Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Улс төрийн тогтворгүй байдал удаан бүү үргэлжлээсэй

2014-4-18
0
ЖИРГЭХ

    UntitledӨчигдөр Монголын ард түмэн хоёр хуваагдан хэрэлдэж өнжлөө. Өөрөөр хэлбэл, нэг хэсэг нь Ардын намын талд зогсож, нөгөө хэсэг нь АН-ын талд орж хуваагдан хэрэлдэв. Цахим ертөнц, сошиал медиа, ажил дээрээ, жолоо барьж яваа гээд бүгд л өнөөдөр энэ сэдвийг тойрон маргалдаж байгаа юм. Сайдууд огцрох нь, Засгийн газар будаа хэмээн баярлах хэсэг байхад нөгөө талд нь МАН улс төрийн тогтворгүй байдал үүсгэхийг хүслээ.

Одоо энэ бүх завхарлыг арилгах цаг болсон. Бадарчин баярлах цаг болоогүй. Цаашид асуудал ямар байдлаар өрнөхийг хэн мэдэж байгаа юм бэ гэх мэтээр талцаж, хуваагдсан. Энэ маргаан мэтгэлцээн ингээд нэг өдөр үргэлжлээд дуусахгүй, цаашдаа ч үргэлжлэх нь тодорхой байна. “Халуухан” гэх тодотголтой хаврын чуулганы хэлэлцэх асуудалд багтсан УИХ-ын гишүүн Засгийн газрын сайдын албан тушаалыг давхар хашихгүй гэх Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн хуулийн төсөл ийн маргаан мэтгэлцээн өрнөх шалтгаан болсон билээ.

Энэ хэрүүл бүтэн жилийн турш бараг үргэлжлэх гэж байна. Хуулийн төслийг өргөн барьсан цагаас л улс төр жаахан мэддэг, улс төрөөр оролддог бүхэн дан, давхар гэх нэр өгчихөөд хэрэлдэж эхэлсэн. Ардын намд тал засах гэсэн хэсэг нь давхар дээлээ тайл хэмээн “агсамнаж”, АН-ын үзэл бодлыг хамгаалах гэсэн хэсэг бүлэг улс төр тогтвортой байх ёстой. Засаг тогтворгүй байх нь хэнд ашигтай вэ гэх мэтээр сурталчилгаа явуулж эхэлсэн билээ.

Үндэсний эв нэгдлийг хангагч гэх Ерөнхийлөгч маань ийн ард түмний дунд хэрүүлийн алим шидэж орхиод таг чиг болох нь тэр. Хуулийн төслийг нь дур зоргоороо өөрчилж, зарим нэг нь дээл тайчих үзүүлбэр хийж, нэг хэсэг нь дээлийг нь өргөж сезонтож байхад ч ямар ч байр суурь илэрхийлсэнгүй. Гэхдээ эцсийн дүнд юу болох вэ гэхээр энэ хууль батлагдсаны маргаашнаас эхлэн нөгөө хүсээд байсан улс төрийн тогтворгүй байдал гэдэг нь бий болно гэсэн дүр зураг гарч ирж байна.

МАН-ын гишүүдийн оруулсан заалт болох 2014 оны долдугаар сарын 1-нээс энэ хуулийг хэрэгжүүлэхээр батлах юм бол өнөөх хүсээд байгаа сайдын марафон эхэлнэ. Хэн нь дараагийн хоёр жилд тогтож үлдэх вэ, хэнийгээ сайд болгох вэ гэх хор найруулсан сайд нар ажилдаа ирнэ гэдэг ёстой үлгэр биз.

Цаашлаад сөрөг хүчин засагт багтчих юмсан гэсэн хүсэл  тээж, “Шударга ёс” эвслийн хэдэн нөхдүүд суудал авахын тулд төрөл бүрээр шантааж хийнэ. УИХ дээр ч ажил урагшаа явахгүй. Бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт наашилсан эерэг үр дүн энэ санал хураалтын дараа л салхинд хийсэх нь мэдээж. Хоёр сар ч болохгүй солигдох сайдуудтай гэрээ хэлэлцээр байгуулаад сууж байх тэнэг хөрөнгө оруулагч нэг ч олдохгүй. Засгийн газар нь тогтворгүй болчихлоо, цаашдаа ч иймэрхүү байдалтай улс төр хийх биз гэж бодсоны үндсэн дээр хэчнээн хүмүүс манайхаас нүүрээ буруулж, дэлхийд бидний нэр хүнд унахыг тааж хэлэх арга алга. Эдийн засгаа өндийлгөх гэж ядаж байтал ийм шийдвэр гарчихвал юу болох вэ гэдгийг өнгөрөгч хугацаанд эдийн засагчид хангалттай ярьсан хэлсэн.

Эдийн засаг мууддаг хамгийн том шалтгаан улс төрийн тогтворгүй байдал гэдгийг бид хаа хаанаа хүлээн зөвшөөрчихсөн. Яамдынхан дараагийн сайд нь хэн гэж нөхөр ирэх талаар таамаг өрнүүлж, хэн нь ажилдаа тогтох бол гэх мэтээр сандарч мэгдэн юуных нь ажил хийх манатай болно гэдгийг надаар хэлүүлэх юун. Хууль хэрэгжиж эхэлснээр амьдралд ашигтай нөхцөл байдал үүсэх байтал энэ удаад бол эсрэгээрээ зүйл болно гэдэг нь өнөөдрийн, өчигдрийн маргаан мэтгэлцээнээс хараг­даад эхэлчихлээ. АН ингээд будаа боллоо.

Засгийн газар огцрох нь гэх яриа хэдийнэ өвсөнд ассан түймэр шиг хурдан тархжээ. Тэгэхээр энэ бүхэнд одоо цэг тавих хүн нь ганцхан Ерөнхийлөгч. Хэдийгээр ухаалаг төрийг дэмжих гэсэн түүний бодлого нь зөв ч улс оронд тогтворгүй байдал үүсч, засаг төр нь ганхаж, эдийн засаг хямарсан энэ үед гүйцэтгэх засаглалыг бужигнуулах хүсэл байхгүй гэдэгт итгэлтэй байна. Үндсэн хуулийн суурь заалтаа зөрчин байж оруулж ирсэн энэ хуулийн төслөө хурдхан эгүүлэн татах нь хамгийн зөв сонголт биш үү.

Эс тэгвээс Ц.Даваасүрэн гишүүний хэлсэнчлэн Ерөнхийлөгч нь ч, УИХ-ын гишүүд нь ч Үндсэн хуулиа зөрчдөг, Үндсэн хуулийн цэцийг тоож үздэггүй гэх асуудал үүсэх болно. Үндсэн хуульдаа болно гэж заачихсан атлаа, түүнийгээ авч хэрэгсэхгүй хууль боловсруулж, эргээд энэ нь Үндсэн хууль зөрчсөн гэж гараад ирвэл ёстой л хүндээ хөнгөнөөс өгсөн хэрэг болох билээ. Ийм байдал үүснэ гэдгийг ч улс төр судлаачид хэлж байгаа. Тэгэхээр оройтоогүй дээрээ эгүүлэн татаж, асуудлыг одоо л намжаах шаардлага бий боллоо.

Тэгэхгүй бол дан, давхраараа талцсан ард түмэн, дээлээ тайлахдаа хэнд өмсүүлэх вэ гэсэн улс төрийн далд тохироо тэмцэл 2014 онд Монгол Улсыг хэн ч биш болгож харагдуулах нь, Ерөнхийлөгч өө. Эв нэгдлийг нь хангаж, ухаалаг улс төрийг бий болгох гэсэн санаа өнөөдөр эсрэгээрээ эргэж, талцуулж хэрэлдүүлэх, нэг нэгийгээ элдэв бусаар дуудах, ард түмнээ биеэ үнэлэгч, архичин, бөгс долоогчоор нь дуудуулах шалтгаан болж байна.

С.Жавхлангийн хэлдгээр дээлийг улстөржүүлж, дэмий хэрэлдэх шалтгаан болгож байхаар хуулиа буцааж татаад Үндсэн хуулийн заалтыг хү­чингүй болгох асуудлаа хэ­лэлцэх нь дээр юм байна.
Эх сурвалж: Монголын мэдээ

0
ЖИРГЭХ
Санал болгох
У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн ирлээ
УИХ-ын дарга С.Бямбацогтод Европын парламентын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дэд дарга Хана Жалу Муро бараалхав
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (103.9.90.135)
    Монгол Улсын Ерөнхийлөгч , Ерөнхий сайд намын даргатайгаа байр суурь зөрдөг бөйдал МАХН, МАН-ын Н.Багабанди, Н.Энхбаяр С.Баяр нараар төгсөөгүй юм байна. Одоо энэ зовлонг түрүүчийнхээ зовлонгоос салж чадаагүй АН Алтанхуяг, Элбэгдорж нар үргэлжлүүлэх нь. Тэдний өнөөдрийн байдлыг харвал ц.Элбэгдорж нэр төр хөөцөлдөж АН-аар туг тахиж байна. Алтанхуягийн хувьд намын дотоод зөрчлийг л үүрч байна. Чоно борооноор гэгчээр х.Баттулга МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт нар их далжигнах нь ээ Ер нь эдгээр бага чстануудаас халхын төрийг авах хэргтэй болжээ.
    2014 оны 04 сарын 18 | Хариулах
  • ЗОЧИН (103.26.194.23)
    ЭРХЭМ ЕРӨНХИЙЛӨГЧ ТА ХУУЛИНДАА ХОРИГ ТАВЬЖ, АН-Н БУЖИГНААН, СӨРГӨЛДӨӨНИЙГ ЗОХИЦУУЛЖ УЛСЫНХАА ТОГТВОРТОЙ БАЙДЛЫГ ХАНГАХ АСУУДАЛД АНХААРАЛАА ХАНДУУЛАХ ХЭРЭГТЭЙ БОЛЛОО. ДАВХАР ДЭЭЛИЙГ ДАН БОЛГООД МОНГОЛЧУУДЫН АЖ АМЬДРАЛ САЙХАН БОЛЧИХ ЮМ ШИГЭЭР АРД ТҮМНИЙ ТАРИЙГ УГААГААД ЭХЛЭЖ БАЙГАА АЖИЛЛАГАА САЙНЫГ БИШ СААРЫГ АВЧИРАХ НЬ ТОДОРХОЙ БАЙНА. БҮХ АСУУДЛЫН ГОГЦОО ГАГХҮҮ ОДООХОНДОО ТАНЫ ГАРТ БАЙНА. ТОГТВОРТОЙ БАЙДЛАА ХАНГААЧ???
    2014 оны 04 сарын 18 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
    9 цаг 18 мин
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы санаачилгаар “Хүүхэд хамгаалагч цагдаа” ЕБС-иудад ажиллахаар боллоо
    13 цаг 1 мин
  • Нэг хөл тоормосон дээр, нөгөө хөл хаазан дээр
    13 цаг 25 мин
  • С.Баттулга: Өвлийн улиралд үйлчлэх нийтийн тээврийн бэлэн байдлыг хангаж, аюулгүй зорчилтыг нэн тэргүүнд тавьж байна
    13 цаг 46 мин
  • Эрчим хүчний эх үүсвэрээ 100 хувь нарнаас авдаг "Ногоон өртөө" ашиглалтад орлоо
    13 цаг 50 мин
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
    14 цаг 13 мин
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
    15 цаг 8 мин
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
    15 цаг 54 мин
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
    15 цаг 57 мин
  • Аризона мужийн алдарт Гранд Каньонд хүчтэй үер буусны улмаас 15 хүн сураггүй болжээ
    17 цаг 3 мин
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    17 цаг 11 мин
  • Умард Киприйн эрэгт гатлага онгоц хөмөрсний улмаас 8 хүн амиа алдаж 18 хүн сураггүй болжээ
    17 цаг 41 мин
  • Непалын үерийн дараах аймшигт тоонууд: 800 орчим хүн амиа алдаж, 3000 гаруй хүн сураггүй байна
    19 цаг 18 мин
  • Украинд амиа алдсан Оросын цэргүүдийн баталгаажсан тоо 242 мянга давжээ
    19 цаг 32 мин
  • АНУ Ираны Ларак аралд цохилт өгч, Ойрх Дорнодын мөргөлдөөн дахин хурцдав
    19 цаг 48 мин
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
    19 цаг 53 мин
  • “УРЬХАН” Б.ЧИНБАТЫН ДААЛГАВРААР ГЭМГҮЙ ИРГЭНИЙГ ШОРОНД ХОРЬСОН ШҮҮГЧ Ч.АЛДАРЫГ АЖЛААС НЬ ТҮДГЭЛЗҮҮЛЖ ШАЛГАНА УУ, ШЕЗ-ИЙН ДАРГА АА!
    20 цаг 51 мин
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
    23 цаг 8 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн ирлээ
    Уржигдар 21 цаг 38 мин
  • ФОТО: "Талын Хөх Чононууд" Фижи улсын шигшээ багийн эсрэг тоглоно
    Уржигдар 08 цаг 53 мин
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • FACT: Дэлхий дахинд одоо хамгийн их яригдаж буй 24 хүн
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
  • 9/11 халдлагын гол БУРУУТАНГ шүүх хурал 2028 онд болох тов гарчээ
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Замналынхаа туршид 3000 гаруй дуу хийсэн домогт Долли Партон таалал төгслөө
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
  • NFL-ийн нас барсан тоглогчдын дор хаяж 25 хувьд архаг гэмтлийн гаралтай тархины эмгэг илэрчээ
24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК