чиглэл болгосугай.

            1.Холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилт, Засгийн газраас авч хэрэгжүүлсэн арга хэмжээний үр нөлөөнд хяналт шинжилгээ хийх, түүнд тулгуурлан цаашид баримтлах бодлогыг тодорхойлох, бодлогын хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг батлах, хэрэгжилтийг хангах;

            2.Хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль тогтоомж, хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, цаашид иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, сайн дурын бүлэг байгуулан ажиллуулах, урамшуулал олгох санжүүжилтийн эх үүсвэрийг тодорхой болгох, мэдээлэл өгсөн, илрүүлсэн сайн дурын бүлэг, цагдаагийн албан хаагчдад урамшуулал олгох чиглэлээр Ойн тухай болон бусад холбогдох хууль тогтоомжид нэмэлт оруулах;

            3.Төрийн байгууллагуудын үйл ажиллагааны уялдаа холбоо, хяналт шалгалтыг  сайжруулах, иргэдийн ахуйн хэрэгцээний мод, модон материалын эрэлтэд нийцсэн  нийлүүлэлт бүхий ойн тогтвортой менежментийн “сайн засаглал”–ын  тогтолцоог бий болгох;

      4.Хууль бус мод бэлтгэхэд ашигласан техник, тоног төхөөрөмж, тээврийн хэрэгслийг хураан улсын орлого болгож, дуудлага худалдаагаар борлуулсан орлогын хэмжээгээр зөрчлийг илрүүлсэн, илрүүлэхэд бодитой туслалцаа үзүүлсэн,

баримтжуулсан, мэдээлсэн иргэн, идэвхтэн байгаль хамгаалагч, сайн дурын бүлэг болон зөрчлийг илрүүлсэн байгаль хамгаалагч, байгаль орчны хяналтын улсын байцаагч, цагдаагийн албан хаагчид урамшуулал олгох шуурхай тогтолцоог бүрдүүлэх.       

            Хоёр. Энэхүү зарлигийг хэрэгжүүлэхтэй холбогдон гарах зардлыг жил бүр улсын төсөвт тусгах, зарлигийн биелэлтийн талаар Монгол Улсын Ерөнхийлөгч болон олон нийтэд жил бүрийн нэгдүгээр улиралд багтаан тайлагнаж байхыг Засгийн газар /Н.Алтанхуяг/-т үүрэг болгосугай гэжээ.

Зарлигийг гардуулан өгсний дараа Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан хэлэхдээ “Та бүхний энэ өглөөний амар амгаланг айлтгая. Ерөнхийлөгчийн энэ зарлиг бол Монгол Улсад олон жил бугшсан бусармаг зүйл болох хууль бусаар мод бэлтгэхтэй тэмцэх ажлыг эрчимжүүлсэн, үүнийг таслан зогсоох түүхэн шийдвэр болж байна. Зарлигийг гардуулах ёслолд оролцсон та бүхэнд их баярлалаа.

Та бүхэнд нэг жишээ хэлье. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар сурагч солилцооны хөтөлбөр хэрэгжүүлдэг. Хөтөлбөрт оролцсон сурагчид зохион бичлэг хийж ирүүлдэг. Нийслэлийн нэг сурагч охин Сэлэнгэ рүү явж байх замдаа тайрсан моддыг хараад уйлж байгаа нь зурагтаар гарсан. Тэр хүүхэд зохион бичлэгтээ “Бид мод тарьж ургуулдаг. Гэтэл тайрсан модыг харахад дайны талбарт амь үрэгдсэн цэрэг эрс шиг. Түүнээс ч долоон дор” гэж бичсэн байсан. Ингэж манай хүүхэд багачууд эх дэлхий, ой модоо хайрлах, хамгаалах хүмүүжилтэй байхад ургаа ой модыг тайрч байгаа хүмүүс нь дандаа насанд хүрсэн хүмүүс байдаг.

Хулгайгаар мод тайрдаг явдалтай тууштай тэмцвэл зогсоож чадна. С.Оюун сайд, МХЕГ-т хандаж хэлэхэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн чиглэл өгсөн зарлигийг олон нийтэд сайн ойлгуулж хүргэж чадвал хулгайн мод бэлтгэлийг зогсоох боломжтой. Ерөнхийлөгчийн зарлигт олон нийтийн оролцоо, уялдааг хангасан сайн засаглалын асуудал, хууль тогтоомжийг боловсронгуй болгох зэрэг олон цогц асуудлаас гадна урьд өмнө гарч байгаагүй нэг заалт орсон. Түүнд хулгайн мод бэлтгэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, багаж төхөөрөмжийг худалдан борлуулж,  орсон орлогыг бусармаг үйлдлийг илрүүлсэн, мэдээлсэн, хэлсэн хүмүүст урамшуулал болгон бүрэн өгөхөөр заалаа.

Эх дэлхийгээ хамгаалж, хүн төрөлхтнийг амьсгалах хүчилтөрөгчөөр хангадаг ой модыг хорогдуулах бус нэмэгдүүлэх буянтай, хариуцлагатай ажил үйлст холбогдох яамд, албаны хүмүүс, ард иргэд идэвхтэй хамтран ажиллаж их амжилт гаргаад ирэх жилийн өдийд тодорхой үр дүнд хүрсэн байхын өлзийтэй ерөөл дэвшүүлж амжилт хүсье” гэлээ.  

Ерөнхийлөгчийн Амьдрах орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх Л.Эрхэмбаяр энэ үеэр “Монгол Улсын Ерөнхийлөгчид ард иргэдээс ирүүлдэг санал хүсэлт дотор байгаль орчноо хамгаалах, хулгайгаар, хууль бусаар мод бэлтгэхийг хориглох тухай захидал, санал ихээхэн байр суурь эзэлдэг. Одоогоос 20 жилийн өмнө Монголын ой модны эзлэх хэмжээ 17 хувьтай байсан бол одоо 8-9 хувь болсон байна. Модны хулгайтай төрийн зүгээс хатуу тэмцэх нөхцөлийг бүрдүүлж, ийм үүрэг даалгаврыг Ерөнхийлөгчөөс өгч байна” гэв.

Зарлиг хүлээж авсан Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Д.Батмөнх нар хулгайгаар мод бэлтгэх ажилд иргэд, олон нийттэй хамтран ажиллаж үр дүнд хүрэхийн төлөө тууштай ажиллана гэдгээ илэрхийллээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Хүний эрхийг хангах үндэсний II хөтөлбөрийг боловсруулахад олон нийтийн оролцоог нэмэгдүүлнэ
Хүнсний баталгаат байдлын мэдээлэл, хариу арга хэмжээний нэгдсэн мэдээллийн системийг бэхжүүлэх тоног төхөөрөмжийг гардууллаа
Удтал “сураг алдарсан” Ч.Улаан гарч ирэв
ТНБД Т.Жамбалцэрэн Хэнтий аймгийн ургацын төлөв, өвөлжилтийн бэлтгэлтэй танилцлаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • дэмжиж байна (122.254.127.34)
    Монголын 10 хувь хүрэхгүй талбайтай ойгоо бид дэндүү хайр найргүй огтол сүйтгэж байгаа.Мод түлээ орлох түлш,модон бүтээгдэхүүний үйлдвэрлэл,зах зээлийг нарийн зохицуулах хэрэгтэй байна.Тухайлбал, Эгийн усан цахилгаан станц гэж ой мод сүйтгэх маш том төсөл явж байгааг БОНХ-н яам одооноос бодлого,шийдвэрээ гаргах хэрэгтэй байна.
    2014 оны 04 сарын 17 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
    11 цаг 28 мин
  • Монгол бахархал: “MONGOLZ”-ын 12 жил
    Уржигдар 18 цаг 07 мин
  • Улаанбаатар төмөр зам өөрийн ашиглалтын 2.3 га газарт далд зогсоол бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулна
    Уржигдар 18 цаг 03 мин
  • Пакистанд үерийн улмаас 427 хүн амиа алджээ
    Уржигдар 16 цаг 11 мин
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль эхэллээ
    Уржигдар 15 цаг 32 мин
  • Үр тарианы ургац хураалт ангилан хадалтаар эхэллээ
    Уржигдар 12 цаг 59 мин
  • Хүний эрхийг хангах үндэсний II хөтөлбөрийг боловсруулахад олон нийтийн оролцоог нэмэгдүүлнэ
    Уржигдар 12 цаг 54 мин
  • Энэтхэг улсын Матеран хотод 382.5 мм хур тунадас оржээ
    Уржигдар 12 цаг 52 мин
  • Хүнсний баталгаат байдлын мэдээлэл, хариу арга хэмжээний нэгдсэн мэдээллийн системийг бэхжүүлэх тоног төхөөрөмжийг гардууллаа
    Уржигдар 12 цаг 11 мин
  • “The Mongolz”-ынхон мөнхийн өрсөлдөгч “Vitality”-гийн эсрэг 11 дэх удаагаа тулна
    Уржигдар 12 цаг 03 мин
  • Удтал “сураг алдарсан” Ч.Улаан гарч ирэв
    Уржигдар 11 цаг 49 мин
  • Хоёрдугаар эмнэлэг дурангийн 3D технологи ашиглан дөрвөн удаа ЭЛЭГ ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ мэс заслыг хийлээ
    Уржигдар 11 цаг 40 мин
  • Т.Нямжаргалтай өнөөдөр UFC-ийн дэвжээнд тулах “буруу эргэлт” хочит Терранс Саетерн гэж хэн бэ?
    Уржигдар 11 цаг 16 мин
  • Victoria Danny: Би ирээдүйд илүү олон гоо бүсгүйн тэмцээнд оролцож, алдартай болохыг хүсдэг
    Уржигдар 11 цаг 06 мин
  • Шүүхээс Доналд Трампын 500 сая ам.долларын төлбөртэй залилангийн хэргийг хэрэгсэхгүй болгожээ
    Уржигдар 10 цаг 59 мин
  • Үерийн үед болон дараа сахих эрүүл ахуйн зөвлөмж
    Уржигдар 10 цаг 10 мин
  • Хайлаастын уулзвараас Долоон буудлын эцэс хүртэлх замыг хааж шинэчилнэ
    Уржигдар 10 цаг 07 мин
  • ХӨСҮТ: Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13378 болжээ
    Уржигдар 09 цаг 58 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    Уржигдар 09 цаг 52 мин
  • Өнгөрсөн шөнө 30 байршилд алба хаагчид 39 мотопомп, 87 техник хэрэгсэлтэй үерийн эрсдэлээс сэргийлж ажиллалаа
    Уржигдар 09 цаг 33 мин
  • Хоёр улсын "Гавьяат тамирчин" Дархан аварга Н.Батсуурийн тухай сонирхолтой баримтууд
  • Найранд дуулахад "хамгийн сайхан" 24 дуу
  • 2026 оны төсвийн төсөлд ИРГЭД хэрхэн саналаа өгсөн бэ?
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Эмгэнэл
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • Rokit Bay: Өөрийгөө хамгаалж эхэлье дээ, энэ чинь одоо...
  • Б.Чойжилсүрэн: Бөөрөлжүүтийн цахилгаан станцын II блок ашиглалтад орсноор цахилгааны хязгаарлалт хийгдэхгүй
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • П.Наранбаяр: Бага ангийн сурах бичгийг нөхөн хэвлэж, есдүгээр сарын эхээр сургуулиудад хүргүүлнэ
  • Европын холбооны удирдагчдын "хошуу дүрсэн" уулзалтын ард бид юуг ойлгох ёстой болов?
  • Монгол Японы бизнес инновацын форумыг нээлээ
  • ФОТО: "Lumino-The One" тоглолт...
  • Суррон, мотоцикльтой насанд хүрээгүй жолооч нар авто зам дээр "нисэж" байна
  • С.Амарсайхан: Хадлан тэжээл экспортлохыг зогсоосон
  • Г.Занданшатар: Засгийн газрын хэмнэлтийн бодлогод төрийн өмчит компаниуд манлайлал үзүүлэх ёстой
  • Энэ сарын 25-наас тэгш, сондгой дугаарын хязгаарлалт үйлчилнэ
  • Victoria Danny: Би ирээдүйд илүү олон гоо бүсгүйн тэмцээнд оролцож, алдартай болохыг хүсдэг
  • Хоёр улсын "Гавьяат тамирчин" Дархан аварга Н.Батсуурийн тухай сонирхолтой баримтууд
  • 2026 оны төсвийн төсөлд ИРГЭД хэрхэн саналаа өгсөн бэ?
  • Найранд дуулахад "хамгийн сайхан" 24 дуу
  • П.Наранбаяр: Бага ангийн сурах бичгийг нөхөн хэвлэж, есдүгээр сарын эхээр сургуулиудад хүргүүлнэ
  • Г.Занданшатар: Засгийн газрын хэмнэлтийн бодлогод төрийн өмчит компаниуд манлайлал үзүүлэх ёстой
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • Удтал “сураг алдарсан” Ч.Улаан гарч ирэв
  • Б.Чойжилсүрэн: Бөөрөлжүүтийн цахилгаан станцын II блок ашиглалтад орсноор цахилгааны хязгаарлалт хийгдэхгүй
  • Улаанбаатар ногоон орон сууц төслийн эхний ээлжийн 220 айлын орон сууцны барилга угсралтын ажил дууслаа
  • Энэ долоо хоногт хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • Энэ сарын 25-наас тэгш, сондгой дугаарын хязгаарлалт үйлчилнэ
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
  • Victoria Danny: Би ирээдүйд илүү олон гоо бүсгүйн тэмцээнд оролцож, алдартай болохыг хүсдэг
  • Суррон, мотоцикльтой насанд хүрээгүй жолооч нар авто зам дээр "нисэж" байна
  • С.Амарсайхан: Хадлан тэжээл экспортлохыг зогсоосон
  • Монгол Японы бизнес инновацын форумыг нээлээ
  • Үер, усны аюулаас сэрэмжлүүлж байна
  • Бороотой өдрийн банштай цайны ЖОР
  • Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайханы өгсөн үүрэг даалгаврын хүрээнд бүх шатны онцгой комисс өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
24 баримт
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
  • 2026 оны төсвийн төсөлд ИРГЭД хэрхэн саналаа өгсөн бэ?
  • Хоёр улсын "Гавьяат тамирчин" Дархан аварга Н.Батсуурийн тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК