
Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 14.00 цагт зарлагдсан ч одоогоор ирц бүрдээгүй байна. Учир нь Төрийн байгуулалтын байнгын хороонд харъяалагддаг АН-ын гишүүд хуралдаа орж ирээгүй байна. Хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, Хяналтын тухай хууль болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэх юм.
24tsag.mn