Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ч.Хүрэлбаатар: Н.Алтанхуяг, Х.Баттулга хоёрын хэнийг Ерөнхий сайд болгох нь АН-ы хэрэг, гэхдээ тэд нэг тэрэгний хоёр дугуй

2014-4-26
0
ЖИРГЭХ
УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатартай цаг үеийн асуудлуудаар ярилцлаа.

хүрэлбаатар.1УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатартай цаг үеийн асуудлуудаар ярилцлаа.

- Монгол улсын өнөөгийн эдийн засгийг та хэрхэн  дүгнэж байна вэ?

-  Хоёр хоногийн өмнө УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд Монгол улсын эдийн засгийн өнөөгийн байдалд МАН-ын бүлгээс хийсэн маш тодорхой дүгнэлтийг танилцуулсан. Товчхон дүгнээд хэлэхэд энэ Засгийн газрын бодлогын алдаанаас үүдэлтэй төлбөрийн тэнцлийн буюу ханшны хямрал бүтэн жил үргэлжилж одоо санхүүгийн, эдийн засгийн хямралд ороод байна. Ийм дүгнэлтийг эдийн засгийн бодит тоон үзүүлэлтүүдээс гадна ард иргэд, бизнесс эрхлэгчид, эдийн засагчид, судлаачид, олон улсын  нэр хүнд бүхий банк, санхүүгийн байгууллагын судалгаа, санал бодолд үндэслэн хийсэн юм.  Үнэхээр монголчуудын олон олон жилийн хүч хөдөлмөрөөр бий болсон эдийн засгийн өндөр өсөлт, мөнгө санхүү, нэр хүндийг хоёр хүрэхгүй жилийн дотор яаж үрэн таран хийж болдогийг энэ Засгийн газар яруу тодоор харууллаа даа. Үнэхээр харамсмаар.

- Гэхдээ Ерөнхий сайд Н.Алтанхуяг  бол эдийн засаг сайжирч байгаа.  Гадаад худалдааны  алдагдал 97 хувиар буурсан гэж мэдээлж байгаа. Хэн нь үнэн яриад байна вэ?

-  Засгийн газар бодлогын алдаагаа засахгүй бол төгрөгийн ханш унана, эдийн засаг хүндэрнэ ээ гэдгийг манай намын бүлэг яг нэг жилийн өмнө УИХ-ын чуулган дээр мэдэгдэж байсан. Бас 2013 оны 8 дугаар сард УИХ-ын ээлжит бус чуулганыг хуралдуулж, эдийн засгийн хүндрэлээс урьдчилан сэргийлэх бас даван туулах арга замуудыг хэлэлцэхийг Засгийн газраас шаардаж байсныг та санаж байгаа биз дээ. Тэр бүрт  Ерөнхий сайд  “Байдал маш сайн байгаа. Та нар битгий улстөржүүлээд бай” гэж мэдэгдсэн. Харин өнөөдөр энэ Засгийн газар үнэнд гүйцэгдэж, эдийн засгийн байдал хүнд байгааг хүлээн зөвшөөрч “Эдийн засгийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай” тогтоолын төсөл буюу  хямралаас гарах төлөвлөгөөг нэн яаралтай  хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн барьсан. Бүтэн жил алдлаа ш дээ, энэ Засгийн газрын бодлогын алдаа, хариуцлагагүй байдлаас болж бий болсон алдагдал, хохирлыг ард иргэд, аж ахуйн нэгжүүд энэ Засгийн газраас нэхэх байх аа даа.

- 23 заалт бүхий  “Эдийн засгийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай” тогтоолын төслөөр  Монгол улсын эдийн засгийг  100  хоногт сэргээх боломжтой юу?

-  Боломжгүй.  Бодлогын алдаагаа засах тухай нэг ч үг өгүүлбэр байхгүй байгаа юм. Ингэж хэлэх олон үндэслэл бий. Нэг, дахиад л зээл авна гэж байгаа юм. Гэтэл энэ Засгийн газар 1.5 тэрбум ам.долларын Чингис бонд, 300 сая ам.долларын Самурай бонд авсан.  Бас 2014 оны  төсвийг батлахдаа 1.4 их наяд төгрөгийн  Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрсөн.  Ийм их хэмжээний зээл аваад үр дүн нь юу болов оо, долларын ханш 1800 болж, төгрөгийн ханш 30 хувиар буурлаа, эдийн засгийн хямрал нүүрлэлээ, бараа бүтээгдэхүүний үнэ тэнгэрт хадлаа, 23 мянган аж ахуйн нэгж хаалгаа барилаа. Дахиад зээл авах юм гэнэ, ард иргэд, аж ахуйн нэгжээ өрөнд баригдуулахаас өөр арга энэ Засгийн газрын толгойд орохгүй байна гэж үү? Зээл биш хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхээ мэдэхгүй байна гэж үү? Хоёр. Мөнгө хэвлэж үнэ тогтворжуулах хөтөлбөрөө үргэлжлүүлэх юм гэнэ. Тэгвэл төгрөг үнэгүйдэж цаас болно биз дээ. Гурав, Төсвөөс гадуурх олон хөтөлбөрөө төсвийн бүрэлдэхүүн хэсэг болгохгүйгээр үргэлжлүүлэх юм гэнэ.  Төсвийн алдагдлыг улам нэмэгдүүлнэ гэсэн үг биз дээ.  Тэгэхээр  Засгийн газраас өргөн барьсан 23 заалт бүхий төлөвлөгөөгөөр эдийн засаг биш харин хямрал эрчимжинэ. Үүнийг баталгаатай хэлэх байна.  УИХ-ын эдийн засгийн Байнгын хорооноос ажлын хэсэг байгуулагдан ажиллах байх, хир зэрэг төлөвлөгөө боловсруулж оруулж ирэхийг нь харъя.

- МАН-ын бүлгийн гишүүд энэ ажлын хэсэгт орж ажиллана биз дээ?

- Манай бүлгийн гишүүдийн ихэнх нь нэг байнгын хороонд буюу бүтэн жилийн хугацаанд гурван удаа хуралддаг өргөдлийн байнгын хороонд харъяалагддаг. Бид орж ажиллах Байнгын хорооныхоо нэрийг өргөдөлдөө бичээд, УИХ-ын даргад өгөөд бараг хоёр жил болж байна. Шийдэхгүй л байна. Энэхүү үйлдлээрээ манай намыг хохироож байгаа биш Монголоо хохироож байгаагааа энэ АН-хан ойлгохгүй л байгаа юм.   Гадны хөрөнгө оруулагчид монголд улс төрийн зөвшилцөл ойлголцол алга болчихож, дарангуйлал бий болчихож гээд айгаад хөрөнгөө оруулахгүй байгааг АН-хан ойлгохгүй байгаа юм.  

- Ам.доллар түүхэндээ байгаагүйгээр өсөж 1800 төгрөг боллоо.  Үүнд олон хүн санаа зовниж байна?

- Засгийн газар бодлогын алдаагаа засахгүй бол төгрөгийн ханш цаашид унаж, эдийн засгийн уналт үргэлжилнэ.  Нэг ам.долларын ханш 1800 төгрөг хүрлээ. Энэ бол  ам.долларын өсөлтийн дээд хязгаар биш ээ.  Энэ шинэчлэлийн Засгийн газар манай улсын эдийн засгийн муу үзүүлэлтийн  дээд амжилтыг шинэчлэн тогтоож байгаа. Муу үзүүлэлтийн рекордыг “шинэчлэн” тогтоогч гэсэн агуулгаараа “шинэчлэлийн” болж монголын түүхэнд үлдэх байх аа, энэ Засгийн газар.

- Сэдвээ өөрчилье. Засгийн газрын  гишүүн Х.Тэмүүжинг  огцоруулах асуудалд та ямар байр суурьтай байна вэ?

-  Тэмүүжинг өөрийн эрхэлсэн салбарынхаа хууль, эрх зүйн орчинг шинэчлэхийн тулд идэвхитэй санаачлагатай ажиллаж байгаа сайд гэж үздэг.  Хийж байгаа ажлын нь үр дүн гарах болоогүй ээ. Уг нь хийж байгаа ажлын нь үр дүнг үзээд энэ сайд сайн ажилласан уу муу ажилласан уу гэдгийг дүгнэж хэлэх нь шударга ёсонд нийцнэ.  Одоо үүсээд байгаа асуудлын хувьд гэвэл Тэмүүжиний талаар хууль хяналтын байгууллагын гаргаж өгсөн нууц танилцуулгатай танилцсан. Хэдийгээр нууц гээд танилцуулж байгаа хэдий ч зарим нь аль хэдийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарчихсан зүйл байна лээ.  Анх удаа үзэж байгаа материал ч бас байна лээ. Хүний буруутай эсэхийг шүүх л тогтоох учиртай.  Тэгэхээр шүүхийн шийдвэргүйгээр хүнийг буруутгаж болохгүй биз дээ. УИХ-ын нэгдсэн чуулганаар энэ асуудлыг хэлэлцэх үед нь нууц танилцуулга гаргаж өгсөн хууль хяналтын байгууллагууд болон Х.Тэмүүжингээс өөрөөс нь асууж тодруулах олон зүйл байна гэж үзэж байгаа.

- Төрийн тусгай албан хаагчдийн эмнэлэгийн өргөтгөлийн барилгыг  Хууль зүйн яамны  албан тасалгаа  болгосон нь  Төсвийн хууль зөрчсөн нь Х.Тэмүүжинг огцоруулах нэг үндэслэл болсон?

-  Хууль зөрчсөн зөрчөөгүй гэдэг нь тусдаа асуудал, харин эмнэлгийн барилгыг өөрчилж контор болгосон нь маш бүдүүлэг хэрэг гэж үзэж байгаа. Монгол контороор дутаагүй харин эмнэлгээр дутаж байгаа шүү дээ. Уг нь иргэний нийгэм, ард иргэдийн дуу хоолойг сонсдог Засгийн газар байсан бол ийм шийдвэр гарахгүй л байсан. ОХУ-ын Санкпетрбургт нэгэн сургуулийн барилгыг  мужийн шүүх болгох шийдвэр гарахад 500 орчим хүн эсэргүүцэн жагсаал хийхэд тэр өдөрт нь шийдвэрээ өөрчилж байсан жишээ бол бий.

- Н.Алтанхуяг энэ суудлаасаа буухгүйн тулд Х.Тэмүүжин сайдаар “туг тахиж” байна гэсэн яриа байгаа?

-  Надад байгаа мэдээллээр Х.Тэмүүжингийн асуудал бол албан тушаал, эрх мэдлийн төлөө Ардчилсан намын бүлэг фракцийн хоорондын зөрчилдөөнөөс үүссэн. Давхар дээл тайлах асуудал бол өөр асуудал. Одоохондоо энэ хоёр тусдаа асуудал гэж ойлгож байна. Тэмүүжинг огцруулах саналыг АН-тай хамтран эрх барьж байгаа МАХН-ны гишүүн Баасанхүү өргөн барьсан. Давхар дээлийн тайлах асуудлыг Монгол улсын Ерөнхийлөгч  Ц.Элбэгдорж  “Том төрөөс ухаалаг төр рүү” шилжье, төрийн тогтолцооны гажуудлыг цаг алдалгүй засъя гээд санаачилсан. Энэ хоёр асуудал хэдийгээр тусдаа боловч яваандаа холбогдож болохыг бас үгүйсгэхгүй ээ.

- “Давхар дээл”-ний асуудал дээр Ерөнхийлөгч  санаачилсан хуулийн төслөө эргүүлэн татах боломжтой.  Ерөнхийлөгч хуулийн төслөө эргүүлэн татах болов уу?

- “Том төрөөс ухаалаг төр рүү” шилжье, төрийн тогтолцооны гажуудлыг цаг алдалгүй засъя гээд санаачилсан хуулийн төслөө эргүүлэн татвал Ерөнхийлөгчийн нэр хүнд, түүнийг нэр дэвшүүлсэн Ардчилсан намын нэр хүнд ард иргэдийн дунд маш их унана аа гэдгийг аль аль нь мэдэж байгаа байх аа. Татахгүй гэдэгт итгэлтэй байна.

- Н.Алтанхуяг, Х.Баттулга хоёр сайдын суудлын төлөө  “дайтаж” байна.   Х.Баттулга Ерөнхий сайд болох болов уу?

-  АН-ы бүлэг фракцуудын хоорондын зөрчил нь монгол улсын эдийн засгийн өнөөгийн хямралт байдалд хүргэж байгаа нь санаа зовоож байна. Засгийн газар нь нэгдмэл бодлоготой, санаа нэгтэй ажиллаж байж хөгжлийг бий болгодог, харамсалтай нь энэ Засгийн газрын хувьд АН-ын фракцууд яамдуудыг хувьчилаад авчихсан юм шиг ажиллаад байгаа юм.  Тэгэхээр энэ Засгийн газарт аливаа асуудлыг цогцоор нь авч үзэх, хамтын шийдэл гаргах чадвар байхгүй учраас аливаа хүндрэлтэй асуудлыг шийдэхгүйгээр орхиод байгаа.  учраас эдийн засгийн байдал хүндрээд байна гэж би үздэг.  Хэнийг Ерөнхий сайд болгох нь АН-ы хэрэг. Миний хувьд энэ хоёр бол нэг тэрэгний хоёр дугуй, ямар ч ялгаа байхгүй.

- “Шинэчлэлийн” засгийн газрын гишүүдээс хэн хэнд хамгийн түрүүнд хариуцлага тооцмоор байна вэ?

-  Энэ Засгийн газарт чадварлаг сайдууд бий. Нэрийг нь хэлж магтах шаардлага алга. Бүтэхгүй хүмүүс ч бас бий.  Эдийн засгийг хямралд оруулахад үнэтэй хувь нэмэр оруулсан сайд нартай юуны өмнө хариуцлага тооцох хэрэгтэй.  

Эх сурвалж: Доргио.мн

0
ЖИРГЭХ
Санал болгох
У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн ирлээ
УИХ-ын дарга С.Бямбацогтод Европын парламентын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дэд дарга Хана Жалу Муро бараалхав
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (38)

  • mongol (202.21.106.168)
    eniig bitgii sons naadah chingishuun bish , zugeer l neg luivarchin. naadah chin ikh davraaval uvsiig ter chigt ni zarj medne. hamgiin archaagui ***** shuu dee.
    2014 оны 04 сарын 27 | Хариулах
  • Zochin (85.218.60.11)
    Oligarhiin tur uursduu zadarch oichih gej bgaaz
    2014 оны 04 сарын 27 | Хариулах
  • Zochin (85.218.60.11)
    Ard tumniihee sanaliig sonsdogiin songodog üjishee bolson Sweitsaraas sytraötsmaar umaa ene erguutsen AN haan!Swiis-t 1 tomoohon hotiin tibd. Ni 16 - 18 dabhar tsamhag ergen toirondoo humuus zugalah amraltiin talbaitai baigyylah sanal abah gej buten sariin hygatsaand 4 tom agaariin bumbulugiig huurguj olbii anharaliig ter zugt bolgoj ,orshin syygchidad ni zahidal ilgeej sarin daraa jihene sanal asyylgaa yabyylahad orshin syygchid zubshuuruugui sanal ugsun tyl geed barihaa zogooj bn!!!getel manaid hogiin uurnii sanal asyxlga gej ard tumnee hyxrch hedhen hunees absan bolood uursdiin biznesee hiij bn.Yamr ih hugjil debshiliin yalgaa,ardchilaliin yalgaa bn be?endees harahad hyyramch ardchilal nereer hybaaj idegchdiin unen nuur tsarai ?
    2014 оны 04 сарын 27 | Хариулах
  • Зочин (112.72.13.151)
    Үнэн хэлсэн хүнд үхэр өштэй гэж АН ийг дэмждэг баахан сэтгэцийн өөрчлөлтэй юмнууд бнаа наад хүн чинь үнэн л хэлсэн бншдээ
    2014 оны 04 сарын 27 | Хариулах
  • зочин (103.29.144.12)
    чи өөрөө юу хийсэн хэн болоод иймэрхүү юм яриад байгаа юм муу авилгач.өмхий амт.
    2014 оны 04 сарын 27 | Хариулах
  • vyu (103.26.194.5)
    Tumur zam budaa, tegeed ediin zasag dooshoo, battulga, gadnii mungu
    2014 оны 04 сарын 27 | Хариулах
  • ts (103.26.194.21)
    MAH iig dagaval buur ch balarna. ene muu ooroo hen yum be! JENKO eronhii said bolvol ta nar shig l idehgui baihdaa eh oronch hun gej boddog hun olon! Jenkod amjilt!
    2014 оны 04 сарын 27 | Хариулах
  • zochin (103.26.194.2)
    unuudriin uls turiin nuhtsul baidald tun boditoi, onovchtoi dugnelt hiij yarisan baina. Mongoliin ediin zasag tuuhend baigaaguigeer shaldaa buusan gedeg ni unen. Gadnyhan bugd Mongoloos daijlaa. Altanhuyag bol uneheer BISH yumaa.
    2014 оны 04 сарын 27 | Хариулах
  • бодож ярь (49.0.134.234)
    МАН ын гишүүд бусдыг шүүмлэхийн оронд өөрсдийгөө сайн хар. Та нарт баяр, сугар,... мэтийН ТӨРӨӨС БАЯЖСАН, ӨӨРТӨӨ ЧИНЬ ИЖИЛ ТҮҮХТЭЙ НӨХДҮҮД ОЛОН БИЙ. яМАР Ч БАЙСАН ман ОЛ МОНГОЛЫГ ХӨГЖЛИЙН ЗАМД ТАВЬЖ ЧАДАХГҮЙГЭЭ ХАРУУЛСАН НАМ.
    2014 оны 04 сарын 27 | Хариулах
  • G (27.123.214.113)
    Adilhan bodolto bna
    2014 оны 04 сарын 27 | Хариулах
  • ТЭМҮҮЖИНГ АЛАХ ТӨЛӨВЛӨГӨӨ! (202.179.20.221)
    ТЭМҮҮЖИНГ АЛАХ ТӨЛӨВЛӨГӨӨ! . . . . . . . ХУ НАМ буюу МАН-ГАРУУДЫН ХҮН ХОРООХ ГҮТГЭЛЭГИЙН ТҮҮХЭЭС - 1937 онд: "ЯПОНЫ ТАГНУУЛ, ГАДНЫ ТУРШУУЛ..." ХЭМЭЭГЭЭД 30000 ГЭМГҮЙ ХҮНИЙГ БУУДАН АЛСАН, . . . . . . . . 1990 оноос өмнө: "НАМД ТЭРСЛЭГЧ, КОММУНИЗМ, ЗӨВЛӨЛТИЙН ДАЙСАН..." ХЭМЭЭН ГАДУУРХАЖ ЦӨЛЛӨГ, ШОРОНД ОЛНООР НЬ ТАМЛАСАН, . . . . . . . . 1990 оноос хойш: "ТӨРИЙН ОРДНЫ ЦОНХООР ШЭЭДЭГ, ХАР АРХИЧИН..." ГЭЖ ХАРААН ЗҮХСЭЭР С.ЗОРИГИЙГ ОТОЖ АЛСАН, "ХҮҮХЭН ХҮЧИНДЭХ ГЭЖ БАЙГААД НҮҮРЭЭ САМАРДУУЛСАН САМУУН ЯВДАЛТАН..." ГЭЖ ХУДАЛ ШУУГИСААР БАЙЖ О.ДАШБАЛБАР АГСНЫГ ХОРДУУЛАН АЛСАН . . . . . . . . ХАРИН ӨНӨӨДӨР 2014 ОНД ТЭМҮҮЖИНГ: "Хар тамхи болон охидыг худалдан авах хэргийг хөгж v vлсэн сайд... Нялх 3 охинтой Эрхvvгийн саунд зэрэг сексдэж..." ГЭЖ БАЙГАА НЬ ТАНИЛ БИШ БАЙНА ГЭЖ ҮҮ?!
    2014 оны 04 сарын 27 | Хариулах
  • Zalilan tsariat (103.26.194.19)
    Eniig kharakhaar yag zalilan I hiideg khun iim baidag baikh gej bodogdood baidag yum shanhiin said baikhdaa yum khiij baikhgui yaasan ulaan kommunist ve chi kkkkk
    2014 оны 04 сарын 27 | Хариулах
  • lutaa (202.179.29.208)
    hooe chi zailaa ehleed ih hurlaas ***** daraa ni mongoloos ***** daraa ni horvoogoos *****
    2014 оны 04 сарын 27 | Хариулах
  • jagaa (203.194.116.215)
    chi jinxene tendermen baisan bizdee tsaddaggui xulgaichaa chi ug n neg xudagt baix tom gaviyatai
    2014 оны 04 сарын 27 | Хариулах
  • Зочин (112.72.13.184)
    Ene shig luivarchdiig l baihgui bolgoj baij eruul niigem ruu yavna shuu.
    2014 оны 04 сарын 26 | Хариулах
  • zochin (182.160.1.132)
    xvrelbaatar ug ni erenxii said xiij chadaxaar uxaanii cartai dajgui zaluu bid demjix uchirtai
    2014 оны 04 сарын 26 | Хариулах
  • зочин (103.26.194.25)
    Хүрэлбаатар гишүүнтэй ижил бодолтой байна
    2014 оны 04 сарын 26 | Хариулах
  • Зочин (103.26.194.7)
    Энэ сонгуулийн их гарын луйварчин хол очиж хуцмаар юмаа бөөн мөнгө тарааж гарч ирчихээд олон долоон юм солиороод
    2014 оны 04 сарын 26 | Хариулах
  • Зочин (202.126.89.176)
    Яахаараа Баттулга Ерөнхий сайд болдог билээ, Ерөнхий сайд гэдэг боловсролгүй хүний хийдэг ажил биш биз дээ.
    2014 оны 04 сарын 26 | Хариулах
  • Догоо (123.126.157.98)
    Харин ч дутуу ярьжээ
    2014 оны 04 сарын 26 | Хариулах
  • yujrturt (203.194.115.69)
    ***** min bolj uz dee
    2014 оны 04 сарын 26 | Хариулах
  • Луйварчин Хүрлээ (182.160.3.211)
    Энэ сонгуулийн төрийн луйварчин.УИХ-д бүгсэн улаан луйварчин.Олон нөхдөдөө ял өгүүлээд зугатаасан хүн чанаргүй тендерчин
    2014 оны 04 сарын 26 | Хариулах
  • Зочин (166.137.244.26)
    Chi bol bur uu ch bish
    2014 оны 04 сарын 26 | Хариулах
  • Зочин (103.9.90.233)
    yasan AN iinhan aigaad vhlee yu daa ain
    2014 оны 04 сарын 26 | Хариулах
  • Ulzii (49.0.129.1)
    Khurelbaataraa chi uuree tiim ariuhan amitan u
    2014 оны 04 сарын 26 | Хариулах
  • кккк (182.160.33.166)
    Х.Баттулга Алтанхуягаас хамаагүй дээр байлгүй яахав дээ.Мөнгө барьж үзсэн хүн гэдэг өөр шүү дээ. Хүрэлээ бацаан бяцхан пиар хийгээд байна даа...Увс хүн байвал өөрт нь ашигтай шүү дээ
    2014 оны 04 сарын 26 | Хариулах
  • ARAATAN (112.72.13.243)
    ENE LUUVIRCHIN ARAATAN CHINE MUN ARD TUMEN GEJ BODOOJ ENE ZASGIIG UNAGAJ YAAJ ARAA SHUDEE YRZAILHA NURENGRUU DAIRAH VEEL GEJ BODOJ BAIGAA
    2014 оны 04 сарын 26 | Хариулах
  • bagii (112.72.13.9)
    hulgaich hulgaichiig bariarai gedeg unen baina
    2014 оны 04 сарын 26 | Хариулах
  • АЮУШ (103.26.194.22)
    CAHГИЙН ЯАМНЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА БАЙХДАА АВИЛГАЛЫГ МОНГОЛД ЦЭЦЭГЛҮҮЛСЭН ХУЛГАЙЧВ СУГАР ХӨӨРХИЙ ЭНЭ ХУЛГАЙЧИЙН ДЭРГЭД ЮУ Ч БИШ ЮМ ШҮҮ ДЭЭ. ШОРОНД Л СУУЖ БАЙХ ЁСТОЙ НОВШ Л ДОО.
    2014 оны 04 сарын 26 | Хариулах
  • Hulgans (103.26.194.14)
    Hurelbaataraa ydaj zob garch irchiheed tom duugaraach. Ta bugdiinhee hiisen uil lai ybsaar ene tsag ued garch ilerch baigaag ard rumen bid ylgahtaigaa baina shuu. Oorsdiinhoo indsen uusniig il bolchih bii gehdee l Temujin saidiig unagaah gej ulairch bgaa biz dee. Lumbar chin mini. Chi ooroo huulia Norfolk zob songohdchihood tom yriach chi hen ym be.
    2014 оны 04 сарын 26 | Хариулах
  • энхээ (103.26.194.10)
    энэ нэг санал луйвардагч гөлөг утасны цаанаас их томорноо очихоор салгалаад алийгаа алддаг хүүр
    2014 оны 04 сарын 26 | Хариулах
  • Зочин (182.160.35.129)
    Энэ муу ***** шээс юу юм бэ юу ч биш. Төрийн хар бэртэгчин. зайлуулбал таарна. Монголд л гай тарьдаг хүн.
    2014 оны 04 сарын 26 | Хариулах
  • Зочин (202.21.125.130)
    Хүрэлбаатар Монгол улсад юу хийв? Иргэдийн саналыгхудалдаж авч чадсан байх. Х.Баттулга юу хийв. Төмөр замын бодлогыг батлуулсан Чингэсийн цогцолбор бариулж монгол орныг сурталчилсан гээд.... зөндөө зөндөө юм бий. Хүрэлбаатар Баттулга хоёрыг зүйрлэвэл нэг нь тухайлбал Хүрэлбаатар хулгана, Баттулга заан байхгүй юү
    2014 оны 04 сарын 26 | Хариулах
  • hi (202.179.11.170)
    Ичиж үхээч, өөрийхөө толгой дээрх ... харахгүй байж Чи тэднээс илүү аймшигтай амьтан, сонгуульд ч гэсэн луйвар хийж гарч ирчихээд юун их юм ярьдаг ***** вэ
    2014 оны 04 сарын 26 | Хариулах
  • 5112 (202.55.191.130)
    ЧИ САЙД БОЛОХ ГЭЖ НЭГ НАМЫНХАА ДОЛГОРЫГ НУХАЖ УНАГАЖ БАЙСНАА ЮУ ГЭХ ВЭ ??? ЧИ ЯМАР УЛС ТӨРИЙН БАРОМЕТР ЮМУУ ??? НЭГ Л ИХ ТОМ ГЭЖ ӨӨРИЙГӨӨ БОДДОГ БАЙХ НЬ. ЧИ БОЛ УЛААН ЛУЙВАРЧИН... ИЧДЭГГҮЙ ХОР ХУТГАГЧ...
    2014 оны 04 сарын 26 | Хариулах
  • 5112 (202.55.191.130)
    Ч.ХҮРЭЛБААТАРАА... МУУ ЛУЙВАРЧААН... ЧИ БИТГИЙ "Х У Ц"... БУХЫН ДООДОХЫГ ХАРЖ ҮНЭГ ШИГ ТУРЖ "Ү Х"...
    2014 оны 04 сарын 26 | Хариулах
  • Зочин (103.9.91.146)
    zuw yrijee hu
    2014 оны 04 сарын 26 | Хариулах
  • Зочин (103.26.194.8)
    Ерөнхийлөгчийг японд эмчилгээ хийх хооронд МАН болон Энхбаяр МАХН ын коммунистууд АН ын хагалаад төрийн эргэлт хийх санаархал будааааа
    2014 оны 04 сарын 26 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
    7 цаг 51 мин
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы санаачилгаар “Хүүхэд хамгаалагч цагдаа” ЕБС-иудад ажиллахаар боллоо
    11 цаг 34 мин
  • Нэг хөл тоормосон дээр, нөгөө хөл хаазан дээр
    11 цаг 57 мин
  • С.Баттулга: Өвлийн улиралд үйлчлэх нийтийн тээврийн бэлэн байдлыг хангаж, аюулгүй зорчилтыг нэн тэргүүнд тавьж байна
    12 цаг 19 мин
  • Эрчим хүчний эх үүсвэрээ 100 хувь нарнаас авдаг "Ногоон өртөө" ашиглалтад орлоо
    12 цаг 22 мин
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
    12 цаг 45 мин
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
    13 цаг 40 мин
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
    14 цаг 26 мин
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
    14 цаг 29 мин
  • Аризона мужийн алдарт Гранд Каньонд хүчтэй үер буусны улмаас 15 хүн сураггүй болжээ
    15 цаг 36 мин
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    15 цаг 43 мин
  • Умард Киприйн эрэгт гатлага онгоц хөмөрсний улмаас 8 хүн амиа алдаж 18 хүн сураггүй болжээ
    16 цаг 13 мин
  • Непалын үерийн дараах аймшигт тоонууд: 800 орчим хүн амиа алдаж, 3000 гаруй хүн сураггүй байна
    17 цаг 50 мин
  • Украинд амиа алдсан Оросын цэргүүдийн баталгаажсан тоо 242 мянга давжээ
    18 цаг 4 мин
  • АНУ Ираны Ларак аралд цохилт өгч, Ойрх Дорнодын мөргөлдөөн дахин хурцдав
    18 цаг 20 мин
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
    18 цаг 25 мин
  • “УРЬХАН” Б.ЧИНБАТЫН ДААЛГАВРААР ГЭМГҮЙ ИРГЭНИЙГ ШОРОНД ХОРЬСОН ШҮҮГЧ Ч.АЛДАРЫГ АЖЛААС НЬ ТҮДГЭЛЗҮҮЛЖ ШАЛГАНА УУ, ШЕЗ-ИЙН ДАРГА АА!
    19 цаг 23 мин
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
    21 цаг 40 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн ирлээ
    Уржигдар 21 цаг 38 мин
  • ФОТО: "Талын Хөх Чононууд" Фижи улсын шигшээ багийн эсрэг тоглоно
    Уржигдар 08 цаг 53 мин
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • FACT: Дэлхий дахинд одоо хамгийн их яригдаж буй 24 хүн
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
  • 9/11 халдлагын гол БУРУУТАНГ шүүх хурал 2028 онд болох тов гарчээ
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Замналынхаа туршид 3000 гаруй дуу хийсэн домогт Долли Партон таалал төгслөө
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
  • NFL-ийн нас барсан тоглогчдын дор хаяж 25 хувьд архаг гэмтлийн гаралтай тархины эмгэг илэрчээ
24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК