
Мөн Албан тушаалтнуудын 2013 оны хөрөнгө, орлогын мэдүүлгийн хураангуйг бүрэн эхээр нь нийтлэв. Авлигын эсрэг хуульд, Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, дэд дарга, гишүүн, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, дэд сайд зэрэг албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг тухайн оны 2-р улиралд багтааж “Төрийн мэдээлэл” эмхэтгэлд хэвлэн нийтлэхээр заасан билээ.
Үүний дагуу нийт 239 албан тушаалтан 2013 оны хөрөнгө орлогын мэдүүлгээ гаргасан байна гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.