Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Бенз хаачив буюу хөрөнгө орлогын явдлууд

2014-4-23
0
ЖИРГЭХ
Ингээд албан тушаалтнуудын хөрөнгө орлогын мэдүүлгийн сонирхолтой, өрөвдөм, атаархам, бахархам явдлуудаас хамтдаа сонирхоё.

Авилгатай тэмцэх газраас жил бүр албан тушаалтнуудын хөрөнгө орлогын мэдүүлгийг авч нийтэд ил болгодог болсоор багагүй хугацаа өнгөрчээ.  Дарга нараа идэж уугаад байна гэж олон жил хардаж явсан Монголчууд эрх мэдэлтнүүдийн хөрөнгө орлого чухам ямар байгааг ил тод мэдэж авах болсноор авилгатай тэмцэх ажилд чамлахааргүй ахиц гарсан гэж үздэг.  Энэ жилийн хөрөнгө орлогын мэдүүлэгт албан тушаалтнууд хэн юу гэж мэдүүлсэн нь олон нийтийн дунд багагүй шуугиан дэгдээгээд байна. Ингээд албан тушаалтнуудын хөрөнгө орлогын мэдүүлгийн сонирхолтой, өрөвдөм, атаархам, бахархам явдлуудаас хамтдаа сонирхоё.

 Байртай болсон нь

Баянсэлэнгэ

 Саяхан л “нэр хугарахаар яс хугар”  нэвтрүүлэгт “нөгөө л чингэлтэйн хашаа байшиндаа амьдарч байгаа” гэж хуучилж суусан эрхэм гишүүн маань 188 сая төгрөгийн орон сууцтай болсноо хөрөнгө орлогын мэдүүлэгтэй тусгажээ. Гишүүний өөрийнх нь орлого 30 орчим сая төгрөг бол, гэр бүлийн гишүүнийх нь орлого 90 сая төгрөг болсон байна. Түүнчлэн 56 саяын үнэтэй автомашинтай болж. Хадгаламжиндаа 10 000 төгрөгийн үлдэгдэлтэй тэрээр 95 сая төгрөгийн зээлтэй. Бодвол найман хувьд хамрагдсан бизээ. Ямартай ч нэг болтугай өрх халуун устай, тохилог орон сууцтай болж байгаад баяр хүргэх хүмүүс олон байна.

Бенз хаачив

 эрдэнэчимэг

Жиргээчдийн хамгийн их сонирхож байсан сэдэв бол Л.Эрдэнэчимэгийн бенз байлаа. Гэтэл түүний хөрөнгө орлогын мэдүүлэг дээр Бенз алга болжээ. Бенз хаачив гэсэн бөөн эрэл сурал жиргээчдийн дунд өрнөж энэ талаар манай хүн хариу ч хэлсэнгүй. Бараг өөрөөс нь ухаантай шахуу компьютержсэн, хүнээр бариулахгүй шахуу хөгжсөн хайран сайхан эдээ эрхэм гишүүн маань хааш нь далдруулсан нь тодорхойгүй байна. Олны егөөдлөөс ичээд ойрын хүндээ зарчихсан ч гэх шиг.

 Эхнэрээрээ тэжээлгэдэг хүмүүс

 сод баяр

Энэ жилийн эхнэрээрээ тэжээлгэгчдийн номмунацид УИХ-д анх удаагаа сонгогдсон  О.Содбилэг, удаах байрыг “офшор” хоч зүүх дээрээ тулаад байгаа С.Баярцогт тэргүүлж үүний араас Я.Содбаатар, Д.Батцогт нар удаалжээ. О.Содбилэг гишүүний гэр бүлийн гишүүдийн орлого өнгөрөгч онд 8 сая төгрөг байснаа 1.99 тэрбум болтолоо өсчээ. Өөрийнх нь орлого 27 сая төгрөг. Харин С.Баярцогтын гэр бүлийн гишүүний орлого 974 сая төгрөг бол Я.Содбаатарын гэр бүл 179 төгрөгөөр нөхрөө тэтгэж байна. УИХ-ын нийт 76 гишүүний орлого 132 тэрбум орчим төгрөг болох ба  үүний 85 тэрбум буюу 65 орчим хувь нь гишүүдийн гэр бүлийн орлого байна. “Эхнэрээрээ тэжээлгэдэг” гишүүд буюу гэр бүлийнхэний орлогыг нь намаар ангилж үзвэл 57.3 хувь нь МАН-ынхан, 30.1 хувь нь АН, 9.3 хувь нь эвслийнхэн байна.

 Баян хоосны баларсан хол зөрүү

болдд

Ардчилсан намын хамгийн баян гишүүн Л.Болд 33 тэрбумын орлоготой бол хамгийн ядуу гишүүн  Л.Гантөмөр 18.5 саяыг л олсон байх жишээтэй. Харин МАН-ын хамгийн их орлоготой Ж.Энхбаяр гишүүн л гэхэд АН-ын хамгийн баянаас 10 дахин бага буюу 3.3 тэрбумын орлоготой байжээ.  Баян хоосны ялгаа нийгэмд төдийгүй улстөрд их гаарч байна. Гишүүд нийтдээ 46 тэрбумын орлоготой бол үүний 85.9 хувийг АН-ынхан, 10.7 хувийг МАН-ынхан байна. Харин "шударгууд" нийт орлогын 3 хувь буюу 1.3 тэрбумын орлоготой байна. Олон жилийн турш олигархи гэж цоллуулж ирсэн МАН-ынхан үгүйрч, Шинэчлэлийн салхи сэвэлзүүлэгч АН-ынхан зузаарч байгааг эндээс харж болно.

 Сахил хүртсэн биш шал дордов уу

номтойбаяр аа

МАК хэмээх Монголын алтны магнат, дэд бүтцийн аварга төслүүдийг хэрэгжүүлэгч компаний эзэн Н.Номтойбаяр УИХ-ын гишүүнээр сонгогдсноор 19 сая төгрөгийн орлоготой болжээ. Гэр бүлийн орлого 0. Түүнд 960 сая төгрөгийн автомашин, 1.6 тэрбумын орон сууц барилга байгаа хадгаламжиндаа 13 сая төгрөгтэй л үлджээ. Ерөнхий сайдтай нэлээд ширүүн авалцаад эхэлснээс хойш МАК компаний үйл ажиллагааг нэлээд дарамтлах болсон гэх бор шувуу их нисдэг. Ямартай ч мань хүн гишүүн болсноороо хөрөнгө орлого нь буурч ядуувтар гишүүний жагсаалтыг голлож байна. Мөн “MCS” группын удирдагчдын нэг Л.Энх-Амгалан өөрийн орлого нь буурагчдын жагсаалтыг тэргүүлж байна. Эдгээр эрхмүүдийн хөрөнгө орлогын байдлыг үзээд сахил хүртсэн биш шал дорджээ гэж хэлэх хүмүүс олон байна.

Адуу минь зүсээрээ сайхан байна даа

 Бат-Эрдэнэ-сайд

Ерөнхий сайд Н.Алтанхуяг нэг ч адуугүй гэжээ. Ерөнхий сайдыг хөдөө орон нутагт очих бүрт нь бараг очсон айл болгон адуу бэлэглэдэг гэлцдэг. Харин Мон-Ураны гэх тодотголтой Х.Наранхүү гишүүн 800 саяар адуу авлаа гэж шуугиулж байсан бол хөрөнгө орлогын мэдүүлэгтээ 107 сая төгрөгийн мал аж ахуйтай гэж тэмдэглэжээ. Хамгийн олон малтай төрийн түшээгээр батлан хамгаалахын сайд, УИХ-ын гишүүн  Д.Бат-Эрдэнэ тодорсон бөгөөд түүний сүрэг 250 адуутай. Харин Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 23 адуу, 5 үхэр, 30 хонь, 23 ямаатай бол УИХ-ын дарга З.Энхболд амины ганц адуутай ажээ.

Машины илүүдэл ба гачигдал.

 наранхүүү

Хамгийн олон тээврийн хэрэгсэлтэй хүнээр Х.Наранхүү шалгарчээ. Түүний машинууд нийлээд 1.7 тэрбумыг давж байна. Түүний эзэмшилд Rolls Royce phantom-4 ширхэг, Landcruiser-1 ширхэг, mercidesbenz G500-1ширхэг, rangerover -1 ширхэг тус тус байна. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд нар амины тэргээр гачигдаж яваа бол Ерөнхий сайд Н.Алтанхуяг албанаасаа буусан ч LEXUS LX 470, LX 570-тайгаа байна.

Орон гэргүйчүүд ба өрөнд баригдагч

баасанхүү

Тэр нэгэн жил “би түрээсийн байранд амьдарч байна” гэж УИХ-ын гишүүн Ц.Нямдорж дуулиан дэгдээж байсан. Харин тэрээр энэ жил орон гэргүйчүүдийн эгнээнээс гарчээ. Гэтэл УИХ-ын гишүүн О.Баасанхүү орон гэргүйчүүдийн эгнээнд орж ирсэн байх юм. Төрийн түшээдээ орох оронгүй явуулаад байна гэдэг муу хэрэг гэж халаглах хүмүүс жиргээчдийн дунд их байлаа. Энэ парламентын хамгийн их өртэй хүнээр эрчим хүчний сайд, УИХ-ын гишүүн М.Сономпил тодроод байна. Тэр нийтдээ 5 742 000.00 өртэй гэдгээ мэдүүлэгтээ бичсэн бол Зам тээврийн сайд А.Гансүх 1 145 922.00 төгрөгийн өртэйгээр удаалж байгаа юм байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн ирлээ
УИХ-ын дарга С.Бямбацогтод Европын парламентын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дэд дарга Хана Жалу Муро бараалхав
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (16)

  • Зочин (103.26.194.25)
    ЗӨВ ШҮҮ
    2014 оны 04 сарын 24 | Хариулах
  • Зочин (103.9.90.135)
    24 цагаа нүүрэн дээр чинь Баянсэлэнгэ хөшиж үхлээ.
    2014 оны 04 сарын 24 | Хариулах
  • bi (103.26.194.7)
    ehneruud ni tatvar noat aa tolson um bolov uu aan
    2014 оны 04 сарын 24 | Хариулах
  • zochin (202.21.106.106)
    Naranhuu, Bat Erdene(ajnai) geh metiin luivarchid neg bugsund iim unetei olon mashin avch ard tumniig doromjilj baigaag bid buhen haraadl suuj baih ch gej dee,yagaad gevel ard bidnii baylagiig hulgailj bayjsan turiin luivarchid uchir.......???Ard tumnii neriin umnuus shiitgeh ystoi shuu!!!!
    2014 оны 04 сарын 23 | Хариулах
  • Зочин (112.72.13.149)
    ЭРДЭНЭЧИМЭГ ЧИНЬ МАШИН ЯРИАЙГҮЙ ШДЭ НӨГӨӨ БЕНЗЭЭ ЯРЬСАН БАЙХАД ТА НАР ХАДУУРААД БАЙНА ӨӨРӨӨ ГАРАШДАА ОРУУЛЧИХДАГ ДОНСОЛГООГ ЗӨӨЛЛӨДӨГ БАС ГЭРЭЛТЭЙ КККККККККККККК
    2014 оны 04 сарын 23 | Хариулах
  • hahah (202.5.194.1)
    bitgii showd l daa pizdaanuudaa mongo chini amarhan olj bolson ch tiim amarhan ygyi bolohgyi shyy
    2014 оны 04 сарын 23 | Хариулах
  • Zochin (85.218.60.11)
    Basanhuu ,bayanselenge 2 l end hamgiin unen munuuruu yabaa ni bh gej bodogdoj bn.Hybiiin baishingaa uud ni tataj zasbar hiigeed syrgyylid syraad tsoglog shuu bayanselengee yadyysiin horoololoos garch irj bhad chin olon oligarhiin dynd gants har tulug met adöagdaj baisaniig medeh um bn. Getel Yuangaa bol jagsaal,shantaajaar bayajsan gar
    2014 оны 04 сарын 23 | Хариулах
  • Erdenechimeg (86.71.176.52)
    Ter benz chin Orlogiin meduuleg ogoh bolohoor alga bolchihdog yum bna... benz chin..
    2014 оны 04 сарын 23 | Хариулах
  • zochin (202.131.230.118)
    echimegee yasan be hu yaduu bolj jyjigleh gd bgaa ymuu hamgiin hortoi gar chini chi ym bishyy
    2014 оны 04 сарын 23 | Хариулах
  • уншигч (202.126.89.251)
    Энэ орчлонд бид нэг л ирнэ, нэг л явна хоёр амьдрах боломжгүй шүү дээ. Энгийн амар амгалан л байл даа найз нараа
    2014 оны 04 сарын 23 | Хариулах
  • Зочин (103.26.194.5)
    erdenechimegee bitgii shoudaad bai ard tvmen dvlii sohor teneg gej bodoogvi biz hudalch abgai mini monos chin emiin vnee bainga nemj baigaa shv
    2014 оны 04 сарын 23 | Хариулах
  • zochin (212.193.87.33)
    er ni hudlaa meduuleg yum do
    2014 оны 04 сарын 23 | Хариулах
  • зочин (124.158.120.10)
    бүх зүйлээ нуугаад л
    2014 оны 04 сарын 23 | Хариулах
  • Зочин (124.158.120.10)
    Benz neeree yaasiin be
    2014 оны 04 сарын 23 | Хариулах
  • zochin (76.164.234.34)
    orlogoo tootsohgui ali hol deeree bosson teruugeeree bichdeg yum bishuu
    2014 оны 04 сарын 23 | Хариулах
  • зочин (202.21.117.226)
    өөрсдийгөө хэн гэж бодоод байнаа
    2014 оны 04 сарын 23 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
    8 цаг 38 мин
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы санаачилгаар “Хүүхэд хамгаалагч цагдаа” ЕБС-иудад ажиллахаар боллоо
    12 цаг 21 мин
  • Нэг хөл тоормосон дээр, нөгөө хөл хаазан дээр
    12 цаг 45 мин
  • С.Баттулга: Өвлийн улиралд үйлчлэх нийтийн тээврийн бэлэн байдлыг хангаж, аюулгүй зорчилтыг нэн тэргүүнд тавьж байна
    13 цаг 6 мин
  • Эрчим хүчний эх үүсвэрээ 100 хувь нарнаас авдаг "Ногоон өртөө" ашиглалтад орлоо
    13 цаг 10 мин
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
    13 цаг 33 мин
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
    14 цаг 28 мин
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
    15 цаг 14 мин
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
    15 цаг 17 мин
  • Аризона мужийн алдарт Гранд Каньонд хүчтэй үер буусны улмаас 15 хүн сураггүй болжээ
    16 цаг 23 мин
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    16 цаг 31 мин
  • Умард Киприйн эрэгт гатлага онгоц хөмөрсний улмаас 8 хүн амиа алдаж 18 хүн сураггүй болжээ
    17 цаг 1 мин
  • Непалын үерийн дараах аймшигт тоонууд: 800 орчим хүн амиа алдаж, 3000 гаруй хүн сураггүй байна
    18 цаг 38 мин
  • Украинд амиа алдсан Оросын цэргүүдийн баталгаажсан тоо 242 мянга давжээ
    18 цаг 52 мин
  • АНУ Ираны Ларак аралд цохилт өгч, Ойрх Дорнодын мөргөлдөөн дахин хурцдав
    19 цаг 8 мин
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
    19 цаг 13 мин
  • “УРЬХАН” Б.ЧИНБАТЫН ДААЛГАВРААР ГЭМГҮЙ ИРГЭНИЙГ ШОРОНД ХОРЬСОН ШҮҮГЧ Ч.АЛДАРЫГ АЖЛААС НЬ ТҮДГЭЛЗҮҮЛЖ ШАЛГАНА УУ, ШЕЗ-ИЙН ДАРГА АА!
    20 цаг 11 мин
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
    22 цаг 28 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн ирлээ
    Уржигдар 21 цаг 38 мин
  • ФОТО: "Талын Хөх Чононууд" Фижи улсын шигшээ багийн эсрэг тоглоно
    Уржигдар 08 цаг 53 мин
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • FACT: Дэлхий дахинд одоо хамгийн их яригдаж буй 24 хүн
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
  • 9/11 халдлагын гол БУРУУТАНГ шүүх хурал 2028 онд болох тов гарчээ
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Замналынхаа туршид 3000 гаруй дуу хийсэн домогт Долли Партон таалал төгслөө
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
  • NFL-ийн нас барсан тоглогчдын дор хаяж 25 хувьд архаг гэмтлийн гаралтай тархины эмгэг илэрчээ
24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК