Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хуулийн төслүүдийг ирэх 7 хоногт хэлэлцэхээр болов

2014-4-22
0
ЖИРГЭХ

    BSN_77569Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2014.04.22/ хуралдаанаар   Онцгой албан татварын тухай, Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд   /Засгийн газар 2014.02.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, татварыг төгрөгөөр ногдуулах/-ийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцэх явцад асуудлыг Засгийн газрын хуралдаанаар дахин хэлэлцэж Байнгын хорооны хуралдаанд оруулж ирэх нь зүйтэй гэж үзлээ. Ингэснээр хуулийн төслүүдийг ирэх 7 хоногт үргэлжлүүлэн хэлэлцэхээр болов.

Учир нь одоогийн мөрдөгдөж буй татвар, хураамжийн ам.доллараар илэрхийлэгдсэн хувь хэмжээг шууд төгрөгт шилжүүлэн тогтоохдоо төгрөгийн ам.доллартай харьцах дундаж ханшийг тухайн өдрийн ханшаар тооцоод явах уу, эсвэл жил жилд ам.доллараа төгрөгт шилжүүлж явах уу гэсэн хоёр гарц дээр гишүүд нэлээдгүй маргаантай байсан юм.

Ц.Даваасүрэн: гишүүн, дотоодын архин дээр 32, импортын архин дээр 32, нийт 64 тэрбум, мөн пивон дээр 2,7 тэрбум, суудлын автомашин дээр 39 тэрбум төгрөгийг чөлөөлөхөөр ярьж байна. Мөн бензин дизель дээр 20, дотоодын тамхин дээр 10 тэрбум, дотоодын пивоны онцгой албан татвар дээр 5,7, хайгуулын тусгай зөвшөөрлийн лиценз 6,6 гээд валютын ханшны зөрүү нийтдээ 136 тэрбум болж байна. Ийм орлого орох бололцоо байсан гэж харагдаж байна. Цаашид валютын ханш өсөөд төгрөгийн ханш унаад явах юм бол илүү ихийг чөлөөлнө гэсэн үг.

Ч.Улаан гишүүн: 1384 гэдэг ханшийг аваад төгрөгт шилжүүлвэл яасан юм бэ гэсэн санал гарч байна. Энэ бол боломжгүй. 1384 гэдэг ханш энэ оны хувьд төсвийн тооцоонд анх хэрэглэж байсан, одоо эвдэгдсэн ханш. Энэ хуулийг 2015 оноос эхэлж мөрдөнө гэж тооцож байгаа. 2015 оны ханш бол огт өөр ханш байна. Энэ асуудлыг чуулган дээр ярих явцад гишүүд хууль батлах өдрийн тухайн ханшаар аваад явбал яасан юм бэ гэсэн санал хэлсэн. Засгийн газар үүнийг байж болох хувилбар гэж үзэж байгаа. Онцой албан татвар гэдэг бол онцгой бараан дээр оногддог нэмэгдэл татвар. Энэ татвар дээр ам.доллараар байгааг төгрөгт шилжүүлбэл онцгой албан татвар тогтмол байдаг эдийн засгийн агуулгатай нийцэх гээд байгаа юм. Одоо ам.доллараар нь үлдээгээд тухайн өдрийн ханшаар явахаар нэгдүгээрт тогтмол байна гэдэг утгаа алдаж байгаа, хоёрдугаарт өдөр бүр татварын хэмжээ өөрчлөгдөж байгаа учраас техник ажил ихтэй хүндрэлтэй болно гэлээ.

Мөн хуралдаанаар Үндэсний Аудитын газрын 2013 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэв. Тайланг Монгол Улсын Ерөнхий Аудитор А.Зангад танилцууллаа.

Үндэсний аудитын газар, аймаг, нийслэлийн аудитын газрууд 2013 онд Төрийн аудитын

тухай хууль болон бусад хууль тогтоомжийг удирдлага болгон аудитын олон улсын стандартын хүрээнд үйл ажиллагаагаа явуулсан байна.

Төрийн аудитын байгууллага өнгөрсөн хугацаанд гүйцэтгэлийн аудит 311, санхүүгийн тайлангийн аудит 4099, эрсдэлийн болон нийцлийн аудит 196, нийтдээ 4606 аудит хийжээ. Аудитын үр дүнгээр улс, орон нутгийн төсөвт 24.8 тэрбум төгрөг оруулсан байна.

Төрийн аудитын байгууллагын санхүүжилтийн нэг төгрөгт ногдох үр өгөөж 2012 онд 44.80 төгрөг байсан бол 2013 онд 55.20 төгрөг болж 23.2 хувиар өсчээ.

Аудитор, шинжээчид 35.1 тэрбум төгрөгийн акт тогтоож үүний 65.8 хувийг 2013 онд нь багтаан хэрэгжүүлсэн байна. 2013 онд зөрчил гаргасан 682 албан тушаалтанд хариуцлага тооцуулахаар холбогдох дээд албан тушаалтанд санал явуулж 607 албан тушаалтанд хариуцлага тооцож, 65 асуудлыг хууль хяналтын байгууллагад хянуулахаар шилжүүлсэн байна.

Тайлантай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Хаянхярваа, Л.Эрдэнэчимэг, М.Зоригт нар асуулт асууж хариулт авав.

Аудитын газар шинэ бүтцээр ажиллаж эхлээд удаагүй байгаа учир гишүүдийн зүгээс тодорхой дүгнэлт өгөхөөс илүүтэй цаашид хэрхэн ажиллах талаар санал хэлж байсан юм.

Байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн хэлэхдээ, “Энэ удаагийн тайланд Аудитын газраас өмнө гарч байсан тайлангаас онцын ялгаатай зүйл ажиглагдахгүй байна. Гүйцэтгэлийн аудитын чиглэлээр өнөөгийн хүрсэн түвшин бидний хүлээгээд байгаа түвшинд хүрэхгүй байна. Гол нь санхүүгийн зөрчил илрүүлэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахаас илүү өгсөн төсөвт хөрөнгөөр тухайн төсвийн эрх захирагч тавьсан зорилгодоо хүрсэн үү гэдгийг гаргаж байх ёстой. Цаашид энэ чиглэлд та бүгд илүү ач холбогдол өгч ажиллах шаардлагатай . Энэ удаад Ажлын хэсэг гаргаж тайланд үнэлэлт, дүгнэлт гаргахгүй ч цаашид шинэ хуулиар ажиллах учраас Ажлын хэсэг гарч ажиллана. Түүнчлэн шинэ Аудитын тухай хуулиар УИХ-ын захиалгат хяналт шалгалт, аудитын дүгнэлтийг Байнгын хороон дээр сонсч зарим зүйл дээр зөвлөмж, дүгнэлт гаргах хэлбэрээр ажиллана. Улсын Их Хурлын хяналтын чиг үүргийг сайн гүйцэтгэх чиглэлд хууль, эрх зүйн орчинг бүрдүүлсэн гэж үзэж байгаа учраас захиалгат ажлуудыг цаг хугацаанд оруулж ирэхэд анхаарч ажиллах хэрэгтэй"-г анхаарууллаа хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
0
ЖИРГЭХ
Санал болгох
У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн ирлээ
УИХ-ын дарга С.Бямбацогтод Европын парламентын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дэд дарга Хана Жалу Муро бараалхав
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
    8 цаг 37 мин
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы санаачилгаар “Хүүхэд хамгаалагч цагдаа” ЕБС-иудад ажиллахаар боллоо
    12 цаг 19 мин
  • Нэг хөл тоормосон дээр, нөгөө хөл хаазан дээр
    12 цаг 43 мин
  • С.Баттулга: Өвлийн улиралд үйлчлэх нийтийн тээврийн бэлэн байдлыг хангаж, аюулгүй зорчилтыг нэн тэргүүнд тавьж байна
    13 цаг 5 мин
  • Эрчим хүчний эх үүсвэрээ 100 хувь нарнаас авдаг "Ногоон өртөө" ашиглалтад орлоо
    13 цаг 8 мин
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
    13 цаг 31 мин
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
    14 цаг 26 мин
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
    15 цаг 12 мин
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
    15 цаг 15 мин
  • Аризона мужийн алдарт Гранд Каньонд хүчтэй үер буусны улмаас 15 хүн сураггүй болжээ
    16 цаг 22 мин
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    16 цаг 29 мин
  • Умард Киприйн эрэгт гатлага онгоц хөмөрсний улмаас 8 хүн амиа алдаж 18 хүн сураггүй болжээ
    16 цаг 59 мин
  • Непалын үерийн дараах аймшигт тоонууд: 800 орчим хүн амиа алдаж, 3000 гаруй хүн сураггүй байна
    18 цаг 36 мин
  • Украинд амиа алдсан Оросын цэргүүдийн баталгаажсан тоо 242 мянга давжээ
    18 цаг 50 мин
  • АНУ Ираны Ларак аралд цохилт өгч, Ойрх Дорнодын мөргөлдөөн дахин хурцдав
    19 цаг 6 мин
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
    19 цаг 11 мин
  • “УРЬХАН” Б.ЧИНБАТЫН ДААЛГАВРААР ГЭМГҮЙ ИРГЭНИЙГ ШОРОНД ХОРЬСОН ШҮҮГЧ Ч.АЛДАРЫГ АЖЛААС НЬ ТҮДГЭЛЗҮҮЛЖ ШАЛГАНА УУ, ШЕЗ-ИЙН ДАРГА АА!
    20 цаг 9 мин
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
    22 цаг 26 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн ирлээ
    Уржигдар 21 цаг 38 мин
  • ФОТО: "Талын Хөх Чононууд" Фижи улсын шигшээ багийн эсрэг тоглоно
    Уржигдар 08 цаг 53 мин
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • FACT: Дэлхий дахинд одоо хамгийн их яригдаж буй 24 хүн
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
  • 9/11 халдлагын гол БУРУУТАНГ шүүх хурал 2028 онд болох тов гарчээ
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Замналынхаа туршид 3000 гаруй дуу хийсэн домогт Долли Партон таалал төгслөө
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
  • NFL-ийн нас барсан тоглогчдын дор хаяж 25 хувьд архаг гэмтлийн гаралтай тархины эмгэг илэрчээ
24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК