Чуулганы үдээс хойшхи хуралдаан эхэллээ. Тус хуралдаанд Ерөнхий сайд Н.Алтанхуяг оролцон Монгол улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар гишүүдэд мэдээлж өгч байна. Тодруулбал, сүүлийн гурван сарын эдийн засгийн нөхцөл байдлыг Статистикийн газар, Монгол банк, Сангийн яамны гаргасан баримтыг үндэслэн тайлбарлаж байна. Монголын эдийн засгийн ихэнхи үзүүлэлтүүд бага ч гэсэн өсөлттэй байгаа хэмээн Ерөнхий сайд Н.Алтанхуяг онцоллоо.
Ерөнхий сайдын мэдээллийн дэлгэрэнгүйг удахгүй хүргэх болно.

Ерөнхий сайдын мэдээллийн дэлгэрэнгүйг удахгүй хүргэх болно.

Т.Энхэлээ