УИХ-ын хаврын чуулган эхэлсэнтэй холбогдуулан Ерөнхий сайд Н.Алтанхуяг УИХ дахь намын бүлгүүдэд улс орны эдийн засгийн нөхцөл байдал болон бусад асуудлаар мэдээлэл хийх хүсэлт тавьжээ. Гэвч Ерөнхий сайдын эл хүсэлтийг УИХ дахь МАН-ын бүлэг хүлээж аваагүй байна. Тус бүлгээс удаа дараа Ерөнхий сайдын хүсэлтэд хариу өгөөгүй байгаа аж. Т.Энхэлээ


















































