Яг одоо чуулганы хуралдаанаар Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэж байна. Өнөөдрийн хуралдаан эхлэхээс өмнө Монгол хөлбөмбөгийн холбооноос УИХ-ын гишүүдэд "Эв нэгдлийн бөмбөг"-ийг бэлэглэв.
Энэ талаар УИХ-ын дарга З.Энхболд "2014 оны зургадугаар сард болох Бразилийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний албан ёсны бөмбөг. Мянга мянган залуусын шүтээн болсон хөлбөмбөгчид энэ бөмбөгөөр тоглоно. Хөлбөмбөг бол дэлхийн хамгийн их үзэгчидтэй дэлхий дахины спорт. Монголын хүүхэд залуус хөлбөмбөгийн спортоор сүүлийн үед ихээхэн хичээллэж байгаа нь сайшаалтай. Азийн клубуудын аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатар хотод тавдугаар сард зохиогдох гэж байгаа. Энэхүү тэмцээнтэй холбоотойгоор Монголын хөлбөмбөгийн холбооноос гишүүдэд бөмбөг дурсгаж байна. Тэмцээний хэсгийн тоглолтонд Монгол Улсаа төлөөлж “Эрчим” баг оролцоно. Тоглолтыг зохион байгуулагчдад, Монголын хөлбөмбөгийн холбоонд УИХ-ыг төлөөлж баяр хүргэе. Гишүүдэд тоглолтын урилга өгсөн байгаа шүү. Гишүүд бөмбөгөө өрөө рүүгээ авч явж болно" гэлээ.

Т.Энхэлээ
Сэтгэгдэл (1)