
Азийн төсвийн зарлагын удирдлагын холбооны жилийн уулзалт энэ оны 06 дугаар сарын 11-13-нд Улаанбаатарт болно. Тус хурлыг олон улсын байгууллагуудын дэмжлэгтэйгээр зохион байгуулахыг Сангийн сайд Ч.Улаанд даалгалаа. Мөн Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан “Хүнс тэжээл, нийгмийн халамжийн төсөл: нэмэлт санхүүжилт”-ийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэх нь зүйтэй гэж үзлээ. Түүнчлэн, Монгол Улсын Засгийн газар, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага хооронд байгуулсан “Инженер, технологийн дээд боловсрол төслийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай” хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэх нь зүйтэйг гэж үзлээ.