
Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Санхүүгийн зохицуулах хорооны 2013 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэж, энэ талаар тус хорооны дарга Д.Баярсайханы танилцуулгыг сонсож байна.
Дараа нь Засгийн газраас нэн яаралтай хэлэлцүүлэхээр энэ сарын 18-ны өдөр өргөн барьсан “Эдийн засгийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэх юм. Мөн Үндэсний статистикийн хорооны 2013 оны үйл ажиллагааны тайлан, Ажлын хэсэг байгуулах тухай асуудлыг тус тус хэлэлцэнэ.
Байнгын хорооны хуралдааны дэлгэрэнгүй тоймыг удахгүй хүргэнэ.