Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан 09.30 цагт 52,6 хувийн ирцтэйгээр эхэллээ.Хуралдааны эхэнд Онцгой албан татварын тухай, Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2014.02.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, татварыг төгрөгөөр ногдуулах/-ийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцэж байна. Дараа нь Үндэсний аудитын газрын 2013 оны үйл ажиллагааны тайланг сонсоно. Мэдээллийн дэлгэрэнгүйг удахгүй хүргэх болно.



















































