Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Эргэлзээ тайлагдлаа

2014-4-28
0
ЖИРГЭХ

    18714fcfad9a8292bigХүлээлт дууслаа. Хүлээс ч тайлагдлаа. Улс төрд үүсээд байсан олон асуудалд Ерөнхийлөгч ямар тайлбар өгөх бол гэсэн ард түмний хүлээлт ариллаа. Тод­руулбал, УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнээр ажиллахгүй гэх заалтыг тусгасан Засгийн газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг Ерөнхийлөгч өргөн мэдүүлээд байгаа. Улс төрийн намууд ч уг асуудлаар талцаж, нам дотроо хуваагдаж, хуулийн төслийг энэ оны долдугаар сарын 1-нээс, 2016 оны долдугаар сараас хэрэгжүүлэх ёстой хэмээн маргалдаж эхэлсэн юм.

Эрх баригч, сөрөг хүчин, гуравдагч хүчний улстөржих том сэдэв болж зарим нь бүлгээсээ гарч, зарим нэг нь намаасаа хөөгдөх шалтгаан болж байгаа энэ хуулийг санаачилсан Ерөнхийлөгч эгүүлэн татах уу, хориг тавих болов уу, эсвэл намын гишүүдээ хаацайлахгүй тэр чигээр нь зүтгүүлэх болов уу гэдэг хүлээлт нийгэмд үүсээд байсан юм. Тэр хүлээлтийн хариуг Ерөнхийлөгч өнгөрөгч бямба гарагт UBS телевизийн “Кофе юу, цай юу” нэвтрүүлэгт оролцохдоо өглөө.

Дан давхар дээл, Оюутолгой, Тавантолгой, Х.Тэмүүжингийн шинэчлэл зөв үү гэх мэт ард түмнийхээ хүлээсэн бүх асуудалд хариулт өгч, ёстой л дотрыг нь уужиртал, одоо юу хүлээх вэ Ерөнхийлөгчийнхөө үгийг сонсчихлоо, эргэлзээ тайлагдлаа гэж хэлтэл нь тодорхой хариулт өгчихлөө. Эв нэгдлийг хангадаг гэдгээ ч энд хөндсөн олон асуудалд голыг нь олсон хариулт өгснөөрөө харуулж чадсан юм. Ерөнхийлөгч санаагаа маш тодорхой илэрхийлсэн. Нэг зүйлийг дутуу хэлчихлээ дээ гэж санаа алдахааргүй болтол нь хариулт өгч чадсан гэж дүгнэхэд буруудах юмгүй. Тухайлбал, “Давхар дээл”-ийг тайлуулах талаар Ерөнхийлөгч хэлэхдээ “Дөнгөж хөл нь усанд хүрэхэд ямар их сандарч байна аа, энэ хүмүүс. Цаашаа хариуцлагын маш олон хууль орж ирнэ. Миний оруулсан хууль Засгийн газрыг огцруулах асуудал болоод хувирчихлаа.

Энэ чинь шал өөр асуудал. Хуулийн хугацааг би 2016 оны долдугаар сарын 1-нээс гэж санаандгүй хэлээгүй. Хуулийн хугацааг тулгачихаар баталдаггүй. Хугацааг наашлуулчих юм бол би хориг тавина аа гэж хэлсэн. Маш тодорхой шүү. 2016 он хүртэл гишүүд өөрсдийгөө бэлтгэг. Би сайд болно, гишүүн болно гэж бэлтгэг. Ер нь цаашдаа сав саванд нь оруулъя. Дээл, дээлээ л өмсөг. Фракцийн дүрэмд орчихсон бие биеэ барьцаалсан, 17 нь азаргалсан байдлаар явуулахгүй. Хуулиа эгүүлэн татаад үр дүн гарахгүй. Одоо л шийдмээр байна” хэмээн ярилаа.

Мэдээж Ерөнхийлөгч хуулиа эргүүлж татахгүй, харин хугацаагаар оролдвол хориг тавина шүү гэдгээ хэлчихлээ. Улстөрчид, улс төрийн намууд ч энэ асуудлаар улстөржөөд хол явахгүй нь ээ. Ерөнхий сайдыг улс төрийн, эдийн засгийн удирдлагыг гартаа ав гэдгийг хэлсэн гэдэг үг бүх шийдвэрээ чи гарга. Улс төрийг тогтвортой байлга гэсэн итгэл гэж харахаас өөр аргагүй. Улс төрийн тогвортой байдлыг л хүсч байгаа, Н.Алтанхуяг сайд энэ бүхнийг гартаа атгаад явж чадна гэж харж байгаа ч Засгийн газарт хариуцлага алдсан учраас Н.Батбаяр нарын сайдуудтай хариуцлага ярих ёстой гэж харжээ. Нийгмийн хүлээлтийг ч зөв олж харсан бололтой. Ерөнхийлөгчийн хэлснээр Засгийн газар улс орноо хөгжүүлэх, хямралаас гарах  гарцаа эрчимжүүлэх, үүний тулд салбарынхаа ажлыг хийж чадахгүй байгаа зарим сайдуудтайгаа хариуцлага тооцох замаар  ажлаа хийх хэрэгтэй болжээ. Н.Алтанхуяг сайд төрийг тогтвортой байлгаж чадах эсэхийг хүлээх л үлдлээ.

Ажлаа хийж чадахгүй байгаа, Монголд гай болж байгаа нэр заагаад хэлчихсэн гурван сайдыгаа чихнээс нь татаж оруулж ирээд хариуцлага ярих уу гэдгийг харж байя. Дараагийн хүлээлт үүсгэсэн асуудал бол Хууль зүйн сайд Х.Тэмүүжингийн асуудлыг хэр­хэн хүлээж авсан бол гэдэг байв. Ерөнхийлөгч “Х.Тэмүүжин алдаа гаргасан. Тэр алдаагаа засч чадна гэдэгт итгэж байна” гэх учир битүүлэг жиргээгээрээ юу хэлэх гэсэн бэ гэдгээ ч энэ үеэр ярьсан юм. Хууль шүүхийн салбарын ши­нэчлэл бол Х.Тэ­мүүжин сайд, Ерөнхийлөгч Ц.Эл­бэг­дорж хоёрыг нэг цэгт уул­зуулж байгаа ганц зорилго. Зо­рил­гынхоо төлөө энэ хоёр хүн тууш­тай тэмцэнэ, зорилгоосоо юу ч болж байсан ухрахгүй гэж ард түмнийхээ өмнө амлаж бай­сан. Харин тэр амлалтыг нь биелүүлэх нэг жигүүрээ ху­галахгүй гэдгээ ч тодорхой илэр­хийлчихлээ.

Өөр юу хэ­рэг­­тэй гэж. Хууль шүүхийн сал­­барын шинэчлэлийг хүсч бай­гаа, эв нэгдлийг хангагч Ерөн­хийлөгчийн байр суурь тодорхой, цаашдаа ч хувирах­гүй юм байна. Төрийн тэр­гүүний үгийг л ард түмэн хү­лээж байсан. Яагаад гэвэл энэ хоёр хүн шинэчлэл гэж ярьж, ши­нэчлэлийн төлөө дуугарсан учраас. Ерөнхийлөгч, Х.Тэмүү­жин хувь хүнийхээ хувьд алдаа гар­гаж болох ч тэр алдаагаа засч чадна гэж итгэдэг гэдгээ хэлж байна. Ерөнхийлөгч “Бид хууль шүүхийн шинэчлэлээс алхам ч ухрахгүй. Энэ Засгийн газ­рын эхэлж огцруулах сайд Х.Тэмүүжин биш” гээд хэл­чихлээ. Х.Тэмүүжин бол үнэт зүйлтэй залуу хүн гэдгийг хүлээн зөвшөөрлөө.

Тэрбээр “Сайн улстөрч болохын тулд есөн шид нь бүрэлдэх ёстой гэж би хэлдэг. Тэр бол үнэлэмжтэй учраас нэг шид нь бүрдсэн. Бас харилцаа гэдэг бол бас нэг шид. Харилцаандаа анхаарах ёстой. Ухрах зүйл байгаа бол ухрах хэрэгтэй. Дандаа 100 хувь гэж байхгүй. 40 нь тэдний зөв байхад 60 нь Х.Тэмүүжингийн зөв л байдаг. Хуулийн шинэчлэл хийнэ гэдэг амаргүй. Шинэчлэл дээр алдаа гардаг. Гэхдээ тэр алдаагаа засчих юм бол цаашаа явна. Тэр Монголын хөгжилд гай болоогүй. Хууль зүйн салбарын шинэчлэлд ч гай болоогүй. Алдаагаа засахгүй яваад байсан учраас л ноцтой гэсэн юм. Гэхдээ тэндээс сургамж авч чадах хүн бол Х.Тэмүүжин. Одоо УИХ-ын чуулганаар маш чухал хуулийн төсөл орж ирэх гэж байна. Маш том хууль. Гэмт хэргийн тухай хууль. Энэ бол хүн бүхний хувь заяанд нөлөөлнө. Бүх хүмүүсийн амьдралд нөлөөлөх хууль. Хууль шүүхийн шинэчлэл одоо жинхэнэ утгаараа хүний амьдрал руу орно.

Х.Тэмүүжин зөв зүйлийн төлөө зорьж байгаа. Х.Тэмүүжинг зайлуулах асуудал яригдвал чи эхлээд явна шүү гэж би Б.Билэгтэд хэлсэн” хэмээн ярьсан юм. Огцруулах асуудлыг дөнгөж өргөн ба­рихад нь л “Огцруулахгүй ээ. Хамгаална. Бид хамгаалж бай­гаад хууль шүүхийн шинэчлэлээ хийнэ” гэдгээ хэлж байжээ. Эх­нээсээ л тодорхой байсан байр суурь, нэг зорилгын тө­лөө зүтгэж яваа, улс төрд биш ард түмэнд хэрэгтэй залуу сай­дыг огцруулахгүй гэдэг бол Ерөн­хийлөгч, хууль шүүхийн сал­барын шинэчлэлийн тө­лөө явж байгаа хүмүүс, тэр дундаа шинэчлэлийг хам­гийн ихээр хүсч байгаа ард түм­ний зорилго юм байна. Олон ч хүний эргэлзээг энэ ярилц­лага тайлсан. Ард түмэн Ерөнхийлөгчийн шийдвэрийг хүлээж байсан юм байна. Нээрээ ч алдчихсан юм болов уу. Тэр ноцтой алдаа гэдэг нь юу юм бол.

Нэг зорилгын төлөө явж байгаа хоёр хүний нэг нь үнэхээр алдчихав уу гэсэн эргэлзээ, хүлээс тэднийг зангилж байсан ч одоо Х.Тэмүүжингээр оролдож байгаа нөхдүүд хэн нэгний захиалгаар гэдгийг ойлгож, зөв буруу ойлголтоо цэгцэлж чадлаа. Энэ л том амжилт. Цааш­лаад Х.Тэмүүжингийн зөв гэдгийг намынх нь жирийн ги­шүүд ч хүлээн зөвшөөрч эхэл­жээ. АН-ын Гүйцэтгэх зөв­лөл хуралдаж, УИХ дахь на­мын бүл­гийн гишүүддээ Х.Тэмүү­жинг хамгаалах ёстой гэдэг чиг­лэл өгчээ. АН-ын гишүүд хэн нэгэн эрхтэн дархтан албан ту­шаалтан, хувийн эрх ашигт бус намын жирийн гишүүд, ард тү­мэндээ үйлчилж чадах эсэх нь энэ пүрэв гарагт харагдах нь. Шинэчлэлийг ухраах уу, урагш­луулах уу, гишүүд ээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн ирлээ
УИХ-ын дарга С.Бямбацогтод Европын парламентын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дэд дарга Хана Жалу Муро бараалхав
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (14)

  • dashg (49.0.195.53)
    mash zuv saikhan khelsen Batbayar said bol ogtsrokh buyu bur ter yam ene zasagt yostoi khereggui ,temuujin bol tuushtai bas erenkhiilegchiin khelsen dugnelt khiigeed buruu bgaa bol zasakh kheregtei.yalanguya emnelgiin talaar ergej neg kharakh l kheregtei negent tonog tukhuuromjiig suurluulsan bkhad tegj zutgekh khereggui shuu zaluu mini
    2014 оны 04 сарын 29 | Хариулах
  • 19001973 (103.26.194.3)
    Авто тээврийн цоо шинэ лавлах нээгдлээ. Та авто тээвэр, аялал жуулчлалын талаарх бүхий л мэдээллээ авто тээврийн төвлөрсөн лавлах 19001973-аас лавлаарай.Шинэ итгэл, шинэлэг үйлчилгээАвто тээврийн цоо шинэ лавлах нээгдлээ. Та авто тээвэр, аялал жуулчлалын талаарх бүхий л мэдээллээ авто тээврийн төвлөрсөн лавлах 19001973-аас лавлаарай.Шинэ итгэл, шинэлэг үйлчилгээ
    2014 оны 04 сарын 29 | Хариулах
  • Зочин (103.26.194.2)
    Ebeed bayar hurgey... AMJILT.
    2014 оны 04 сарын 29 | Хариулах
  • Zochin (85.218.60.11)
    Kofe u tsai u gedegiig uzsen,umnu ni yarisanaa hoino ni uguisgeed l baisan.yagad aldaatai hunee umguuluud baidag um bol ene AN han!MAN iin hun baisan bol ch dyyssaoon .Minii bodloor bol Emnelegiig hyyli zuin offiss bolgoson,3 terbymiin aldagdal gargasan hun zubddug tsag irsen um bn baidag um bn l daa
    2014 оны 04 сарын 29 | Хариулах
    • Chaddag ni HIIDEG ba Chaddaggui chi met ni SHUUMJILJ suuhaas uuriig hiij chadahgui.
      2014 оны 04 сарын 29
  • mongol (98.228.198.61)
    bi hediigeer harid amidarch baigaa ch gesen mongol orniihoo toloo bainga sanaa zobj chih tabij syydag negen.manai eronhiilogch maani yneheer ch yls toriin togoond chanagdaj jinhene tom yls torch boljee deerhi yariltslaga ni yostoi l olon hyyhdiin etseg hyyhdyydiinhee tyhai yarij baigaa ym shig l yarilaa tanid bayarlalaa.mongold dahin iim hyn toroh bolob yy? mongolchyyd maani dandaa l syyldej hynii aranshing tanidag gem baidag daa ene hyniig ch gesen myy heleed baigaa hymyys daraa ni oilgono doo.Ter Temyyjin said bol yostoi l zalyy hynii shiidmeg zantai shydraga hyn shig l sanagddag yhaant mongolchyyd maani ynen moniig oilgoj har tsagaaniig yalgah biz dee minii mongoliin ard tymniig byrhan orshoog!
    2014 оны 04 сарын 28 | Хариулах
  • 5112 (202.55.191.130)
    ОЙРЫН ХЭДЭН ЖИЛДЭЭ ЭЛБЭГЭЭ ШИГ МОНГОЛ УЛСАА БОДСОН ЕРӨНХИЙЛӨГЧ ЛАВ Л ОЛДОХГҮЙ... МОНГОЛ ТҮМНИЙХЭЭ АСУУДЛЫГ ЗӨВ ШИЙДСЭНД ТАЛАРХАЖ БАЙНА...
    2014 оны 04 сарын 28 | Хариулах
  • Ard Mongol (202.179.11.42)
    He he-д: "Сурамгай хүн хэлэмгий" гэгчээр МАНгаруудын захиалгын дагуу өөрөө ийм ажилд нь оролцдог болохоор өөрсөдтэйгээ адилхан бодож байгаа юм байна л даа. Ха ха
    2014 оны 04 сарын 28 | Хариулах
  • Зочин (202.179.11.42)
    He he Чи юу мэдэж хуцаад байгаа ***** вэ. Муу МАНгаруудын шээс минь
    2014 оны 04 сарын 28 | Хариулах
  • Ard Mongol (202.179.11.42)
    Ард түмний, ардчилсан ерөнхийлөгчдөө баяр хүргье. Танд баярлалаа. Ёстой улс орны эцэг шиг байлаа. АН-ынхан маань Ерөнхийлөгчийнхөө байр суурийг харгалзан үеэж дотооддоо эв түнжинтэй байж энэ бүхний ард гарч чадна гэж ардчиллыг дэмжигч мянга мянган иргэд горьдож найдаж байгаа шүү. Та бүхэнд амжилт хүсье. АН, МАХН, МҮАН-ынхан та нар чадна шүү
    2014 оны 04 сарын 28 | Хариулах
  • Зочин (103.10.21.76)
    erunhiilugchid bayar hurgie
    2014 оны 04 сарын 28 | Хариулах
  • Hehe (180.149.78.26)
    Temuujin husagdah ni todorhoi bolj Aihdaa alaigaa aldaad hevlel bolgonoor uuriiguu hamgaaluulsan hudlaa yum bichuulj Heden oyutnaar mungu ugch jagsaal hiilgeed zuragtaar uuriiguu magtuulaad Husagdana geed uhaan aldaj bna daa
    2014 оны 04 сарын 28 | Хариулах
  • Зочин (202.179.2.183)
    24tsagch elbegeegiin buunii nohod...!
    2014 оны 04 сарын 28 | Хариулах
    • 5112
      ҮНЭН ҮГ ХЭЛСЭН ХҮНД ХҮН ӨШӨӨТЭЙ, ҮХЭР УНАСАН ХҮНД НОХОЙ ӨШӨӨТЭЙ ГЭЖ ЧИ БИТГИЙ Х У Ц....
      2014 оны 04 сарын 28
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
    7 цаг 51 мин
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы санаачилгаар “Хүүхэд хамгаалагч цагдаа” ЕБС-иудад ажиллахаар боллоо
    11 цаг 34 мин
  • Нэг хөл тоормосон дээр, нөгөө хөл хаазан дээр
    11 цаг 57 мин
  • С.Баттулга: Өвлийн улиралд үйлчлэх нийтийн тээврийн бэлэн байдлыг хангаж, аюулгүй зорчилтыг нэн тэргүүнд тавьж байна
    12 цаг 19 мин
  • Эрчим хүчний эх үүсвэрээ 100 хувь нарнаас авдаг "Ногоон өртөө" ашиглалтад орлоо
    12 цаг 22 мин
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
    12 цаг 45 мин
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
    13 цаг 40 мин
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
    14 цаг 26 мин
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
    14 цаг 29 мин
  • Аризона мужийн алдарт Гранд Каньонд хүчтэй үер буусны улмаас 15 хүн сураггүй болжээ
    15 цаг 36 мин
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    15 цаг 43 мин
  • Умард Киприйн эрэгт гатлага онгоц хөмөрсний улмаас 8 хүн амиа алдаж 18 хүн сураггүй болжээ
    16 цаг 13 мин
  • Непалын үерийн дараах аймшигт тоонууд: 800 орчим хүн амиа алдаж, 3000 гаруй хүн сураггүй байна
    17 цаг 50 мин
  • Украинд амиа алдсан Оросын цэргүүдийн баталгаажсан тоо 242 мянга давжээ
    18 цаг 4 мин
  • АНУ Ираны Ларак аралд цохилт өгч, Ойрх Дорнодын мөргөлдөөн дахин хурцдав
    18 цаг 20 мин
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
    18 цаг 25 мин
  • “УРЬХАН” Б.ЧИНБАТЫН ДААЛГАВРААР ГЭМГҮЙ ИРГЭНИЙГ ШОРОНД ХОРЬСОН ШҮҮГЧ Ч.АЛДАРЫГ АЖЛААС НЬ ТҮДГЭЛЗҮҮЛЖ ШАЛГАНА УУ, ШЕЗ-ИЙН ДАРГА АА!
    19 цаг 23 мин
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
    21 цаг 40 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн ирлээ
    Уржигдар 21 цаг 38 мин
  • ФОТО: "Талын Хөх Чононууд" Фижи улсын шигшээ багийн эсрэг тоглоно
    Уржигдар 08 цаг 53 мин
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • FACT: Дэлхий дахинд одоо хамгийн их яригдаж буй 24 хүн
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
  • 9/11 халдлагын гол БУРУУТАНГ шүүх хурал 2028 онд болох тов гарчээ
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Замналынхаа туршид 3000 гаруй дуу хийсэн домогт Долли Партон таалал төгслөө
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
  • NFL-ийн нас барсан тоглогчдын дор хаяж 25 хувьд архаг гэмтлийн гаралтай тархины эмгэг илэрчээ
24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК