Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Төрийн ордонд номын үзэсгэлэн гаргалаа

2014-4-23
0
ЖИРГЭХ

      Жил бүрийн 4 дүгээр сарын 23-ы өдөр тэмдэглэдэг “Дэлхийн номын өдөр” Улсын Их Хурлын Тамгын газраас уншигч, хэвлэн нийтлэгчид, номын үйлдвэрлэл, худалдаа эрхлэгчидтэй хамтран номын үзэсгэлэн зохион байгуулдаг уламжлалтай билээ.
     Энэ удаагийн Дэлхийн номын өдрийг тохиолдуулан Улсын Их Хурлын Тамгын газар, Улсын Их Хурлын номын сан, Төр, засгийн үйлчилгээг эрхлэх газраас хамтран Төрийн ордны хоёрдугаар давхрын фойед номын ээлжит үзэсгэлэн худалдааг зохион байгуулсан бөгөөд энэ арга хэмжээнд "Интерном" номын их дэлгүүр, "Непко", "Мөнхийн үсэг", "Монсудар", “Аз хур” хэвлэлийн газрууд оролцон, шинээр хэвлэсэн ном, бүтээлээ сурталчлан таниулах ажил зохиолоо.

-    Үзэсгэлэнг нээж Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар үг хэлэхдээ эн түрүүнд уг арга хэмжээнд хүрэлцэн ирсэн хэвлэл мэдээллийн ажилтнууд, хэвлэлийн компаниуд болон номын худалдааны байгууллагын төлөөлөл, мөн үзэсгэлэнгийн ажиллагаанд оролцож байгаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар болон Улсын Их Хурал, Засгийн газрын Ажлын албаны ажилтнууд, уншигчид, зохиогчдод Дэлхийн номын баярын өдрийн мэнд дэвшүүлэв.
BSN_75959

 Тэрбээр “НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага (ЮНЕСКО)- аас 1995 оны 4 сарын 23-ы өдрийг анх удаа “Дэлхийн номын болон зохиогчийн эрхийн өдөр” болгон зарласнаас хойш дэлхийн 100 гаруй оронд 19 дэх жилдээ энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байна. Энэ өдрийг зохиолч, хэвлэн нийтлэлчдэд хүндэтгэл үзүүлэх, нийт хүмүүст ном уншихыг сурталчлах, нийтийн уншлагыг дэмжих өдөр болгон тэмдэглэдгээрээ онцлог” болохыг тэмдэглээд “Бодлого боловсруулах, шийдвэр гаргах түвшинд ажиллаж байгаа Ерөнхийлөгчийн болон Улсын Их Хурлын Тамгын газрын ажилтнууд, төрийн түшээдэд ном хэвлэлээ сурталчилж, шинэ номын танилцуулга хийж байгаад хэвлэлийн компаниудад талархаж байгаагаа илэрхийлсэн юм.

Ерөнхий нарийн бичгийн дарга “Монгол улс ардчилсан парламентын засаглалтай орон болсон цагаас эхлэн УИХ-ын гишүүд, хууль тогтоох байгууллагын Ажлын албаны ажилтнуудыг судалгаа, мэдээлэл, ном, гарын авлагаар хангахад онцгойлон анхаарч ирсэн”-ийг дурдаад Улсын Их Хурлын номын сангийн талаар танилцуулж “Тус номын сан 1994 оноос хойш 20 дахь жилдээ Төрийн ордонд үйл ажиллагаа явуулж, хууль тогтоогчид болон Улсын Их Хурлын  Тамгын газрын ажилтнууд, Төрийн ордонд байрлах бусад байгууллагын ажилтнуудад үйлчилж байна. Хэдийгээр манай номын сан олон нийтэд нээлттэй үйлчилдэггүй ч хүсэлт гаргасан уншигчид болон судлаачдад үргэлж нээлттэй байдаг”-ийг онцоллоо. Мөн тус номын санд Туркийн Олон улсын хөгжлийн агентлаг /TIIKA/-гийн төслөөр Цахим номын сангийн төсөл хэрэгжүүлж, оюуны өмчийн зөрчилгүй нээлттэй эхийн программ ашиглах, Дэлхийн банкны тусламжаар Хөгжлийн мэдээллийн төв байгуулах зэрэг олон ажил хийж ирснийг энэ ташрамд танилцуулсан юм.
BSN_75959
Б.Болдбаатар дарга бас “УИХ-ын Тамгын газар цаашид номын сангийнхаа үйл ажиллагааг аль болохоор нээлттэй болгох, цахим систем ашиглан өөрийн сан хөмрөгт байгаа судалгааны болон бусад мэдээллийн эх сурвалжуудаа олон нийтэд нээлттэй ашиглуулах, зохиогчийн оюуны эрхийг зохистой хамгаалах талаар тодорхой санал, санаачилгууд гарган ажиллана” гэдгийг мэдэгдлээ.

Тэрбээр үгийнхээ төгсгөлд Дэлхийн номын өдрийг тохиолдуулан Төрийн ордонд гаргасан үзэсгэлэнд оролцогчид энэ үзэсгэлэнгийн үеэр сүүлийн жилүүдэд номын худалдаанд гарсан шинэ номын талаар мэдээлэл авч, өөрсдийн албан ажлын болон хувийн хэрэгцээнд шаардлагатай ном хэвлэлээ сонгож, зарим номын зохиогчидтой халуун дулаан ярилцлага өрнүүлэн, нэг өдрийг өөрсдийнхөө оюуны хэрэгцээнд зориулна гэдэгт найдаж байгаагаа илэрхийлэв.

 Номын үзэсгэлэнгийн нээлтэд ном хэвлэдэг, номын худалдаа эрхэлдэг байгууллагуудаас гадна номын зохиогчид оролцож, уншигч олонтойгоо санал бодплоо хуваалцсан юм. Тэдний нэг ”Непко” хэвлэлийн газрын ТУЗ-ийн гишүүн, зохиолч, сэтгүүлч Б.Цэнддоо ярихдаа “Хүмүүс бага уншдаг болсон гэдэг яриа худал, өнөөгийн хүмүүс баримтат уран сайхны болон шинжлэх ухаан, танин мэдэхүйн ном их уншиж байна. “Непко” компанийн хувьд ухаалаг төр, ухаалаг хүмүүсийн эрэлт хээрцээг хангахуйц шинжлэх ухаан, танин мэдэхүйн ном түлхүү хэвлэн гаргаж байгаа” талаар өгүүлсэн юм.

 Мөн үзэсгэлэнд номоо дэлгэн тавьсан хэвлэлийн газруудыг төлөөлж “Монсудар” хэвлэлийн компанийн захирал Э.Зориг үг хэлэхдээ өнөөгийн хүмүүс зөвхөн ном уншихаас гадна ном хандивлах үйл ажиллагаа явуулдаг болсныг дурдаад “Аливаа улс орны хөгжлийн түвшинг чөлөөт цагаараа ном уншдаг хүмүүсийнх нь тоон үзүүлэлтээр хэмждэг болж байгаа”-г онцолж, манайд харин ийм судалгаа байхгүй тул судлаачид үүнд анхаарч, энэ талаар судалгаа хийвэл зүгээр гэсэн бодолтой байгаагаа хуваалцлаа. Тэрбээр мөн өөрийн хэвлэлийн компанийн тухайд:
BSN_75959
 - “Амьдралд гэрэл нэмнэ” уриатай “Монсудар” хэвлэлийн газрын хамт олон хүүхдийн ном, нийтийн ном, гадаад хэлний толь бичиг, газрын зураг, монгол хэл, соёл, түүхийн чиглэлийн ном зохиол эрхлэн гаргаж, жил бүр 70–80 орчим шинэ ном, бүтээлийг нийтийн хүртээл болгодог. Тус хэвлэлийн газраас нийтийн боловсролыг дээшлүүлж оюуны царааг тэлэх, хүмүүсийн өдөр тутмын амьдралд хэрэг болохуйц өргөн сэдэв хөндсөн үндэсний болон гадаадын 800 гаруй ном, бүтээлийг уншигчдынхаа оюуны хүртээл болгоод байгаа. Түүнчлэн манай хамт олон хуучны ховор, мартагдсан ном, зохиолыг сэргээн хэвлэж, дэлхийн сонгодог уран зохиол, Нобелийн шагналт зохиолчдын бүтээл, орчин цагт олон улсад бестселлер болж буй шинэ зохиолуудыг орчуулан гаргадаг. Бидний ажиллагаа жилээс жилд өргөжиж, газрын зураг, үндэсний болон гадаадын сонгодог дуу хөгжим, CD, толь бичиг, хэл шинжлэлийн бүтээлүүдийг эрхлэн гаргадаг бие даасан чиглэлүүдтэй болоод байгаа хэмээн ярилаа.

 Номын үзэсгэлэнгийн нээлтэд оролцогчдын сонорыг мялааж, СУИС-ийн оюутан Б.Чүлтэм морин хуурын эгшгээр ая дууны сацал өргөсний дараа “Непко” хэвлэлийн газраас энэ онд хэвлэн гаргаж олны хүртээл болгож буй Мэрриам Вэбстэрийн “Хурлын дэг” номыг тус компанийн ажилтан бүсгүй танилцуулав.
BSN_75959
Улсын Их Хурлын дарга З.Энхболдын санаачилгаар монгол хэлээр анх удаагаа гарч буй 10 бүлэг бүхий, олон улсад гарын авлага болсон энэ номд олон нийтийн хурал, семинарыг амжилттай, үр дүнтэй болгож, олонхын засаглал дээр тогтдог ардчилсан нийгэмд хурлын олонхыг бүрдүүлж буй хэсгийн дууг хоолойг нийтэд хэрхэн хүргэх талаар ойлгомжтой, дэлгэрэнгүй жишээ тайлбартайгаар, загвар хүснэгтийн хамт өгүүлжээ. Ялангуяа шинэ байгууллага байгуулахыг сонирхож байгаа хүмүүст зориулан энэ номын 3-р бүлэгт байгууллагынхаа анхны хурлыг ямар бүтэц, загвараар хэрхэн зохион байгуулж, уг хурлын үеэр ямар асуудлаар, чухам юуг, хэрхэн өгүүлэхийн чухлыг тайлбарласан байна.

 Төрийн ордонд гарсан номын үзэсгэлэнд оролцсон хэвлэлийн газрууд өөрсдийн шинэ ном, бүтээлийн дээжээс дэлгэн тавьж, хямдралтай үнээр худалдахын зэрэгцээ хууль тогтоох, бодлого боловсруулах чиглэлээр ажилладаг уншигчдынхаа санал хүсэлтийг авсан бөгөөд Улсын Их Хурлын номын сан ч өнөөдөр шинэ ном, бүтээлээр сан хөмрөгөө арвижуулан баяжууллаа гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
0
ЖИРГЭХ
Санал болгох
У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн ирлээ
УИХ-ын дарга С.Бямбацогтод Европын парламентын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дэд дарга Хана Жалу Муро бараалхав
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
    8 цаг 38 мин
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы санаачилгаар “Хүүхэд хамгаалагч цагдаа” ЕБС-иудад ажиллахаар боллоо
    12 цаг 21 мин
  • Нэг хөл тоормосон дээр, нөгөө хөл хаазан дээр
    12 цаг 45 мин
  • С.Баттулга: Өвлийн улиралд үйлчлэх нийтийн тээврийн бэлэн байдлыг хангаж, аюулгүй зорчилтыг нэн тэргүүнд тавьж байна
    13 цаг 6 мин
  • Эрчим хүчний эх үүсвэрээ 100 хувь нарнаас авдаг "Ногоон өртөө" ашиглалтад орлоо
    13 цаг 10 мин
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
    13 цаг 33 мин
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
    14 цаг 28 мин
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
    15 цаг 14 мин
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
    15 цаг 17 мин
  • Аризона мужийн алдарт Гранд Каньонд хүчтэй үер буусны улмаас 15 хүн сураггүй болжээ
    16 цаг 23 мин
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    16 цаг 31 мин
  • Умард Киприйн эрэгт гатлага онгоц хөмөрсний улмаас 8 хүн амиа алдаж 18 хүн сураггүй болжээ
    17 цаг 1 мин
  • Непалын үерийн дараах аймшигт тоонууд: 800 орчим хүн амиа алдаж, 3000 гаруй хүн сураггүй байна
    18 цаг 38 мин
  • Украинд амиа алдсан Оросын цэргүүдийн баталгаажсан тоо 242 мянга давжээ
    18 цаг 52 мин
  • АНУ Ираны Ларак аралд цохилт өгч, Ойрх Дорнодын мөргөлдөөн дахин хурцдав
    19 цаг 8 мин
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
    19 цаг 13 мин
  • “УРЬХАН” Б.ЧИНБАТЫН ДААЛГАВРААР ГЭМГҮЙ ИРГЭНИЙГ ШОРОНД ХОРЬСОН ШҮҮГЧ Ч.АЛДАРЫГ АЖЛААС НЬ ТҮДГЭЛЗҮҮЛЖ ШАЛГАНА УУ, ШЕЗ-ИЙН ДАРГА АА!
    20 цаг 11 мин
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
    22 цаг 28 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн ирлээ
    Уржигдар 21 цаг 38 мин
  • ФОТО: "Талын Хөх Чононууд" Фижи улсын шигшээ багийн эсрэг тоглоно
    Уржигдар 08 цаг 53 мин
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • FACT: Дэлхий дахинд одоо хамгийн их яригдаж буй 24 хүн
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
  • 9/11 халдлагын гол БУРУУТАНГ шүүх хурал 2028 онд болох тов гарчээ
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Замналынхаа туршид 3000 гаруй дуу хийсэн домогт Долли Партон таалал төгслөө
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
  • NFL-ийн нас барсан тоглогчдын дор хаяж 25 хувьд архаг гэмтлийн гаралтай тархины эмгэг илэрчээ
24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК