Монгол Улс, БНХАУ-ын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай гэрээ байгуулсны 20 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос БНХАУ-ын дарга Си Зиньпинд, Ерөнхий сайд Н.Алтанхуягаас Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцянд, Гадаад харилцааны сайд Л.Болдоос Гадаад хэргийн сайд Ван И-д баяр хүргэсэн захидлуудыг БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яаманд гардуулав.Мөн энэ үеэр БНХАУ-ын дарга Си Зиньпинээс Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид, Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцянаас Ерөнхий сайд Н.Алтанхуягт, Гадаад хэргийн сайд Ван И-гээс Гадаад харилцааны сайд Л.Болдод тус тус баяр хүргэсэн захидлуудыг тус Элчин сайдын яамнаас монголын талд гардууллаа.
Одоогоос 20 жилийн өмнө 1994 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр хоёр тал Монгол Улс, БНХАУ-ын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай гэрээнд гарын үсэг зурсан юм.
























































