
УИХ дахь АН-ын бүлгийн хурал өглөө 10.00 цагаас эхлэн хуралдаад дөнгөж сая завсарлага авлаа. Бүлгийн хуралдаанаар дөрвөн асуудал хэлэлцэх байсан ч эхний асуудал буюу
Эдийн засгийг эрчимжүүлэх төслийг хэлэлцээд завсарласан байна. Тэд өнөөдрийн хуралдаанаар энэ долоо хоногт УИХ, Байнгын хороогоор хэлэлцэх асуудлуудыг хэлэлцэж байгаа юм. Мөн намынхаа дотоодод шийдэх ёстой асуудлаар хуралдаж, нэгдсэн байр сууринд хүрч байгаа аж. Тодруулбал, "Давхар дээл"-ийг дан болгох хууль болон Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах асуудал, Р.Бурмаа гишүүнийг намаасаа хөөх болсон шийдвэрийг авч хэлэлцэж байна.
Бүлгийн хуралдаан 14.00 цагаас үргэлжилнэ.
Т.Энхэлээ