Яг одоо чуулганы хуралдаанаар “Эдийн засгийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай” тогтоолын төслийг үргэлжлүүлэн хэлэлцэж байна. Уг тогтоолын төслийг Засгийн газраас өнгөрсөн долоо хоногт нэн яаралтай хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн юм.
Уг асуудлыг хэлэлцэх үеэр Д.Ганбат гишүүн “ Монгол улсыг шоронжсон орон гэж гадны хэвлэлд онцоллоо. Энэ үнэн эсэхийг Х.Тэмүүжин сайдаас асууя" гэлээ.
Харин энэ талаар Хууль зүйн сайд Х.Тэмүүжин "Монгол улсыг шоронжсон гэж хэлж байгаа нь хоёр талтай. Манай хуулийн байгууллагуудын хууль сахиулах байдал, мөрдөн байцаах ажиллагаа нь дэлхийн жишгээс хоцорч байгаатай холбоотой байх. Юм л бол хорьж цагддаг, хилийн хорио тогтоодог нь хүчирхийлсэн өнгө аястай байгаа байх. Энэ жилийн хувьд цөөнгүй гадны хөрөнгө оруулагч болон түүнтэй холбоотой хүмүүст хилийн хорио тогтоосон. Гэрчийн мэдүүлэг авах шалтгаанаар шүү дээ. Үүнээс болоод гадны, дотны иргэдийн гадагшаа гарах эрх нь хязгаарлагддаг. Мөн заавал өөрөөр нь хэргийг нь хүлээлгэх гээд цагдан хорьдог. Хөндлөнгийн гэрчийн мэдүүлгээр хэргийг илрүүлэхгүй заавал өөрийг нь эрүүдэн шүүдэг. Тэгэхээр цаашид энэ байдлыг таслан зогсоохын тулд заавал холбогдох хууль тогтоомжийг сайжруулах ёстой. Тэгэхгүй бол баялаг бүтээгчдийг хүчирхийлж, хорьдог гэсэн хандлага олон нийтийн дунд тархлаа. Энэ таван сард өргөн баригдаж байгаа процессын хуулиудаа цогцоор нь өөрчилнө. Ийм хууль гарчихвал биднийг ингэж шүүмжлэх нь бага болно” гэж хариулав.

Т.Энхэлээ
Сэтгэгдэл (3)