Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

”Н.Батбаяр сайд, Н.Золжаргал хоёрын хэн нь үнэн яриад байна вэ”

2014-4-23
0
ЖИРГЭХ

BSN_804949Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Засгийн газраас нэн яаралтай хэлэлцүүлэхээр энэ сарын 18-нд өргөн барьсан Эдийн засгийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Уг тогтоолын төсөлд эдийн засгийг эрчимжүүлэх, санхүүгийн тогтвортой байдлыг хангах хүрээнд 23 арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгажээ. Байнгын хорооны хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан энэхүү тогтоолын төслийг оройтсон арга хэмжээ болж байгааг шүүмжиллээ. Тэрээр жилийн өмнө олон яамны төлөөлөл орсон ажлын хэсэг эдийн засгийн нөхцөл байдалд дүгнэлт хийж, маш үндэслэлтэй судалгаа гаргасан боловч өнөөдрийг хүртэл УИХ энэ дүгнэлтийг сонссонгүй. Тухайн үед тэрхүү дүгнэлт, судалгааг сонсож хэлэлцсэн бол эдийн засгийн хүндрэлээс аль эрт урьдчилан сэргийлж, арай бага өртэгтэйгөөр хямралаас гарах боломжтой байсан. Мөн оны өмнө Д.Зоригт гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг байгуулж, эдийн засгийн нөхцөл байдалтай холбогдуулан авах арга хэмжээний саналуудаа багцлан Засгийн газарт хүргүүлсэн. Гэтэл Засгийн газар эдгээр санал, дүгнэлтийг огт авч хэлэлцээгүй мөртлөө нөхцөл байдал хүндрэнгүүт хэдэн сарын дараа эдийн засгийг эрчимжүүлэх төлөвлөгөөг УИХ-д оруулж ирлээ. Яагаад энэ дүгнэлт, саналуудыг авч хэлэлцээгүй байж одоо тогтоолын төсөл оруулж байгаа юм бэ хэмээн Эдийн засгийн хөгжлийн сайдаас асуулаа.

батбаярН.Батбаяр:
-Валютын ханшийг өсөлтийг дагаад юмны үнэ өсөөд байгаа нь санаа зовоосон асуудал болж байна. Үүнээс гадна дэлхийн эдийн засгийн байдал таатай биш байна. Манай экспортын гол бүтээгдэхүүн болох алт, зэс, нүүрсний үнэ буурч байгаа. Нөхцөл байдалтай холбогдуулан сигналыг бид авч байгаа. Харин энэ тогтоолын төсөл нь валютын ханшийг тогтворжуулах, ингэснээр үнийн өсөлтийг хязгаарлах, эдийн засгийнхаа өсөлтийн өндөр төвшинг хадгалахыг зорьж байгаа.

С.ДэмбэрэлС.Дэмбэрэл:
-Засгийн газар нэн яаралтай асуудлыг нэн яаралгүй оруулж ирлээ. Эдийн засгийг хүндрэлээс гаргах анхны санаа гарснаас хойш одоо хэдэн сар ч өнгөрөв дөө. Анх 2013 оны дөрөвдүгээр сард эдийн засгийн гадаад дотоод байдлын судалгаа гарсны дараа эдийн засгийг богино, дунд хугацаанд хүндрэлээс гаргах УИХ-ын тогтоол гарах ёстой гэж зарим гишүүд үзсэн. Гэвч тогтоол гарахгүй их удсан. Харин энэ тогтоол яаж үүссэн бэ гэхээр Гарамгайбаатар гишүүний өрөөнд тав зургаан гишүүн уулзаж, миний санаачилсны дагуу эдийн засгаа хүндрэлээс гаргах талаар нэн яаралтай арга хэмжээ авахгүй болохоо болилоо гэдэгт санал нэгдсэн. Гэтэл явцын дунд энэ тогтоолын төслийг Засгийн газраас оруулж ирэх нь зүйтэй юм байна гэж үзсэн ч тэрнээс хойш бас л удаашруулсан. Одоо энэ тогтоолын төслийг хартал өөрчлөгдсөн юм юу ч алга. Яагаад Засгийн газар өөрсдийнхөө хийх ажлыг нэн яаралтай гэж нэрлээд Эдийн засгийн байнгын хороо, УИХ-аар хэлэлцүүлэх гээд байгаа юм. Засгийн газрын ажил эрчимгүй явж байвал түүнийг эрчимжүүлэх үүргийг яагаад УИХ-аар өгүүлэх гээд байгаа юм. Засгийн газар ажлаа эрчимжүүл л дээ.

Асуудал нь нэн яаралтай боловч Засгийн газар нэн яаралгүй, монгол хүний тайван, уужуу хүлээцтэй байдлаар оруулж ирж байна. Яагаад ийм байдлаар асуудалд хандаж байгаа юм бэ, яасан Засгийн газар гэж энийг хэлэх юм бэ, яагаад ажил нь ийм удаан явдаг юм бэ гэж өөрсдөөсөө асуух цаг болжээ. Тогтоол нь нэн яаралтай гэчихээд ямар ч хугацаа байхгүй. Хэтэрхий ерөнхий, яах гээд байгаа нь тодорхойгүй тогтоол болжээ. Дахин боловсруулалт хийх хэрэгтэй. Судалгааг анхаарах ёстой. Валютын ханшийг 1450 төгрөгөөр тооцож байгааг юу гэж үзэх юм. Хэн яаж гаргасан тооцоо вэ. Тодорхой хариулт өг. Инфляцид валютын ханш нөлөөлөөд ард иргэдийн худалдан авах чадвар муудсан бол ингээд яваад л байх юм уу. Ядуурлыг бууруулах чиглэлээр яагаад тодорхой үүрэг өгөгдөхгүй байгаа юм бэ. "Newsweek "-т бичсэнээр Монгол Улсын нэр хүнд унаж байна. Дэлхий гэж их ярьдаг хүмүүс дэлхий, бас хөрөнө оруулагчдад ямар хариу өгөх гэж байна. Сүүлийн мэдээгээр 1000 гаруй  компанид татварын асуудлаар эрүүгийн хэрэг үүсгэгдсэн гэж сонслоо. Яагаад татварын реформ, өршөөлийн тухай энэ тогтоолын төсөлд оруулаагүй юм. Монголын эдийн засгийг сайжруулъя гэвэл яаралтай асуудлаа цаг хугацаатай нь шийдвэрлэх ёстой. Яагаад Монгол Улсын талаар олон улсын байгууллагууд өөр өөр байр суурьтай, яагаад Монгол Улсын төрийн байгууллагууд нь олон цонхоор яриад байна вэ. Үүний хариу болгож Засгийн газар ба хөгжлийн түншлэлүүдийн өмнө нь хийгдэж байсан уламжлал уулзалтуудыг яагаад хийж болдоггүй юм бэ. Яагаад гэсэн асуулт зөндөө байна. Би хариулт авахгүй. Хариултаа та нар энэ тогтоол дээрээ тусгачих.

бямбацогт1С.Бямбацогт: -Өнөөдөр бүх юм болоод байгаа ч юм шиг, үгүй ч юм шиг,  сайн ч юм шиг, муу ч юм шиг, бүгдээрээ буруутай ч юм шиг, үгүй ч юм шиг. Ерөөсөө ойлгогдохгүй байна. Энэ тогтоол бол эдийн засгийг эрчимжүүлэх гэсэн утгатай. Хэрвээ эрчимжүүлэх гэж байгаа юм бол нэг их яараад хэрэггүй байх. Тэгсэн мөртлөө Засгийн газар энэ тогтоолыг нэн яаралтай хэлэлцүүлье гэж байгаа. Аюулын дохио, харанга дэлдэж байгаа учраас дараарал харгалзахгүй хэлэлцүүлье гэсэн санал гаргасан гэж ойлгож байна. Гэтэл Эдийн засгийн хөгжлийн сайд нь бүх юм сайхан байгаа, эдийн засаг хүндрээгүй гэж хэлэх юм. Харин Монголбанкны ерөнхийлөгч нь болохоор бүх юм хүндэрсэн гэж хариулах юм. Хэн нь үнэн, хэн нь худлаа яриад байгаа юм бэ, ойлгохгүй байна. Үүнд тодорхой хариулт өгөөч.

Эдийн засгийн хөгжлийн сайд болохоор УИХ буруутай гэж хэлэх юм. УИХ-ыг яагаад буруутгаж байгаа юм бол гэж бодохоор УИХ мөнгөний бодлогыг баталдаг, мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх үүргийг Монголбанкны ерөнхийлөгч хариуцдаг. Тийм болохоор инфляц, валютын ханш өсч байгаа нь УИХ-ын баталсан бодлого буруу байсных, Монголбанкны ерөнхийлөгчийн муу ажилласных гэж хариулах юм.

Гэтэл Эдийн засгийн хөгжлийн сайд Та төсөв батлах үед ам.долларыг 1380 төгрөг болгоно гэж хэлээд оруулж ирсэн. Тэрний дагуу долларыг энэ ханшаар тооцсон байгаа. Харин өнгөрсөн долоо хоногт татварын хууль хэлэлцэхэд ам.долларыг 1450 төгрөг болгоно гэсэн санал оруулж ирсэн. Гэвч бодит байдал дээр доллар 1800 төгрөгт ойртсон.  Засаг нэг гараараа хувийн хэвшлийг дэмжинэ гэх боловч нөгөө талд маш олноороо хаалгаа барьж байна. Мал өссөн нь Засгийн газрын ажил гэж хэлэх юм. Уул нь малыг малчид хариулдаг, малыг хуц ухна хээлтүүлдэг. Засгийн газар энэ ажлыг өөртөө наах хэрэггүй гэж хэлсэн чинь эргээд малчдыг доромжиллоо, уучлал гуй гэх юм. Уг нь өөр хийх ажил баймаар л санагдах юм. Өнөөдөр бүгдээрээ улстөрждөг. Бүр малчдыг хүртэл улстөржүүлдэг болсон байна. Сайн болгоныг өөртөө наах гээд байгаа юм бол алдаатай бүхнээ та бүхэн өөрсөддөө бас нааж болохгүй юу. 100 хоногт эдийн засгийг эрчимжүүлнэ гэсэн. Хоёр жилийн дотор эдийн засгийг ийм байдалд оруулчихлаа. Ард иргэдийн амьдрал ямархуу байна. Монгол Улс өрийн сүлжээнд орчихсон байна. Өмнө нь хуримтлалтай байсан. Импорт яагаад буурав гэж асуухаар тансаг хэрэглээ буурсантай холбоотой гэж тайлбарлах юм. Харин өмнө нь хүмүүс зарлагаасаа илүү орлоготой байсан, бий болсон хуримтлалаасаа машин тэрэг худалдаж авдаг байсан. Өнөөдөр хуримтлал байхгүй болж. Тиймээс сайд нар ийм байдлаар асуудалд хандмааргүй байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн ирлээ
УИХ-ын дарга С.Бямбацогтод Европын парламентын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дэд дарга Хана Жалу Муро бараалхав
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • d (103.26.194.14)
    Tatvarin urshuuliin tuhai huuli garval dald bsan mungunuud garch irj ediin zasgaa demjine
    2014 оны 04 сарын 23 | Хариулах
  • иргэн (202.179.22.240)
    Наад тэнэг Батбаяр чинь юу ч мэдэхгүй.Бөөгөө л хийгээд явж байвал болно.Ийм хүнээр сайд тавьсан АН-хан ичдэггүй юм байхдаа.
    2014 оны 04 сарын 23 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
    8 цаг 37 мин
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы санаачилгаар “Хүүхэд хамгаалагч цагдаа” ЕБС-иудад ажиллахаар боллоо
    12 цаг 20 мин
  • Нэг хөл тоормосон дээр, нөгөө хөл хаазан дээр
    12 цаг 44 мин
  • С.Баттулга: Өвлийн улиралд үйлчлэх нийтийн тээврийн бэлэн байдлыг хангаж, аюулгүй зорчилтыг нэн тэргүүнд тавьж байна
    13 цаг 5 мин
  • Эрчим хүчний эх үүсвэрээ 100 хувь нарнаас авдаг "Ногоон өртөө" ашиглалтад орлоо
    13 цаг 9 мин
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
    13 цаг 32 мин
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
    14 цаг 27 мин
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
    15 цаг 13 мин
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
    15 цаг 16 мин
  • Аризона мужийн алдарт Гранд Каньонд хүчтэй үер буусны улмаас 15 хүн сураггүй болжээ
    16 цаг 22 мин
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    16 цаг 30 мин
  • Умард Киприйн эрэгт гатлага онгоц хөмөрсний улмаас 8 хүн амиа алдаж 18 хүн сураггүй болжээ
    17 цаг 0 мин
  • Непалын үерийн дараах аймшигт тоонууд: 800 орчим хүн амиа алдаж, 3000 гаруй хүн сураггүй байна
    18 цаг 37 мин
  • Украинд амиа алдсан Оросын цэргүүдийн баталгаажсан тоо 242 мянга давжээ
    18 цаг 51 мин
  • АНУ Ираны Ларак аралд цохилт өгч, Ойрх Дорнодын мөргөлдөөн дахин хурцдав
    19 цаг 7 мин
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
    19 цаг 12 мин
  • “УРЬХАН” Б.ЧИНБАТЫН ДААЛГАВРААР ГЭМГҮЙ ИРГЭНИЙГ ШОРОНД ХОРЬСОН ШҮҮГЧ Ч.АЛДАРЫГ АЖЛААС НЬ ТҮДГЭЛЗҮҮЛЖ ШАЛГАНА УУ, ШЕЗ-ИЙН ДАРГА АА!
    20 цаг 10 мин
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
    22 цаг 27 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн ирлээ
    Уржигдар 21 цаг 38 мин
  • ФОТО: "Талын Хөх Чононууд" Фижи улсын шигшээ багийн эсрэг тоглоно
    Уржигдар 08 цаг 53 мин
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • FACT: Дэлхий дахинд одоо хамгийн их яригдаж буй 24 хүн
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
  • 9/11 халдлагын гол БУРУУТАНГ шүүх хурал 2028 онд болох тов гарчээ
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Замналынхаа туршид 3000 гаруй дуу хийсэн домогт Долли Партон таалал төгслөө
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
  • NFL-ийн нас барсан тоглогчдын дор хаяж 25 хувьд архаг гэмтлийн гаралтай тархины эмгэг илэрчээ
24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК