Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.20
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

УИХ-ын гишүүдээс Сангийн сайдад тавьсан асуулгын хариуг сонслоо

2014-4-25
0
ЖИРГЭХ

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2014.04.25/ үдээс хойших хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол, Ж.Эрдэнэбат нараас Сангийн сайдад “ 2013 оны төсвийн гүйцэтгэлийг хэрэгжүүлэхэд үүссэн нөхцөл байдал, төсвийн урьдчилсан гүйцэтгэл болон Монгол Улсын Засгийн газраас Япон Улсын санхүүгийн зах зээл дээр арилжаалагдсан “Самурай” бондын хөрөнгийн эх үүсвэр, түүний зарцуулалтын талаар тавьсан асуулга”-ын хариуг сонслоо. Асуулгын хариуг Сангийн сайд Ч.Улаан танилцуулав.

Монгол Улсын 2013 оны төсвийн тодотголоор улсын төсвийн нийт орлого ба тусламжийн дүнг 787.0 тэрбум төгрөгөөр, нийт зарлага ба зээлийн дүнг 809.5 тэрбум төгрөгөөр, хөрөнгийн зардал 557.5 тэрбум төгрөгөөр бууруулсаар байтал жилийн эцсийн урьдчилсан гүйцэтгэлээр улсын төсвийн нийт орлого ба тусламжийн дүн дахин 574.3 орчим тэрбум төгрөгөөр, төсвийн зарлага ба зээлийн дүн 434.4 тэрбум төгрөгөөр, үүнээс хөрөнгийн зардал 307.1 тэрбум төгрөгөөр тасарсан тайлан гарсан байна.
649f453396afe278big
Асуулгын хариуд дурдагдсанаар, “Улсын төсвийн орлогын тасалдлын хувьд томоохон тасралттай орлогууд нь аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, дотоодын болон импортын барааны нэмэгдсэн өртгийн албан татвар болон гаалийн албан татварын орлогууд байна. Улсын төсвийн орлого Монгол Улсын 2013 оны төсвийн урьдчилсан гүйцэтгэлээр төсвийн тодотголоос доогуур төвлөрсөн нь макро эдийн засгийн нөхцөл байдал төлөвлөснөөс доогуур байсан бөгөөд ялангуяа дотоод эдийн засгийн идэвхжил төлөвлөсөн хэмжээнд хүртэл өндөр байж чадаагүй. Түүнчлэн гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ өмнөх оныхоос ихээхэн хэмжээгээр буурсан нь эдийн засгийн идэвхжилд сөргөөр нөлөөлж, улмаар аж ахуйн нэгжүүдийн ашигт ажиллагааг төлөвлөснөөс бууруулсан. Гүйцэтгэл нь баталгаажсан боловч санхүүжилт нь олгогдоогүй ажилд шаардагдах 183.0 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг Монгол Улсын 2014 оны төсвийн тодотголд тусган санхүүжүүлэхээр холбогдох тооцоо, судалгааг Эдийн засгийн хөгжлийн яаманд хүргүүлээд байгаа ч төсвийн тодотгол хийгдэх хугацаа хойшлогдоод байна.

Иймд аж ахуйн нэгжүүдэд олгох хөрөнгийн асуудлыг Сангийн яамнаас өрийн бичиг гарган өгч төлбөрийн үлдэгдлийг баталгаажуулах, шаардагдах хөрөнгийг 2014 оны төсвийн тодотголд тусган шийдвэрлүүлэх талаарх саналаа Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэхээр хүргүүлээд байна. Өнгөрсөн 2013 онд импортоос бусад бараа, ажил, үйлчилгээний нэмэгдсэн өртгийн албан татварын орлогын дутуу төвлөрөлттэй холбоотойгоор аймаг, нийслэлийн орон нутгийн хөгжлийн санд нийт 18.7 тэрбум төгрөгийн орлогын шилжүүлэг хийгдэж чадаагүй. Иймд 2014 оны орон нутгийн хөгжлийн сангийн төлөвлөгөөнд тодотгол хийх замаар ажлын гүйцэтгэл нь баталгаажсан төслүүдийн санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэх чиглэлийг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт Сангийн сайдын тогтоолоор хүргүүлээд байна. Мөн Монгол улсын 2013 оны урьдчилсан гүйцэтгэлээр гадаад худалдааны нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оныхоос 495.7 сая ам.доллар буюу 4.5 хувь, экспорт 112.0 сая ам.доллар буюу 2.6 хувь, импорт 383.7 сая ам.доллар буюу 5.7 хувиар буурсан дүнтэй гарсан. Манай улсын нийт экспортын 90 орчим хувь, төсвийн орлогын 20 гаруй хувийг уул уурхайн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспорт эзэлдэг бөгөөд гадаад зах зээлийн таагүй нөлөөллөөс эдгээр бүтэгдэхүүнээс төсөвт төвлөрөх орлого шууд хамаарч байна. Уул уурхайн салбарын зогсонги байдал, эдийн засгийн бусад салбаруудын өсөлт удааширч хөрөнгө оруулалт, хэрэглээ буурч байгаа нь импортын хэмжээ өмнөх оныхоос буурахад нөлөөлсөн байна” гэлээ.

649f453396afe278big
Мөн “Самурай” бондын хөрөнгийн эх үүсвэр, түүний зарцуулалтын талаарх хариултдаа, “ Монгол Улсын 2014 оны Төсвийн тухай хуулийн 10 дугаар зүйлд 2014 оны төсвийн жилд Засгийн газрын гаргах баталгааны дээд хязгаарыг 2.500.000.0 сая төгрөгөөр тогтоож өгсөн. Дээрх Засгийн газрын баталгааны дээд хязгаарын хүрээнд Монгол Улсын Хөгжлийн банкны “Самурай” үнэт цаасанд засгийн газраас баталгаа гаргасан болно. Монгол Улсын Хөгжлийн банкны 30 тэрбум иены, 10 жилийн хугацаатай “Самурай” үнэт цаасыг 2013 оны 12 дугаар сарын 26-нд хөрөнгө оруулагч нарт санал болгосноор 2014 оны 1-р сарын 6-нд бондын хөрөнгө Хөгжлийн банкны дансанд төвлөрсөн байна. “Самурай” үнэт цаас нь Хөгжлийн банкны үнэт цаас бөгөөд Төсвийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн дагуу эх үүсвэрийг тухайн жилийн төсвийн хуульд тусгаж, Улсын Их Хурлаар баталсаны үндсэн дээр гаргасан Засгийн газрын баталгаа юм” гэв.

Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр, Н.Энхболд, нарын тавьсан асуултад Сангийн сайд Ч.Улаан, Уул уурхайн сайд Ч.Ганхуяг нар хариулт өглөө.

Асуулга тавьсан Улсын Их Хурлын гишүүн Ж.Эрдэнэбат хэлэхдээ, “Зарлага, санхүүжилт тасарч байгаа нь хэтэрхий аялдан дагалдсан төсөвтэй холбоотой. Цаашид төсвөө хэзээ эрүүлжүүлж, хэзээ үнэн бодитой батлаад явах юм бэ. Төсөв дээр олон зүйлүүд тусгагдахгүй өнгөрч байгаа. Цаашид энэ олон хэрэгжүүлж байгаа төсөв, хөрөнгө Их хурлаар хэзээ хянагддаг болох асуудал дээр Сангийн яам, Эдийн засгийн хөгжлийн яам анхаарлаа хандуулах хэрэгтэй” гэлээ.

Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол, Ж.Эрдэнэбат нараас Сангийн сайдад тавьсан асуулгын хариуг сонссоны дараа “Засгийн газрын гишүүнийг огцруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл,   Засгийн газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл  болон  “Эмийн талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай”  Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэх байсан ч гишүүдийн ирц хангалтгүй байсны улмаас эдгээр асуудлыг ирэх долоо хоногийн Пүрэв гарагийн чуулганы нэгдсэн хуралдаанд хэлэлцэхээр шилжүүллээ хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
0
ЖИРГЭХ
Санал болгох
“Богдхан төмөр зам” төслийг хэрэгжүүлэхэд гарсан Засгийн газрын “маш нууц” тогтоол, хуралдааны тэмдэглэлийг төрийн нууцаас гаргалаа
Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
Г.Дамдинням: Тэсрэх, дэлбэрэх бодисын эргэлттэй холбоотой Засгийн газрын тогтоол батлагдлаа
Б.Жаргалан: МАН-ын живж байгаа усан онгоцонд сууж болохгүй
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Баянзүрх дүүргийн Засаг даргаар И.Баттөгсийг сонгож, томилуулах саналыг Нийслэлийн Засаг даргад хүргүүлэхээр боллоо
    2 цаг 21 мин
  • Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд хүүхэд хамгааллын аян хэрэгжиж байна
    2 цаг 54 мин
  • Ухаа худагт үйл ажиллагаа явуулдаг Энержи Ресурс компанийн 2025 оны Тогтвортой хөгжлийн тайлан нийтлэгдлээ
    3 цаг 46 мин
  • ТЦА: Бороо, нойтон цас орж, зөөлөн цасан шуурга шуурахыг анхааруулж байна
    4 цаг 53 мин
  • ХХБ-аас Монгол Улсын гавьяат эдийн засагч төрлөө
    5 цаг 0 мин
  • “Богдхан төмөр зам” төслийг хэрэгжүүлэхэд гарсан Засгийн газрын “маш нууц” тогтоол, хуралдааны тэмдэглэлийг төрийн нууцаас гаргалаа
    5 цаг 35 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    5 цаг 47 мин
  • Г.Дамдинням: Тэсрэх, дэлбэрэх бодисын эргэлттэй холбоотой Засгийн газрын тогтоол батлагдлаа
    6 цаг 30 мин
  • Улаанбаатар марафоны үеэр 06:00-18:00 цагийн хооронд төв замыг хаана
    6 цаг 44 мин
  • Б.Жаргалан: МАН-ын живж байгаа усан онгоцонд сууж болохгүй
    7 цаг 41 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 9 нэмэгджээ
    7 цаг 49 мин
  • Никотин агуулсан цахилгаан тамхи нь тамхинаас гарахад хамгийн үр дүнтэй аргуудын нэг
    8 цаг 11 мин
  • О.Номинчимэг: Орон сууцтай холбоотой асуудлыг хуулийн байгууллага хурдан шуурхай шийддэг байх ёстой
    8 цаг 34 мин
  • ИРГЭД: Хуулийн цоорхойгоос болж л хохирчхоод байна
    8 цаг 57 мин
  • Неймар ДАШТ-д оролцох Бразилын багийн бүрэлдэхүүнд дуудагдлаа
    9 цаг 0 мин
  • Сэрэмжлүүлэг
    9 цаг 40 мин
  • В.Путин Д.Трампыг явснаас хэд хоногийн дараа Хятадад ирлээ
    9 цаг 42 мин
  • Лондон болж буй хоёр төрлийн жагсаалыг тайван барихын тулд олон мянган цагдаа хамгаалалтад гарлаа
    9 цаг 48 мин
  • БАРИМТ: Дэлхий даяар жил бүр таван тэрбум жинсэн өмд үйлдвэрлэгддэг
    9 цаг 49 мин
  • 24 БАРИМТ: Зэвсгийн үйлдвэрийн ажилчдын байгуулсан баг Премьер лигт 22 жилийн дараа дахин түрүүлэв
    9 цаг 57 мин
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • СТАТИСТИК: Улсын начин цолтон бараг л багтаагүй улирлын чансааг тэргүүлж буй ШИЛДЭГ 24 бөх
  • Есөн жилийн дараа Монгол бөхийн өргөөнд түрүүлж байгаа "Ганган Со"-гийн тухай 24 баримт
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • NBA-ийн "Үнэ цэнтэй тоглогч"-оор хоёр жил дараалан сонгогдсон Шай Гилгеус-Александер гэж хэн бэ?
  • 1924 онд Богд хааны голын ногоон ордныг түшиглэн анхны музейг нээснээр орчин цагийн Монголын музейн түүх эхэлсэн түүхтэй
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
  • Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх мэргэшлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
  • Мартин Лютер Кингийн хэлсэн дэлхийг өөрчилсөн ЭШЛЭЛҮҮД
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
24 баримт
  • БАРИМТ: Дэлхий даяар жил бүр таван тэрбум жинсэн өмд үйлдвэрлэгддэг
  • 24 БАРИМТ: Зэвсгийн үйлдвэрийн ажилчдын байгуулсан баг Премьер лигт 22 жилийн дараа дахин түрүүлэв
  • Төрсөн өдөр нь тохиож буй М.Содбаяр буюу Techno4k-ийн тухай сонирхолтой 20 баримт
  • Мартин Лютер Кингийн хэлсэн дэлхийг өөрчилсөн ЭШЛЭЛҮҮД
  • NBA-ийн "Үнэ цэнтэй тоглогч"-оор хоёр жил дараалан сонгогдсон Шай Гилгеус-Александер гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК