Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Н.Батцэрэг: Д.Батцогт гишүүн бүлгийн хуралд суухгүй гэж хэлчихээд гараад явсан

2014-4-21
0
ЖИРГЭХ

шударга ёс эвсэл"Шударга ёс" эвслийн бүлэг өнөөдөр хуралдаж Эдийн засгийн эрчимжүүлэх тогтоол гарахтай холбогдуулан эдийн засгийн байдал ямар байгаа талаар Сангийн сайдаас дэлгэрэнгүй мэдээлэл сонсож  Эдийн засгаа эрчимжүүлэх тогтоолын төслийг батлан гаргах нь зүйтэй гэж үзсэн байна. Цаг хугацааны хувьд хоёр үе шаттай арга хэмжээ авагдах талаар тус бүлгийн дарга Н.Батцэрэг хэллээ. Тухайлбал, Улсын баяр наадам хүртэл хаврын чуулганы явцад батлан гаргах шинэ хуулиуд, дараачийн үе шат нь бүхэлдээ эдийн засгаа эрчимжүүлэх талаар юу хийх вэ гэдэг зүйл тусгагдсан байна.

Дараагийн хэлэлцсэн асуудал нь Хяналтийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хэлэлцсэн байна. Өнгөрсөн намрын чуулганаар тус хуулийн төслийг шадар сайд Д.Тэрбишдагва өргөн барьсан бөгөөд хуулийн төсөлтэй холбогдуулан бүлгийн хуралдаанд  өнөөдөр мэдээлэл өгсөн байна. Энэ хуулийн хэлэлцэх эсэхийг энэ 7 хоногийн байнгын хороо болон Чуулганы нэгдсэн хуралдаан дээр ярихаар болжээ. Хуулийн төсөл дотор асууж магадлах, шинээр томьёолох зүйл олон байсан гэдгийг бүлгийн дарга хэлж байлаа.

Мөн Өршөөлийн тухай хуулийг өргөн бариад удаж байгаа бөгөөд олон нийтийн хүлээж байдаг хууль юм. Хууль санаачлагч Ц.Оюунбаатар гишүүн уг хуулиа ирэх 7 хоногоос хэтрүүлэлгүй хэлэлцүүлэх гэсэн санал гаргаж бүлгийн даргад шаардлага хүргүүлсэн байна. Тиймээс энэ 7 хоногт УИХ-ыд даргад Өршөөлийн тухай хуулийг хэлэлцэх асуудлын дараалалд ирэх 7 хоногоос хожимдолгүй оруулж өгөөч гэдэг хүсэлтийг тавина гэж байлаа.

О.Баасанхүү гишүүн Хуульзүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах асуудлыг хөндөн тавьсан. Энэ асуудал Хуульзүйн байнгын хорооны хурал дээр яригдсан боловч зарим зүйлийг тодруулах шаардлагатай гэсэн үндэслэлээр тодорхойгүй хугацаагаар хойшлоод байгаа. харин энэ 7 хоногийн хэлэлцэх асуудлыг жагсаалтад Х.Тэмүжин сайдыг огцруулах эсэх асуудал байхгүй байгаа аж. Бүлгийн дарга Н.Батцэрэг "О.Баасанхүү гишүүн өөрөө хуульч хүний хувьд авсан горимын санал УИХ-ын дэгийн тухай хуулийн 38.2-ийг зөрчиж байгаа гэж үзэж байгаа юм байна. Энэ тухайгаа бүлгийн даргадаа албан бичгээр өгсөн. Бүлгийн гишүүдтэйгээ зөвшилдсөний үндсэн дээр өнөөдөртөө багтаагаад Хуульзүйн байнгын хорооны даргад хандана" гэлээ.

"Шударга ёс" эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэгээс зарим зүйлийг  тодрууллаа


"Давхар дээл" тайлах хуулийн төслийн хэрэгжих хугацаа энэ оны 7 дугаар сарын 1-нээс болчихлоо. Засгийн газар огцорч магадгүй гэдэг зүйл яригдаж байна. Шударга ёс эвслийн бүлгийн байр суурь ямар байгаа вэ?

-Огцорно гэдэг үгийг хэрэглэх тохиромжгүй байна. Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийхээр хүлээгдэж байна. Хууль эцэслэн батлагдаж гараагүй учрас тэгнэ, ингэнэ гэж  шууд ярьж болохгүй. Олонхийн авсан санал буцаж унах юм бол 3/2 санал шаардагддаг. Тэгэхээр гишүүдийн саналаа өгсөн байдлыг хараад үзэхэд тийм байдал үүсэх үү, үгүй юу гэдгийг хэлж мэдэхгүй байна. Гишүүд өөр, өөрийн бүрэн эрхийн хүрээнд саналаа өгөөд явах байх.

-Д.Батцогт гишүүн бүлгээсээ гарна гэдгээ мэдэгдсэн. Ямар үндэслэлээр бүлгээсээ гарах болсон бэ?

-Д.Батцогт гишүүн би бүлгээс гарна гэдгээ алба бичгээр хандаагүй байна. Тодорхой асуудлын хүрээнд хэлэлцүүлэг өрнөж байхад "Би ер нь бүлгийн хуралд суухгүй" гэж хэлчихээд гараад явсан. Түүнээс биш албан ёсоор хандаагүй байна. Дэгийн тухай хуульд гишүүн бүлгээс гарах гэсэн зохицуулалт байхгүй. Яагаад гэхээр сонгуульд аль нэг субъектээс нэр дэвшсэн бол тэрхүү субъектэй хамтарч ажиллана. Бүлгийн хуралд суухгүй яваад байвал хурал тасладаг гишүүн болно. Дэгийн тухай хуулинд өөрчлөлт оруулах хуулийн төсөл санаачилж өргөн бариад тэрийгээ батлуулж байгаад хийнэ биз. Одоо байгаа хуулийн орчинд бүлгээс гарч болно гэсэн хуулийн зохицуулалт байхгүй байгаа.

-Та бүхний хооронд үл ойлголцсон, санал зөрөлдсөн асуудлууд байгаа юу?

-Тийм зүйл болоогүй. Хувь хүнийхээ хувьд бид хоёр сайн найзууд. Бүлгийн даргын хувьд санаа зовж л байна. Юу болсныг үнэндээ мэдэхгүй байна. 

-Эдийн засгийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухайд "Монголын баялаг" холдинг байгуулах, нөгөө талаар төрийн өмчийн томоохон аж ахуйн нэгжийг 2014-2016 онд хувьчилна гэсэн заалт оруулсан байна. Мөн  төрийн өмчийн томоохон аж ахуйн нэгжид дэмжлэг үзүүлнэ гэсэн байна. Ер нь эдийн засгийг эрчимжүүлэх тогтоолын төсөл нь яг эдийн засгийг эрчимжүүлэхэд чиглэгдэж байна уу, томоохон компаниудыг дэмжихэд чиглэгдэж байна уу?


-Наад асуудлаар чинь Ерөнхий сайдын саналыг сонсож байсан. Өнөөдөр Сангийн сайдын байр суурийг сонслоо. Бүлэг ямар байр суурьтай байгаа вэ гэхээр нэгдүгээрт Баялаг бүтээгчдийг бүхий л зүйлээр дэмжих ёстой. Тоон үзүүлэлт талаас нь аваад үзэхээр томоохон хөрөнгө санхүү эзэмшдэг компаниуд байдаг мөртлөөсөө эдийн засагт үзүүлж байгаа үр нөлөөлөл сайнгүй байгаа юм. Хувьчлалын тухайд сүүлийн жилүүдэд тодорхой төрийн бодлого гараагүй яваа. Засгийн газар зарим аж ахуйн нэгжүүдийн хувьчлалын асуудлыг хөндөж байгаа. УИХ-аар оруулж ирнэ. 

-Х.Тэмүжин сайдыг огцруулах асуудлыг байнгын хорооны хурлаар хэлэлцэх үед гишүүд тодорхой мэдээлэл авмаар байна гэж байсан. Таны хувьд хэр мэдээллээр хангагдаж байгаа вэ?

-УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ: Илүү тодорхой мэдээлэлээр хангагдах хэрэгтэй байна гэж Д.Ганбат гишүүн горимын санал гаргасан. Тэр үед мэдээллийг хаанаас авах вэ, Х.Тэмүүжин сайдаас эхлээд тайлбар сонсмоор байна гэдгийг би хэлсэн. Ингээд хэлэлцүүлэг явж байх үед сайд мэдээлэл хийсэн. Нэгэнт горимын санал гарсан учраас санал хураалгаж дэмжигдсэн. Миний ойлгосноор Тусгай хяналтын дэд хороо, Ёс зүйн дэд хороо хуралдаж сайдтай холбоотой асуудлаар заавал шалгалт хийж дүгнэлтээ гаргах ёстой юм байна. Одоогоор дэд хороод энэ асуудлыг авч хэлэлцээгүй юм байна лээ. Бид илүү мэдээлэл хаанаас авах нь тодорхойгүй байна.

-Давхар дээлний асуудлаар та нам, бүлэг эвслийг хооронд нь зөрчилдүүлж байна гэсэн байр суурийг илэрхийлсэн. Таны хэлсэнчлэн эвсэл дотроо хоёр нам зөрчилтэй байна уу?

-Ерөнхийлөгч өөрөө эхлээд энэ бүх маргаан, зөрчилдөөнийг тавьсан хүн шүү дээ. Энэ хуулийн төсөл маань үндсэн хуулиа зөрчсөн учраас УИХ-ын нэгдсэн чуулган дээр бид хэлэлцэх шаардлагагүй байсан. Гэтэл өнөөдөр Ерөнхийлөгч нь хуулиа зөрчөөд оруулж ирсэн хуулийн төсөл дээр гишүүд хэлэлцэх эсэх дээр маргалдаж байна. Ер нь ийм хуулийн төсөл оруулж ирсэн хүн нь өөрөө энэ асуудлыг цэгцлэх ёстой гэсэн байр суурийг илэрхийлсэн. Магадгүй манай эвслийг тараасай, бутраасай гэсэн улс төрийн намуудда өгөөш болох вий гэсэн болгоомжилсон үүднээс хэлсэн.
Т.Энхэлээ
0
ЖИРГЭХ
Санал болгох
У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн ирлээ
УИХ-ын дарга С.Бямбацогтод Европын парламентын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дэд дарга Хана Жалу Муро бараалхав
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
    8 цаг 38 мин
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы санаачилгаар “Хүүхэд хамгаалагч цагдаа” ЕБС-иудад ажиллахаар боллоо
    12 цаг 21 мин
  • Нэг хөл тоормосон дээр, нөгөө хөл хаазан дээр
    12 цаг 44 мин
  • С.Баттулга: Өвлийн улиралд үйлчлэх нийтийн тээврийн бэлэн байдлыг хангаж, аюулгүй зорчилтыг нэн тэргүүнд тавьж байна
    13 цаг 6 мин
  • Эрчим хүчний эх үүсвэрээ 100 хувь нарнаас авдаг "Ногоон өртөө" ашиглалтад орлоо
    13 цаг 9 мин
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
    13 цаг 32 мин
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
    14 цаг 27 мин
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
    15 цаг 13 мин
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
    15 цаг 16 мин
  • Аризона мужийн алдарт Гранд Каньонд хүчтэй үер буусны улмаас 15 хүн сураггүй болжээ
    16 цаг 23 мин
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    16 цаг 30 мин
  • Умард Киприйн эрэгт гатлага онгоц хөмөрсний улмаас 8 хүн амиа алдаж 18 хүн сураггүй болжээ
    17 цаг 0 мин
  • Непалын үерийн дараах аймшигт тоонууд: 800 орчим хүн амиа алдаж, 3000 гаруй хүн сураггүй байна
    18 цаг 37 мин
  • Украинд амиа алдсан Оросын цэргүүдийн баталгаажсан тоо 242 мянга давжээ
    18 цаг 51 мин
  • АНУ Ираны Ларак аралд цохилт өгч, Ойрх Дорнодын мөргөлдөөн дахин хурцдав
    19 цаг 7 мин
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
    19 цаг 12 мин
  • “УРЬХАН” Б.ЧИНБАТЫН ДААЛГАВРААР ГЭМГҮЙ ИРГЭНИЙГ ШОРОНД ХОРЬСОН ШҮҮГЧ Ч.АЛДАРЫГ АЖЛААС НЬ ТҮДГЭЛЗҮҮЛЖ ШАЛГАНА УУ, ШЕЗ-ИЙН ДАРГА АА!
    20 цаг 11 мин
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
    22 цаг 27 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн ирлээ
    Уржигдар 21 цаг 38 мин
  • ФОТО: "Талын Хөх Чононууд" Фижи улсын шигшээ багийн эсрэг тоглоно
    Уржигдар 08 цаг 53 мин
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • FACT: Дэлхий дахинд одоо хамгийн их яригдаж буй 24 хүн
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
  • 9/11 халдлагын гол БУРУУТАНГ шүүх хурал 2028 онд болох тов гарчээ
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Замналынхаа туршид 3000 гаруй дуу хийсэн домогт Долли Партон таалал төгслөө
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
  • NFL-ийн нас барсан тоглогчдын дор хаяж 25 хувьд архаг гэмтлийн гаралтай тархины эмгэг илэрчээ
24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК