
УИХ-ын нэгдсэн чуулганд Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүд оролцож эдийн засгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж гишүүдийн асуултанд хариулж байна. Гишүүн Д.Зоригт төмөр замын бүтээн байгуулалтын талаар асуулт тавьж зам тээврийн сайд А.Гансүх хариуллаа. Тэрээр "Тавантолгой-Сайншандын төмөр замын газар шорооны ажил 70 хувьтай явж байна. Засгийн газраас эхний ээлжинд 200 сая долларыг бондоос олгох тогтоол гаргаж энэ мөнгөнөөс 180 орчим сая долларыг зарцуулаад байна. Үлдэж байгаа 200 сая долларыг хэрхэн шийдэх нь Засгийн газар дээр тодорхойгүй байна. Эдийн засгийн сайд мөнгө байхгүй гэж хэлж байгаа. Үлдэж байгаа хөрөнгө оруулалтыг шийдэхгүй бол төмөр замын төсөл зургаадугаар сард зогсоно" гэв.
Сэтгэгдэл (3)