Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Шинэчлэлийн шийтгэл

2014-4-21
0
ЖИРГЭХ

    Улс төр хэт улайрч хэм хэмжээ савнаасаа хальжээ.  Эрүүл өрсөлдөөн үгүй болж өшөө хорсол, занал зүхлээр солигджээ. Түмний татварын мөнгөөр төрийн сайд хийж байгаа хүнд  хэл ам, хэрүүл тэмцэл байдаг л юм. Гэтэл тэр бүхэн нь бүүр дэндэж  өшөө хорсол, үзэн ядалт болоод явчихлаа.  МАН уг нь төр барьж үзсэн тохитой бол тохитой хүлээцтэй бол хүлээцтэй байж болохоор томоохон улс төрийн хүчин мөн. Ялагдсанаасаа хойш сав л хийвэл  увайгүй авир, муухай үйлдэл хийгээд байх юм. МАН  олон жил  төр барьж үзсэн хор нь гарсан улс төрийн хүчин баймаар юмаа. Сонгуульд ялагдсан шар хор  өс хонзондоо болоод юу ч хийхээс буцахгүй улангассан үйллдлүүдийг МАН-ын удирдлагууд бүхэлдээ биш, МАН дотроос хэсэг бүлэг нь өдөөгөөд байх юм. МАН-д Ерөнхий сайд гэдэг “хараалын ажил” -ыг хийж адлуулж явсан лидерүүд бий. М.Энхболд, Сү. Батболд гээд   гүтгэх, гүтгүүлэхийг үзсэн  дээр нь хүлээцтэй  ханддаг томчууд бий. Тэд Ардчиллын үед  Ерөнхий сайд байх  зовлонг мэдэх ёстой. Монголын  ардчиллын гол ололт бол  Кремлийн томилолтоор төр барьдаг байснаа больж ард түмний сонголтоор төрөө сонгодог болсон юм. Тэгэхээр энэ төр бол дуртай ч, дургүй ч олонхийн сонгож байгуулсан төр. Хэн нэгэн зальтай амбицтай, хордсон шаралхсан нь дуртай үедээ монгол төрийг  доромжилж, бусниулж, алж талдаг тэр үе өнгөрсөөн. Аль ч сонгуульд ямар ч нам ялж төр барьж болно. Хэний ч аавын хүү сайд, Ерөнхий сайд хэмээх  албан тушаал дээр очиж болно.  Ямар ч аавын хүү, ээжийн охин сайд хэмээх албыг хашиж болноо доо. Түүний ажлыг нь шүүмжилж зааж зурж өгч болдог болохоос сав л хийвэл  огцруулна, цааш нь харуулна гэж айлгаад  байвал энэ улс оронд Ерөнхий сайд намын дарга болох хүн олдохоо болино байлгүй.

    Ардчилсан нам үнэхээр муу ажилбал дөрөвхөн жилийн дараа, одоо бол хоёрхон жилийн дараа буцаагаад л МАН авчихна. Тэгэхээр асуудалд шоудалгүй, муу ёрлолгүй, хүлээцтэй бодитой хандаж сурах нь чухал. Төр барих эрхийг авна, өгнө гэдэг бол  цаг хугацаа тэвчээрийн асуудал болоод байна. МАН, АН хоёр  бие биентэйгээ эргэж уулзахгүй юм шиг, хамтарч төр барьж яваагүй юм шиг авир гаргаж байна. Нэгэнт л ард түмний  сонголтоор төр барих эрхээ алдчихсан юм чинь дөрвөн жил тэвчээртэй  хүлээх л хэрэгтэй.  Ардчилсан нам 2000-2004, 2008-20012 онд  ялагдаж төр барих эрхээ хасуулж явсан. Ганц дайчин Гүндалай, “Өдрийн сонин” хоёроос бусад нь дуу гардаггүй, улстөрчид нь юун эрх баригчидтай ноцолдох, амиа бодож Америкт сурч, зарим нь “Белазын курст” явж байв даа.  МАН  ямар ажил хийнэ гэнэ түүнийг нь  элдэв хорио цээргүй хийлгэж  л байсан. Улс төр нэгэнт сонгосон бол дуугүй дөрвөн жил дөмбийдөг хуультай. Гэтэл хордсон шаралхсан МАН, бие даагчид албан тушаалд очиж чадаагүй Ардчилсан намын нөхдүүд засгийн бүх ажлыг дөнгөлж байна. Уг нь Н.Алтанхуягийн Засгийн газрын шинэчлэлийн ажил хөдөө, хотгүй нүдэнд харагдаж гарт баригдахаар бүтээн байгуулалт хангалттай хийсэн. Европын олон оронд шинэчлэлийн ажил нь эрчимтэй явагдаж байгаа Засгийн газрын тэргүүнийг цааш харуулж байсан аймшигт түүх байдаг. Үүнийг улс төр судлаачид “шинэчлэлийн  шийтгэл амслаа” гэдэг.  Алтанхуягийн Засгийн газар  хуулийн, бүтээн байгуулалтын, боловсролын, боловсон хүчний зэрэг олон шинэтгэл хийсэн. Одоо шийтгэлээ амсах нь энэ үү. Алдаа бий. Гэхдээ “шийтгэл”, ”гэсгээл”  хүлээх хэмжээнд хүрээгүй яваа. Ардчилсан намын Засгийн газрыг эдийн засгийн хүндрэлтэй үед шинэчлэл хийж байгаагийнх нь төлөө алхам бүрд нь нүх ухаж шийтгээд ажлыг нь явуулахгүй хоёр жилийн нүүр үзлээ. Сүүлдээ Алтанхуяг  гэдэг хувь  хүнийг гэр бүл, охид хүүхдийг нь барьцаалаад ч байх шиг. Ардчилсан намыг төр барь гэж Монголын иргэд сонгосон юм. Гэтэл Ардчилсан намын гишүүдийг, төрийн сайд нартай нь хамт хамт өдөр бүр шороотой хольж, харааж зүхэж байвал МАН мандана. АН-ыг муулж байвал ирэх сонгуульд МАН ялна гэж ямар зурхайч нь хэлсэн юм бол доо. Харин эсрэгээрээ байж магадгүй. Хууль зүйн сайд Тэмүүжингийн  хууль зүйн иж бүрэн шинэтгэл явуулж байгааг эсэргүүцэж болно. Харин түүнийг гадаадын тагнуул, үр хүүхдээ худалдагч гэж хувь хүний нэр төрд нь халдаж болохгүй ээ. Бас хуулийн салбарын шинэтгэлийг зориудаар гацааж бүр болохгүй. Төрийн сайдуудыг шүүмжилж болно. Харин дээлийг нь нөмөргөн тууж байгаагаар жүжиг тавих нь нүгэл.  Хэлмэгдэх зовлон үзсэн ахмадууд МАН-ынхныг төрийн сайдуудаа давхар дээл өмсгөж, нүмгэлээд тууж тайзан дээр гарч ирсэнд үнэхээр дургүй байна билээ. Төрийн сайдуудаа дээлийг нь нөмрүүлж бүсийг нь тайлаад нөмгөн тууж яваад буудчихдаг 1922-1940 оныг санагдуулж байна гэж сэжиглэж хүмүүс олон байв. Тэгээд Төрийн сайдуудаа дээлийг нь нөмөргөж тайзан дээрээс туух нь  бас нүгэл гэж бичээд өгөөрэй гэж хүссэн юм.

    МАН-д юу болох, юу болохгүйг мэддэг төрийн сайдаас дээш том алба хашиж явсан хүмүүс олон бий. Тэд ядахдаа төрийн сайд байсан хүнийг  дээлийг нь давхарлаж нөмрүүлж туугаад явах нь нүгэл наад жүжгээ зогсоо гэж хэлж болноо доо. МАН-ын томоохон улстөрчид сонин, зурагтаар ”Энэ Алтанхуягийн Засгийн газар  шинэтгэл хийхгүй байна” гэж нэг их мэргэн хүн болж ярих юм. Намынх нь гишүүдээс өөр сонгогчид МАН-ынхныг гэнэт засраад эргэж гарч ирээд улс орноо хөгжүүлчихнэ гэж сонгогчид үнэмших үү. МАН-ынхан улс орны эдийн засаг унаж байна, ард түмэн ядуурч байна гэсэн үг сонсохоороо  царай нь гэрэлтээд явчих юм. Улс орон уруудаж доройтвол ураа хашхирах шинжтэй. МАН хүний мууд дуртай, хүн шиг гоншигнож байхаар айлын том ах шиг, эцэг хүн шиг хааяа нэг чангахан алгадчихаад явах нь иргэдэд, сонгогчдод таалагдах байх.   МАН гэдэг туршлагатай, түүхтэй, залгамж үетэй том улс төрийн хүчний хийдэг ажил ”дээл нөмөргөх, сайд огцроох” ший жүжгээс өөр баймаар санагдана. Том сөрөг хүчин  муу эрх баригчдаас илүү бүтээлч байдаг. Шинэчлэж бүтээж байгаа Засгийн газрын ажилд дэм өгч, түлхэж унагадаг биш түшиж явах цаг . Хуулийн иж бүрэн шинэтгэл хийх гэсэн Засгийн газрын тэргүүний амь насанд  халдаж байсан Европ зүгийн “шинэчлэлийн шийтгэл”, ”шинэчлэлийн цааз” талын Монголд минь битгий орж ирээсэй.

Эх сурвалж:http://dashrentsen.niitlelch.mn
0
ЖИРГЭХ
Санал болгох
У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн ирлээ
УИХ-ын дарга С.Бямбацогтод Европын парламентын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дэд дарга Хана Жалу Муро бараалхав
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • буруу ойлголт (122.254.127.34)
    Энэ сэтгүүлч шинэчлэл гэдгийг буруу ойлгоодьулс төрийн намын захиалгаар иргэдийн тархи угаасан юм л бичих юм.Шинэчлэл гэдэг чинь зарчим,зүй тогтлын өөрчлөлт,одоогийн засаг бол улс төржүүлэх шинэчлэлээс өөр зүйл хийггэгүй,бусад нь ЗГ хийдэг урсгал ажлууд..
    2014 оны 04 сарын 21 | Хариулах
  • zochin (14.202.23.63)
    Ene odoo u soliorood baigaan. Uls orniig orond oruulj turshlagatai ajilchidiig namiin hariyallaar orond oruulj umnii une dollariin hanshiig barij diilehgui hudlaa yrij showdaad zeelsen mungutei ni haritsuulahad ochuuhen jijig um hiisen tuuniigee urgelj dongodiid bodligiiin heregjilt urt hugatsaanii tuluvlultgui olin danpuu ajil hiij mun ruruin mungiig tsever agaar sandenzen geh met uvaigui olon uildel hiigeed baigaa ene uvsiin chotgoroos man gehgui buh ard tumneeree salhiig husej baihad. Ene hunii uildel arai l hetreed baina. Unend guitsegdej baina. Medleg chadvar ni hurehgui b. Bolovsroltoi huniig tabvihgui bol oroitno. Sain ediin zasagch iig olj tavih heregtei.eronhii saidad
    2014 оны 04 сарын 21 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
    9 цаг 19 мин
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы санаачилгаар “Хүүхэд хамгаалагч цагдаа” ЕБС-иудад ажиллахаар боллоо
    13 цаг 2 мин
  • Нэг хөл тоормосон дээр, нөгөө хөл хаазан дээр
    13 цаг 25 мин
  • С.Баттулга: Өвлийн улиралд үйлчлэх нийтийн тээврийн бэлэн байдлыг хангаж, аюулгүй зорчилтыг нэн тэргүүнд тавьж байна
    13 цаг 47 мин
  • Эрчим хүчний эх үүсвэрээ 100 хувь нарнаас авдаг "Ногоон өртөө" ашиглалтад орлоо
    13 цаг 50 мин
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
    14 цаг 13 мин
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
    15 цаг 8 мин
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
    15 цаг 54 мин
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
    15 цаг 57 мин
  • Аризона мужийн алдарт Гранд Каньонд хүчтэй үер буусны улмаас 15 хүн сураггүй болжээ
    17 цаг 4 мин
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    17 цаг 11 мин
  • Умард Киприйн эрэгт гатлага онгоц хөмөрсний улмаас 8 хүн амиа алдаж 18 хүн сураггүй болжээ
    17 цаг 41 мин
  • Непалын үерийн дараах аймшигт тоонууд: 800 орчим хүн амиа алдаж, 3000 гаруй хүн сураггүй байна
    19 цаг 18 мин
  • Украинд амиа алдсан Оросын цэргүүдийн баталгаажсан тоо 242 мянга давжээ
    19 цаг 32 мин
  • АНУ Ираны Ларак аралд цохилт өгч, Ойрх Дорнодын мөргөлдөөн дахин хурцдав
    19 цаг 48 мин
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
    19 цаг 53 мин
  • “УРЬХАН” Б.ЧИНБАТЫН ДААЛГАВРААР ГЭМГҮЙ ИРГЭНИЙГ ШОРОНД ХОРЬСОН ШҮҮГЧ Ч.АЛДАРЫГ АЖЛААС НЬ ТҮДГЭЛЗҮҮЛЖ ШАЛГАНА УУ, ШЕЗ-ИЙН ДАРГА АА!
    20 цаг 52 мин
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
    23 цаг 8 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн ирлээ
    Уржигдар 21 цаг 38 мин
  • ФОТО: "Талын Хөх Чононууд" Фижи улсын шигшээ багийн эсрэг тоглоно
    Уржигдар 08 цаг 53 мин
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • FACT: Дэлхий дахинд одоо хамгийн их яригдаж буй 24 хүн
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
  • 9/11 халдлагын гол БУРУУТАНГ шүүх хурал 2028 онд болох тов гарчээ
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Замналынхаа туршид 3000 гаруй дуу хийсэн домогт Долли Партон таалал төгслөө
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
  • NFL-ийн нас барсан тоглогчдын дор хаяж 25 хувьд архаг гэмтлийн гаралтай тархины эмгэг илэрчээ
24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК