Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Намаасаа хөөгдөх дээрээ тулаад байгаа ”эсэргүү” дөрвөн гишүүн юу гэж хэлэв

2014-4-24
0
ЖИРГЭХ
Давхар дээлийг дан болгох хуулийг хэзээнээс хэрэгжүүлж эхлэх тухай санал хураалт болоход УИХ-д хамгийн олон суудалтай АН-аас Х.Баттулга, Р.Бурмаа, Ж.Батзандан, М.Зоригт нарын гишүүд уг хуулийг энэ оны долдугаар сараас хэрэгжүүлж эхлэх нь зөв гэсэн саналыг өгсөн
    Untitled-2Давхар дээлийг дан болгох хуулийг хэзээнээс хэрэгжүүлж эхлэх тухай санал хураалт болоход УИХ-д хамгийн олон суудалтай АН-аас Х.Баттулга, Р.Бурмаа, Ж.Батзандан, М.Зоригт нарын гишүүд уг хуулийг энэ оны долдугаар сараас хэрэгжүүлж эхлэх нь зөв гэсэн саналыг өгсөн. Үүнээс болж Засгийн газрын хувь заяанд нөлөөлж чадах цөөн хэдхэн санал дутсан юм. Хэрвээ дээрх дөрвөн гишүүний нэг нь л эсрэг кноп дарсан бол Н.Алтанхуягийн Засгийн газарт тэсээд үлдэх боломж байсан.  Үүнээс болж сүүлийн үед АН-ынхан хоорондоо ихээхэн асуудалтай байгаа талаар эх сурвалж мэдээлж байна. Тогоон дотроо шийдэх асуудал их байгаагийн дээр гишүүдийнхээ саналыг нэгтгэхээс эхлээд тус намд шийдвэрлэх шаардлагатай маш олон ажил байгаа аж. Үүнээс гадна “Давхар дээл”-ийг тайлах ёстой гэж кноп дарсан өгсөн Х.Баттулга, М.Зоригт, Р.Бурмаа, Ж.Батзандан нарын хувь заяа тун бүрхэг болоод байна. Учир нь АН-ын зүгээс дээрх дөрвөн гишүүнээ шахаж, дарамтлах ажлыг сүүлийн үед хамгийн эрчимтэй хийж байгаа гэнэ. Намынхаа удирдлагуудад элдвээр дарамтуулж, буланд шахуулсан Х.Баттулга, М.Зоригт, Р.Бурмаа, Ж.Батзандан нар энэ асуудлаар өөр, өөрсдийн байр суурийг илэрхийлж явна. Тэдний Чухам тэдний юу гэж ярьсаныг тоймлон хүргэж байна.

батзандан1УИХ-ын гишүүн Ж.Батзандан: Намайг дарамталж байгаа дарга нартай тэмцэнэ


- Намайг янз бүрээр дарамталж байна. Намаас хөөнө гэх мэтээр дарамталж байгаа. Гэхдээ манай намын одоогийн дарга бол өөрөө дүрмээ зөрчиж сонгогдсон хүн. Намын даргыг намын Их хурлаар сонгодог. Гэтэл Н.Алтанхуяг намын их хурлаас сонгогдоогүй. Үндэсний зөвлөлдөх хороог жил бүр хуралдуулж, шинэчилж байх  ёстой. Мөн намын дотоод байгууллагад цус сэлбэлт хийж залуу үеийг оруулж ирэх ёстой юм. Гэтэл өнөөдөр гурван жил Үндэсний зөвлөлдөх хороог хуралдуулаагүй байна. Энэ өөрөө АН-ыг хоцрогдож байгааг харуулж байна. Энэ намд шинэчлэл хэрэгтэй байна. Харин ч жирийн гишүүн намайг огцруулах асуудлыг ярьж байгаа дарга нартай би тэмцэнэ. Ардчилалаа хамгаалахын төлөө мөн энэ намаа шинэчлэхийн тулд би ажиллана. Цаашлаад АН-ын дүрмийг хэрэгжүүлж, Үндэсний зөвлөлдөх хороог хэрэгжүүлэхийн төлөө би тэмцэнэ. Намайг шалгуулна гэсэн. Би хариуд нь "Намайг шалгуулах л газар байвал шалгуул" гэсэн. Ер нь би "давхар дээл"-ийг тайлах асуудлаар гаргасан шийдвэртээ үнэнч байна. Тэднийг дарамталлаа гээд бодлоо өөрчлөхгүй. Би бол ард түмний төлөөлөл. Тэдний өмнөөс шийдвэр гаргана. Түүнээс биш намын шийдвэрээр хөдөлдөг хүн биш. Эдийн засаг уналтад орсон байна. Ард түмний амьдрал доройтсон. Барааны үнэ өдрөөс өдөрт өсч байна. Энэ Ж.Батзандангаас болоод байгаа юмуу. Үгүй шүү дээ.

зоригт УИХ-ын гишүүн М.Зоригт: Өөр сонголт хийсэн нь янз бүрийн учир шалтгаантай

-Намынхаа “Давхар дээл”тэй сайд нарыг нэн даруй дээлээ тайл гэж Р.Бурмаа бид хоёр, гурван сарын хугацаанд ярьсаар ирсэн. АН-ыг бүлэг дотроо ил тод ярьдаг. УИХ-ын гишүүд намын бүлэг дээр аливаа байр суурь илэрхийлснийхээ төлөө шахалтад орж үзээгүй. Тэгэх ч ёсгүй. Дээр дурдсанчлан миний хувьд өөрийн байр сууриа илэрхийлсээр гурван ч сар болсон. Олон нийтэд ярьдаггүй байсан болохоос нам дотроо өөрийн саналаа нээлттэй илэрхийлсэн. Миний сонголтын төлөө намайг хавчих, дараагийн хуралд оруулахгүй байх гэх мэт байдал ерөөсөө ажиглагдаагүй. Мэдээж хууль хэрэгжих хугацааг нааш нь татах ёстой гэдэгт олон гишүүн санал нэгдэж байсан нь үнэн. Гэхдээ яг саналаа өгөх мөчид өөр сонголт хийсэн нь хүн л болсон хойно янз бүрийн учир шалтгаантай. Магадгүй өмнө байсан итгэл үнэмшилтэй байсан зүйл нь биш байсан ч байж болно. Мэдээж цаашид миний байр суурь хэвээр байх болно. УИХ- ын нийт гишүүн “Давхар дээл”-ээ нэн даруй тайлах нь зүйтэй гэдэгт санал нэгдчихээд байна.

бурмааБурмаа: Бүлгийн эрх ашиг болоод намын эрх ашгийг дээдэлнэ гэж яваад байж болохгүй

2016 оноос хэрэгжих ёстой гэсэн бүлгийн шийдвэрээс зөрж өгсөн нь өөрөө сайд болох гэсэн хувийн санаархал биш. Санал хураалтаас ажиглахад сайд хийж байгаа хүн хүртэл өөрөө 2014 оноос гэж байгаа нь хувийн эрх ашиг байхгүйг хэлэх байх. Ер нь хувийн эрх ашиг, бүлгийн эрх ашиг гэхээс илүү ард иргэд, улс орны эрх ашгийг нэгдүгээрт тавих ёстой. Ард түмэн, улс орноо бод” гэж сонгогчид биднийг сонгосон шүү дээ. Өнөөдөр намайг намын жагсаалтаар гарч ирчихээд бүлгийн шийдвэрээс зөрлөө гэж хэлэх хүн байна. Зарим нь тийм утга агуулгатай мессеж хүртэл бичсэн байна лээ. Тэгвэл уучлаарай. Үндсэн хуулиараа УИХ-ын гишүүн гэдэг нь ард түмний элч төлөөлөгч шүү дээ. Улс орны эрх ашгийг дээдэлнэ гэж тангараг өргөж УИХ-ын гишүүн болчихоод дараа нь бүлгийн эрх ашиг болоод намын эрх ашгийг дээдэлнэ гэж яваад байж болохгүй. Хоёрдугаарт, АН-ын бүлэг өөрөө шийдвэр гаргах субьект биш. Зөвхөн зөвшилцөн ойлголцож, төсөлтэй холбоотой мэдээлэл авч үйл ажиллагаагаа уялдуулдаг болохоос биш “Байнгын хорооны тогтоол гарлаа. Үүнийг заавал дага” гэдэг албадлагын газар биш. Бүлэг дээрээ аль болох сайн, муу талаа ярьж ажиллах ёстой. Үүнийгээ ч би бүлгийнхээ хурал дээр тодорхой хэлсэн. Өнөөдөр улс орны эдийн засгийн нөхцөл байдал хэцүү байна. Вальютын ханшийн зөрүү, ард иргэдийн худалдан авах чадвараас ямархуу байгааг харж болно. Өргөдлийн байнгын хорооны даргын хувьд хэлэхэд иргэдээс ирэх өргөдөлд ард иргэдийн амьдрал ямар байна, ямар бэрхшээл тулгарч байгаа нь мэдрэгдэж байна. Ийм байхад УИХ-ын гишүүд өөрсдөө Засгийн газартаа тавих хяналтаа чангатгах хэрэг гарч байгаа юм. Түүнээс биш Засгийн газрынхаа оруулж ирсэн төсөл бүрийн алдаа дутагдлыг нь хэлж шүүмжлэхгүйгээр баталж, толгойг илээд байж болохгүй. Зөвхөн хуулийн хүрээнд шахаж шаардаж, хянаж ажиллах учиртай.

 баттулгаДээрх гурван гишүүний хувьд гаргасан шийдвэртээ тууштай байна хэмээн ярьж яваа бол Х.Баттулга сайд аль хэдийн Н.Алтанхуягтай дайн зарласан байна. Тодруулбал Засгийн газрын гишүүд Х.Баттулга сайдгүйгээр хуралдаж, түүний эсрэг 800 сая орчим төгрөг төсөвлөсөн хар пиарын ажиллагаа эхэлсэн гэх бор шувуу жиргээчдийн дунд байна. Одоогоор Х.Баттулга сайд загас мэт чимээгүй байгаа ч энд, тэнд фракцийнхантайгаа их хуралдаж байгаа аж. Тэрбээр нууц хурлаас гаргасан шийдвэрээ хэрхэн хэрэгжүүлэх нь одоогоор тодорхойгүй байна.

Ажиглагчдын үзэж байгаагаар бол энэ дөрвөн эрхмийг АН-аас хөөвөл АН жинхэнэ улс төрийн дарангуйлагч хүчин болж хувирна гэж үзэж байна. Харин зарим хүмүүс энэ дөрвөн гишүүнээ дүрмийн дагуу гаргах байх. Хэрэв гаргахгүй бол дүрмээ биелүүлээгүйд тооцно хэмээн ярьж байна. Гэхдээ тус намын удирдлагууд "Хэрвээ засгийн газар огцорвол дээрх дөрвөн гишүүнийг намаас хөөнө" гэдгээ хэлсэн. Тэгэхээр Н.Алтанхуягийн газар унавал дээрх дөрвөн гишүүн намаасаа хөөгдөх нь тодорхой болж байна гэсэн үг юм.
Т.Энхэлээ
 
0
ЖИРГЭХ
Санал болгох
У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн ирлээ
УИХ-ын дарга С.Бямбацогтод Европын парламентын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дэд дарга Хана Жалу Муро бараалхав
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (22)

  • zochin (202.70.46.205)
    ardchilsan sanal ugsunuuruu namaas huunu ene ter gej hutsval ene AN ylzarch duussanii shinj,halzan erdienebat dambiijaagiin toodgor altan huyag naraar tolgoiluulj bodlogo chiglelee gargaj baigaa tsagt oligtoi um ard tumnii tuluu hiihgui ee,namiin ner barij yaj idej uuhaal bodno,odoo tegeed uls ornoo bodoj sanal ugsun humuusiig yaj havchij baigaa n ilt bolj baina shuu.....
    2014 оны 04 сарын 25 | Хариулах
  • zochin (103.28.132.34)
    Mongoliin ard tvmen sohor dvlii bish shvv toriin tergvvnvvd min ta nar idej uuj luiwardaj bolno bas hudlaa ard tvmnii erh ashig yrij bolno,(Ard tvmniig huurj mehelsnii toloos ***** ta narin hvvhdvvd chin vvrne haraay haraay muusain luiwarchinguud
    2014 оны 04 сарын 25 | Хариулах
  • Зочин (112.72.13.119)
    Энэ ***** идсэн намуудийг зайлуулбал таарна тэгвэл угаадасийг н долоодог хэдэн баагий л хоосон хоцорч бусад н сайхан амьдарндаа
    2014 оны 04 сарын 24 | Хариулах
  • Зочин (112.72.11.105)
    ta 4 duf
    2014 оны 04 сарын 24 | Хариулах
  • Зочин (202.21.106.170)
    Ene hediig namaas nen dafui huuh heregtei
    2014 оны 04 сарын 24 | Хариулах
  • xxxxxx (202.179.11.202)
    ene 4 gishuuniih zuw yum shigee.ard tumnihe tuluu l ajillh hereteide.
    2014 оны 04 сарын 24 | Хариулах
  • zochin (182.160.6.111)
    uneheer zuw shiidwer gargsan shu ta 4 iim l shudarga bh heregtei amjilt husle
    2014 оны 04 сарын 24 | Хариулах
  • Зөв зөв (202.72.246.134)
    Батзандан гишүүнд амжилт хүсье.Улс орны төлөө гэсэн сэтгэлтэй,шудрага хүн шүү.маш зөв,шийддвэртээ бат зогсоорой. баярлалаа
    2014 оны 04 сарын 24 | Хариулах
  • зочин (122.201.21.210)
    Зөвхөн миний зөв гэж улайрвал түүн шиг мунхаглал хаана ч байхгүй гэдгийг ойлгож гаргасан шийдвэрээсээ олон нийтийн эрх ашгийн үүднээс буцаж чаддаг байх хэрэгтэй.Энэ бол бас нэг чухал чадвар шүү
    2014 оны 04 сарын 24 | Хариулах
  • Ard Mongol (202.179.11.42)
    МАНгарууд арчаагаа алдсан улс төр хийх юм даа. Жирийн ард иргэд улс төрийн боловсролгүй хэдий ч МАНгаруудын явуургүй улс төрийг аль хэдийн дүгнэчихсэн та нарыг даапаалж байна шүү дээ. "алтан" гэгч ДҮФФФ ***** оо
    2014 оны 04 сарын 24 | Хариулах
  • алтан (202.126.89.193)
    элбэгдорж санаачилсан болохоос ман санаачлаагүй гэдгийг санаарай дүфф бичигчээ
    2014 оны 04 сарын 24 | Хариулах
  • Зочин (202.179.11.42)
    АН-ын 4 гишүүн хувийн тоглолтоор улс төр хийхээ болиоч. Та нар МАНгаруудтай нийлж Засгийн газрыг унагалаа гэж бодоход та 4 хожиж магадгүй л дээ. Харин ард түмэн хожихгүй шүү дээ. Улс орны эдийн засаг хүндхэн байгаа энэ үед засгийн газар тогтворгүй болвол түүнийх нь хүнд ачааг ард түмэн л үүрнэ шүү дээ. Муусайн дүр эсгэсэн новшнууд. Ард түмний эрх ашиг гэж донгосоод байгаа нь ёстой ДҮФФ харагдаж байна.
    2014 оны 04 сарын 24 | Хариулах
  • zochin (112.72.13.143)
    4-gishuunee demjij bna. namiin bodlogiig bish eh orni hogjliin bodlogiig demjih hergtei
    2014 оны 04 сарын 24 | Хариулах
  • Зочин (202.179.11.42)
    АН-ын 4 гишүүн хувийн тоглолтоор улс төр хийхээ болиоч. Та нар хэрэв МАНгаруудтай нийлээд Засгийн газрыг унагавал та 4 хожиж магадгүй ч ард түмэн хожихгүй шүү дээ. Тэгээд бас нэг их ард түмний эрх ашиг яриад байгаа юмаа бас
    2014 оны 04 сарын 24 | Хариулах
  • gishuun (103.26.194.12)
    bi ch an-n gishuun davhar deelee tailah ni zuv harin ene 4 uursdiinhuu sanal deer tuushtai l zogsooroi gej helii dee
    2014 оны 04 сарын 24 | Хариулах
  • Ard Mongol (202.179.11.42)
    АН-ынхан МАН гаруудын тавьсан өгөөшинд автах юм даа. Энэ дөрөв нэг их шударга царайлаад ард түмний эрх ашиг яриад байх хэрэггүй шүү дээ. Та нарын бруугаас болж АН дотроосоо хагарвал 1996 оных шиг Засгийн газар нь тогтворгүй болсноос үүдэн ард түмний амьдралд хүндээр тусах болно
    2014 оны 04 сарын 24 | Хариулах
  • нэг зүйл хэлье (122.40.240.162)
    Алтан хуяг гэх даргыг сайн шалгаарай мөн хэрэг үйлдсэн бол арилдаггүй юм шүү гэдгийг сануулна уу!,Алтан хуяг ерөнхий сайдын 48р сургуульд шахсан хувцасаас болж бүхэл бүтэн нэг ангын хүүхдүүд өвдөж хэд хэдэн хүүхэд дахир дутуу болсонг одоо болтол нууж бгаа!
    2014 оны 04 сарын 24 | Хариулах
  • ganga (202.126.91.170)
    hench uls uls turch bish batzandan burmaa metiig asuudal naashtai shiidegdesench zailuulaa bat tulgiig buh urdah hurungu mungnii asuudaluug shalgah heregtei ene bol ushuu awalt bish er ni shudarga bh heregtei
    2014 оны 04 сарын 24 | Хариулах
  • Зочин (202.179.10.82)
    4-gushiinee demjij bna. buruu zuil yu bgaa yum we. haaya ch gesen shudarga bai ldaa
    2014 оны 04 сарын 24 | Хариулах
  • зочин (103.26.194.11)
    Өөрсдийгөө ард түмний мөнхийн төлөөлөл гэж ***** андуур Тийм басйан юм бол намд орох хэрэггүй л байхгүй юу Нгэ цагта анам нам гэчихээд өөрийн хувь хэрэг бүтлээ гэхээрээ нам биүээ гэх нь юуны үлгэр болохыг иргэд мэдэж байгаа Нийтийн үйл хэрэг гэж байдаг болохоос нэг улс төрчийн хэрэг гэж хэзээ ч байхгүй
    2014 оны 04 сарын 24 | Хариулах
  • Зочин (103.10.22.242)
    AN NAM LUBAR XULGAIN YYR BOLLOO
    2014 оны 04 сарын 24 | Хариулах
  • хатгаас (202.126.89.250)
    МАНгаруудын хатгаас ... яваад байна... Одоо 1996 он бишшүүдээ
    2014 оны 04 сарын 24 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
    8 цаг 38 мин
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы санаачилгаар “Хүүхэд хамгаалагч цагдаа” ЕБС-иудад ажиллахаар боллоо
    12 цаг 21 мин
  • Нэг хөл тоормосон дээр, нөгөө хөл хаазан дээр
    12 цаг 44 мин
  • С.Баттулга: Өвлийн улиралд үйлчлэх нийтийн тээврийн бэлэн байдлыг хангаж, аюулгүй зорчилтыг нэн тэргүүнд тавьж байна
    13 цаг 6 мин
  • Эрчим хүчний эх үүсвэрээ 100 хувь нарнаас авдаг "Ногоон өртөө" ашиглалтад орлоо
    13 цаг 9 мин
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
    13 цаг 32 мин
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
    14 цаг 27 мин
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
    15 цаг 13 мин
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
    15 цаг 16 мин
  • Аризона мужийн алдарт Гранд Каньонд хүчтэй үер буусны улмаас 15 хүн сураггүй болжээ
    16 цаг 23 мин
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    16 цаг 30 мин
  • Умард Киприйн эрэгт гатлага онгоц хөмөрсний улмаас 8 хүн амиа алдаж 18 хүн сураггүй болжээ
    17 цаг 0 мин
  • Непалын үерийн дараах аймшигт тоонууд: 800 орчим хүн амиа алдаж, 3000 гаруй хүн сураггүй байна
    18 цаг 37 мин
  • Украинд амиа алдсан Оросын цэргүүдийн баталгаажсан тоо 242 мянга давжээ
    18 цаг 51 мин
  • АНУ Ираны Ларак аралд цохилт өгч, Ойрх Дорнодын мөргөлдөөн дахин хурцдав
    19 цаг 7 мин
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
    19 цаг 12 мин
  • “УРЬХАН” Б.ЧИНБАТЫН ДААЛГАВРААР ГЭМГҮЙ ИРГЭНИЙГ ШОРОНД ХОРЬСОН ШҮҮГЧ Ч.АЛДАРЫГ АЖЛААС НЬ ТҮДГЭЛЗҮҮЛЖ ШАЛГАНА УУ, ШЕЗ-ИЙН ДАРГА АА!
    20 цаг 10 мин
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
    22 цаг 27 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн ирлээ
    Уржигдар 21 цаг 38 мин
  • ФОТО: "Талын Хөх Чононууд" Фижи улсын шигшээ багийн эсрэг тоглоно
    Уржигдар 08 цаг 53 мин
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • FACT: Дэлхий дахинд одоо хамгийн их яригдаж буй 24 хүн
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
  • 9/11 халдлагын гол БУРУУТАНГ шүүх хурал 2028 онд болох тов гарчээ
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Замналынхаа туршид 3000 гаруй дуу хийсэн домогт Долли Партон таалал төгслөө
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
  • NFL-ийн нас барсан тоглогчдын дор хаяж 25 хувьд архаг гэмтлийн гаралтай тархины эмгэг илэрчээ
24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК